Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах, махан бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
Цагаан сарын баярыг угтан нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор мах экспортлогч компаниуд энэхүү худалдаанд оролцож байгаа юм. Өнөөдрөөс эхлэн дараах дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа албан ёсоор эхэллээ.
Үүнд:
• Тэнгэр худалдааны төв (Баянзүрх дүүрэг)
• Жуковын талбай (Баянзүрх дүүрэг)
• Улаанбаатар палас (Баянгол дүүрэг)
• Драгон худалдааны төв (Сонгинохайрхан дүүрэг)-д гарч байна.
Махны үнэ өргөтгөсөн худалдааны хүрээнд:
• Үхрийн ястай мах – 14,000 төгрөг/кг
• Хонины ястай мах – 12,500 төгрөг/кг-өөр борлуулж байгаа юм.
Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн иргэдийн махны хэрэгцээг тогтвортой хангах, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хямд, чанартай мах нийлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS