Хөдөлмөрийн баатар А.Долгор, “алтан шавь” СТА Л.Солонго нарын бүтээл “Дүүрэн сайхан Монгол” мэндэллээ

Хөдөлмөрийн баатар А.Долгор, “алтан шавь” СТА Л.Солонго нарын бүтээл “Дүүрэн сайхан Монгол” мэндэллээ

“Эр хүн” дуугаараа одоог хүртэл Монгол эрчүүддээ хайр түгээж ирсэн Хөдөлмөрийн баатар А.Долгор хайртай дуугаа шавь Л.Солонгодоо өвлүүлж өгсөн түүхтэй.

 Болгарт төгссөн, СУИС-ийн гял цал дуучин бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд явдаг СТА Л.Солонго тун ч тансаг дуулалт, клипээр “Эр хүн” дууг орчин цагт уялдуулан шинээр бүтээсэн. Энэ удаад багш шавь хоёрын урын сан “Дүүрэн сайхан Монгол” уран бүтээлээр баяжлаа. Би Монгол хүн гэж омогшиж, бахадмаар уг дууны шүлгийг “Морин хуур” наадмын хошой тэргүүн байрын шагналт, яруу найрагч М.Хүрэлсүх, Хүний гавьяат эмч Н.Пүрэвжав нар хамтран зохиосон бол хөгжмийг нь домогт Цэн.Эрдэнэбат бичжээ.

 Дуучин Л.Солонгын тухайд солонго шиг үе үе чанартай уран бүтээл хийдэг чансаатай уран бүтээлчдийн нэг. Нэг дуу нь багадаа 2-3 жил дуншиж нийтийн хүртээл болдог. Нэмээд А.Долгорын шавь нар дундаас хамгийн даацтай, няхуур нямбай нь гэгддэг. Тиймдээ ч А.Долгор ахайтанд таашаагдаа биз ээ.

02cbbd3c749441288b470e64db700aba

bf34e160c9ae4e8cb87604cfca99e195

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.