Х.Нямбаатарын захирамжаар томилогдож байсан Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг чөлөөлөх шийдвэр гарчээ
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг чөлөөлөх МАН-ын тэргүүлэгчдийн шийдвэр гарчээ. Эдгээр хоёр Засаг дарга нь Х.Нямбаатарын үед томилогдож байсан билээ.
Н.Мандуул 2024 оны дөрөвдүгээр сараас Х.Нямбаатарын санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөр ажиллаж, мөн оны долдугаар сард түүний нэгдүгээр орлогч болсон. Улмаар аравдугаар сард Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон байдаг.
Харин Ц.Баттөрийн хувьд “Орхон” их сургуульд Х.Нямбаатарын шавь байсан гэгддэг. Тэрбээр 2013-2019 он хүртэл Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, хэлтсийн дарга дарга, 2020–2024 онд Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга, НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласны дараа 2024 оны аравдугаар сарын 23-нд Х.Нямбаатарын захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилогдсон юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.