Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна

Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2026-2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд есөн долоо хоног хичээллэсний дараа долоо хоног амрах хуваарьтай.

Энэ дагуу сурагчид энэ сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна.

Боловсролын сайдын энэ оны долоодугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Шинэ бүтэц энэ хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад мөрдөгдөнө.

Өмнөх хичээлийн жилд гурван улиралтай байсан хичээлийн бүтцийг өөрчилж, нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилдэг байсныг богиносгон, эцэг эхчүүдийн саналыг харгалзан дөрвөн улиралтай болгосон.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.