Who is who? 126:1 Нямтайширын Номтойбаяр

Who is who? 126:1 Нямтайширын Номтойбаяр "Алтан дээр сандайлсан ханхүү"

Өнөөдөр буюу карьер. Яг одоо бол Нямтайширын Номтойбаяр олон нийтэд тун таалагдаж болох position дээрээ буй бараг цорын ганц улс төрч. Өөрөөр хэлбэл УИХ дахь олонх нь сөрөг хүчнүүдээ өвөртөө оруулчихсан найрлаж суугаа энэ үед гурав дахь хүчний орон зайд сөрөг хүчний дүрээр гоё тоглолт үзүүлж болох алтан боломж Үндэсний Эсвэлд бий. Харамсалтай нь Нямтайширын хүү боломжийг ханатал нь ашиглаж чадахгүй байгааг ил шулуухан нь хэлсэн нь зүй биз ээ. Уг нь эх баригчдын алдаа завхралыг хурцаар шүүмжилж, олон нийтээс оноо цуглуулах нь улс төрийн шатрын хөлөг дээрх зүй ёсны нүүдэл мөн боловч Н.Номтойбаяр боломжийг ашиглахгүй байгаагийн шалтгаан нь Цагаансуварга ордтой нь холбоотой болов уу. Энэ тухай жич өгүүлэмз.  

Үндэсний Эвслийн малгайн дор МНН, МҮАН, МЛАН гэсэн намууд нэгдсэн. Эвслийн тэргүүний хувьд Н.Номтойбаяр энэ парламентын онцлох дуу хоолой мөн үү гэвэл тийм. Гэхдээ нүүрэн дээрээ Эвслийн толгойлогч нэртэй л болохоос ачир дээрээ энэ нь цаасан малгай төдий, шүдгүй арслан. Засгийн ажилд хошуу нэмэхээс хуруу нэмэх боломжгүй. Өө сэв хайж өрвөлзөхөөс өөр шидгүй. Товчхондоо ирэх гурван жилд тэр популизм л хийнэ.

Хувь улс төрчийн хувьд натур нь Женко Х.Баттулгыг санагдуулам. Эх оронч, шударга, мужик, булчин, шөрмөстэй, автоспортоор хичээллэдэг, хөрөнгөлөг гэх мэт гялгар имижтэй. Женок “Монгол ялна” гээд хөх туг намируулаад давхидаг шиг “мөнгө ялна” гээд ногоон туг хийсгээд давхиж чадах л хүн. 126-тай анхны парламентад МАК-ын ханхүү Нямтайширын Номтойбаяр нэг иймэрхүү дүр төрхтэй хагас жилийг үдэж байна. “Өс хонзонгоо дарахын тулд бүхэл бүтэн нам худалдаад авчихдаг хүнээс улс оронд хэрэгтэй юм хүлээх хэрэггүй” гэж өнгөрсөн жилийн сонгуулийн үеэр хэвлэлийнхэн түүнийг тодорхойлсон удаатай. Үнэхээр ирэх жилүүдэд түүнээс хүлээх юм бага.

Өчигдөр буюу замнал. Нийслэлийн ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийг 1996 онд төгсөөд АНУ-ын Индиана мужийн Интерлинк хэлний төвд суралцсан, Индиана мужийн Валпарайсо Их сургуулийг улс төр, бизнесийн удирдлага хос мэргэжлээр дүүргэж, 2002 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг төгссөн. ХБНГУ-д техник инженерингийн мэргэжлээр магистр хамгаалсан гээд боловсролын товч намтартай. 2022, 2023 онд ИБУИНХУ-ын Кембриж, Оксфордын их сургуулиудад дараалан удирдлага, манлайллын хөтөлбөр дүүргэсэн нь харин содон байж мэднэ.

Эдүгээгээс 24 жилийн өмнө тэрбээр Тагнуулын Ерөнхий Газрын гүйцэтгэх ажилтан болж байж. Долоон жилийн зайтай хоёр ч удаа ганц жилийн хугацаатайгаар ТЕГ-ын гүйцэтгэх ажилтнаар зүтгэжээ. Бусад хугацаанд мэдээж “Монголын алт” ХХК-даа ажиллаж байгаад 2012 онд УИХ-ын гишүүн болсон намтартай. УИХ-д дараалан хоёр удаа сонгогдож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар хагас жил, сайдаар жил хэртэй хугацаанд ажилласнаар намтраа зузаалсан.

2020 оны УИХ-ын сонгуульд  Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшин, өрсөлдөж байхдаа баривчлагдан саатуулагдаж, улмаар анхан шатны шүүхээс түүнийг бусадтай бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий 29 иргэн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн 5.5 жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаатай хассан юм.

Харин Дээд шүүх түүнийг улсад 3.9 тэрбумын хохирол учруулаагүй, харин хяналт тавьж чадаагүй гэж үзэн хорих ялыг нь нэг жил болгосон билээ. Хэрвээ баригдаж хоригдоогүй бол Хан-Уул дүүрэгт Н.Номтойбаяр рейтинг маш өндөр, нэгээр гарах магадлалтай байсан гэдэг. Гэхдээ түүхэнд хэрвээ гэж байдаггүй гэдэг.

Н.Номтойбаяр улс төрийн угшлын хувьд яах аргагүй М.Энхболдын фракцын хүн. Тиймдээ ч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын хорхойтой араанд зуугдан, “нар үзэхгүй” дөрвөн жилийг үджээ. Үндэсний эвсэлдээ МАН-аас жийгдсэн 60 тэрбумынхан буюу Миеэгийнхнийг цуглуулж, УИХ-д нэр дэвшүүлсэн. 

МАРГААШ буюу амбиц. Н.Номтойбаярын амбиц мэдээж том. Ерөнхий сайдын суудал л зүүдэлж яваа. Үхрийн бөөр шиг алаг цоог Үндэсний эвслээ атгасан шагай шиг зангидаж чадах эсэхийг мэдэхгүй. О.Бум-Ялагч, Б.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа гээд сул хамтрагчидтай нь түүний сул тал. Бас нэг сул тал нь тэр мөнгөтэй. Улс төрийн наймаа хэрхэн хийхээс Н.Номтойбаярын ирээдүй зурагдана.

Хувийн амьдрал, өмч хөрөнгө. Олны танил хүмүүст хувийн амьдрал гэж байдаггүй гэдэг. Н.Номтойбаярын хувийн амьдралын мэдээллүүд нь олон нийтийнх юм шиг л түгдэг. 2012 онд Б.Мандухай гэж бүсгүйтэй нижгэр хурим хийсэн. Хоёр хүүхэдтэй болсны дараа салсан. Түүнээс хойш МАК-ын ханхүүгийн үерхсэн, хамтран амьдарсан бүсгүйчүүдийн нэрс олон арван автомашиных нь цуглуулга шиг л урт жагсаалттайгаар үе үе хэвлэлд бичигдэх болсон.

Антропологич, багш Ш.Туяа, “Киви” хамтлагийн дуучин Аагий буюу П.Алтанцэцэг, жүжигчин Б.Тамирын экс Г.Золзаяа, Анагаахын төгссөн гэгддэг Э.Номин гэх мэтээр үргэлжилнэ. Анхны албан ёсны эхнэр Б.Мандхайтайгаа хоёулхнаа жүжиг үзэхийн тулд “Black box” театрын нэг оройн үзвэрийн тасалбарыг бүгдийг худалдаж авч, дуучин Аагийтай Алтай Таван Богдод авирч, нисдэг тэргээр зугаалж дуулиан тарьж байв. Хамгийн сүүлийн мэдээгээр тэрбээр ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан Ц.Энхтүвшингийн охин Э.Сангаамаа гэх бүсгүйтэй учир ургуулаад буй.

Н.Номтойбаяр 8 тэрбумын хөрөнгөтэй гэж 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ мэдүүлж байжээ. Яах аргагүй алтан дээр сандайлсан ханхүү мөн л дөө. Түүний аавын эзэмшдэг алдарт “Монголын алт” /МАК/ ХХК хамгийн олон буюу 40 хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшдэг. Лизензтэй талбайн хэмжээгээрээ ч Монголдоо нэгдүгээрт бичигддэг.

Тэрээр бас Монголын хамгийн олон авто машинтай хүмүүсийн нэг. Түүний авто хэрэгслүүдийн нийт үнэлгээ 3.4 тэрбум гаруй төгрөг болдог байна. Автомашинуудыг нь марк, загвараар нь жагсаавал:

  • 1. Suzuki| Grand vitara- 1
  • 2. Mercedes Benz| MERS- 1
  • 3. Mercedes Benz| ACTROS-4150K- 1
  • 4. Mercedes Benz| UNIMOG-1300- 1
  • 5. Mercedes Benz| UNIMOG-1300- 1
  • 6. Mercedes Benz| ACTROS-4150K- 1
  • 7. Mercedes Benz| G500- 1
  • 8. Mercedes Benz| G350- 1
  • 9. Mercedes Benz| 450- 1
  • 10. Mercedes Benz| UNIMOG-1300- 1
  • 11. Mercedes Benz| G500- 1
  • 12. Mercedes Benz| GLE 400- 1
  • 13. Mitsubishi| TREDIA- 1
  • 14. Mercedes Benz| G500- 1
  • 15. Mercedes Benz| ACTROS-4150K- 1
  • 16. Land Rover| Range Rover- 1

Цагаан суварга ба Н.Номтойбаяр. Нэгэнт Номтын талаар ярьж байгаа бол Цагаан суваргын орд газрыг хөндөхгүй өнгөрч болохгүй. Бараг түүний улс төрд байгаа гол гогцоо ч энэ байж болох юм. Учир нь Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт орших зэс молибдений Цагаан суваргын орд нь одоогоор нөөц нь тогтоогдоод буй зэсийн гурав дахь орд бөгөөд 240 сая тн хүдэр, 1.8 сая тн зэсийн нөөцтэй. Энэ нь Эрдэнэтээс 7 дахин, Оюутолгойгоос 30 дахин бага нөөцтэй гэсэн үг.

Тус ордыг түшиглэн Монголын Алт /МАК/ компани уулын баяжуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж буй. Эл төсөл хэрэгжсэнээр 340 мянган  тонн зэсийн баяжмал, 7000 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэнэ гэсэн тооцооллыг гаргасан байдаг. Стратегийн орд газар, байгалийн баялаг бүх ард түмний өмч хэмээн лоозогнож, лооозогноод зогсохгүй багаар бодоход 34 хувийг нь төр эзэмших хууль хэрэгжиж буй энэ цаг үед Н.Номтойбаяр хувийн өмчөө өм цөм төрд дээрэмдүүлэхгүйн тулд хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй болно.

Гэхдээ стратегийн орд газруудын 34 хувийг төрд эргүүлэн авах БЭТ-ээр томилогдсон Ж.Батзандантай тохиролцох боломж бараг л байхгүй болов уу. Тиймээс Н.Номтойбаярын хувьд Цагаан суваргын ордынхоо ядаж 66 хувийг авч үлдэх нь Монголын алт компани болон Номтын номер нэг эрх ашиг бөгөөд чухам үүний тулд бүхнээрээ дэнчин тавьж улс төрд эргэн ирсэн биз ээ.

Сайн, муу нь. Энэ хэсэгт барагдахгүй их юм бичих хэрэг гарна. Шоронд нэг жил суугаад гарсныгаа бол тэр улс төрийн хэлмэгдүүлэлт, хилс хэрэг гэж тайлбарладаг. Харин 2017 онд “Киви” хамтлагийн Аагийтай хайрын романс үүсгээд байхдаа Хөвсгөл явах замдаа Булганы Хутаг-Өндөрт мотоциклтэй хүн дайрч амь насыг нь хохироосон хэрэгт нэр холбогдож ч явав. Түүнээс өмнөх “хэргүүд”-ийг нь тоочиж бичвэл тоймгүй урт цаас шаардана. Үнэн худал нь мэдэгдэхгүй домогшиж үлдсэн мэдээлэл ч их. Танхай зодоон, хулгайн ан, авлигын  хэргүүд ихэвчлэн дуулддаг нь чухамдаа МАК-ын өв залгамжлагчид л оногдох хувь төөрөг биз ээ. Ямартаа л 2012 онд УИХ-ын сонгуульд анх нэр дэвшиж байхад нь Н.Номтойбаярын үйлдсэн 18 удаагийн гэмт хэрэг гэж жагсаан нийт 113 жилийн ял авахаар байна гэж хүртэл шуугиж байв аа. Сүүлд уг хэргүүдийнх нь тоо нэмэгдээд 32 болчихсон гэдэг мэдээлэл ч цахим орчинд цагаан дээр хараар дурайж л байна.

Ерөөс Н.Номтойбаярын туулсан амьдрал, туучсан карьер бүхэлдээ айлын эрх хүү лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, хэнд ч падгүйн зарчмаар дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж ирсэн дүр зураг харагддаг.

Г.Ууганбаатар

Өнөөдөр болох үйл явдлын тойм

7 цаг 59 мин

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

Өчигдөр 15 цаг 13 мин

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

Өчигдөр 14 цаг 58 мин

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Өчигдөр 13 цаг 48 мин

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Өчигдөр 10 цаг 51 мин

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

Өчигдөр 09 цаг 45 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 28 мин

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

Уржигдар 12 цаг 30 мин

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

Уржигдар 10 цаг 26 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 24 мин

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

УИХ-ын гишүүн асан П.Анужин хувийн амьдралынхаа талаар олон жилийн дараа ам нээлээ

2025-04-06

УИХ-ын гишүүн асан П.Анужин: Ээж нь хүүгээ хөл дээрээ тэнцэхийг зургаан жил, 2190 хоног хүлээлээ

2025-04-07

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-07

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

Уржигдар 12 цаг 30 мин

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард олгоно

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 24 мин

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Өчигдөр 10 цаг 51 мин

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

7 цаг 59 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 28 мин

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Сурталчилгаа