Чингэлтэй дүүргийн Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө яригдаж байна

Чингэлтэй дүүргийн Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө яригдаж байна

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг ажлаас нь чөөлөөлөх шийдвэр гарсан гэх мэдээлэл бий. Улмаар дээрх хоёр дүүргийн дараагийн Засаг даргын марафон эхэлжээ.

 Тодруулбал Чингэлтэй дүүргийн Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч, "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөөмөө яригдаж байна. Түүний хувьд Чингэлтэй дүүргээс хоёр удаа НИТХ-д сонгогдон ажиллаж буй бөгөөд хамгийн өндөр саналаар сонгогдсон төлөөлөгч нарын нэг билээ. Мөн нь Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч даргаар томилогдон ажиллаж байсан туршлагатай төлөөлөгч юм.

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

M
Myagmar 4 цаг, 54 минут
Чингэлтэй дүүргийн засаг дарга Мандуулыг шударга, зарчимч, эхэлсэн ажлаа дуустал хийдэг хатуу самар гэж л салбарынхан нь ярьдаг байсан. Бас л халаа солио хийж дараагийн нь ээлж хоолонд орох н дээ.