Улаанбаатар хотын музейн үзмэрүүдийг олон нийтэд дөрвөн өдөр үнэ төлбөргүй үзүүлнэ

Улаанбаатар хотын музейн үзмэрүүдийг олон нийтэд дөрвөн өдөр үнэ төлбөргүй үзүүлнэ

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музейн үзмэрүүдийг энэ сарын 26-30-ны өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж эхэлжээ. Харин 15-аас дээш хүн нийслэл хотын түүх, соёлтой танилцахаар ирэх тохиолдолд 11450960 утсаар захиалга өгнө гэж тус музейгээс мэдэгдэв. 

Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Бөхийн өргөөний зүүн талд байрладаг Улаанбаатар хотын музейн барилга 1919 онд хувийн сууцны зориулалтаар ашиглалтад орж, 1956 оноос музейн үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

 Музей нь 70 жилийн түүхэндээ 3,500 гаруй үзмэрийг бүрдүүлсэн бөгөөд олон талын үнэ цэнтэй үзмэр хадгалагддаг бол олон нийтэд өмнө нь дэлгэгдэж байгаагүй цор ганц үзмэр ч бий гэнэ. Зай, талбайн хүртээмж хангалтгүйн улмаас 3,500 гаруй үзмэрээс 120 гаруйг нь олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.