Шилэн хочтой Цогоогоос “ширэн” хиамны үнэр ханхийнэ!

Шилэн хочтой Цогоогоос “ширэн” хиамны үнэр ханхийнэ!

Зовлон болоход лам зоолдог гэгчээр сүүлийн үед эрчийг аван үргэлжилж буй Засгийн газар ба Эм Си Эсийн зодооны хөлд “хиамчид” хэхэрч сууна. Зарим нь бүр пологтоод олон нийтийн сүлжээнд өөд уруугүй огиж бөөлжин байна. Тэдний нэг нь “шилэн” хэмээх Цогоо энэ удаад хордлого авбал авахаар болтлоо хиам “гударсан” бололтой. Цадахад цагаан хурганы сүүл амтгүй гэдэг шиг өлөнгөө дарж аваад, өөх өгсөн эзнийхээ “өмхий” даалгаврыг биелүүлсэн шигээ шүдээ чигжилж, шүлсээ үсэргэж суух нь чухамдаа Б.Цогтгэрэлээс л гарах ширэн нүүр, бүдүүн зүрх мөн л дөө.

Шулуухан хэлэхэд шилэн Цогоо MCS-тэй халз үзэлцэж байгаагаа ил шулуухан зарлаж, нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлж байгаа. Эндээс үзвэл Тавантолгойн Ухаа худагийн ордыг MCS-ээс буцааж авах зорилготой Засгийн газрын акцийг Шилэн Цогоо сошиалд “галаар дэмжих” үүрэг авсан юм байх.

Тэрээр өнгөрсөн 7 хоногт Эм Си Эс-ийг оффшор бүстэй нь холбогдуулан АТГ-т өгсөн. Энэ тухайгаа нүүр номдоо хуваалцсан төдийгүй энэ 7 хоногт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн түрээсэлж амьдардаг гэх Велла Виста хотхоны түрээслэгч нарыг ч АТГ-т өгснөө мэдэгдээд буй. Үүнийх нь хариуд “Люмино” хамтлагийн дуучин Б.Батхишиг буюу Бажи өчигдөр лайв хийж, би 27 жил өдөр шөнөгүй дуулаад дуулаад 4 хүүхдийнхээ сургалтын төлбөрийн ард гарч чадахгүй явна. Гэтэл шилэн Цогоо гэж нэг их хүмүүсийг АТГ-т өгсөн хүн. Юу ч хийж бүтээгээгүй, бизнес ч хийж үзээгүй, зүгээр л нэг ФМ-ийн хөтлөгч байсан хүн намын цүнх барьсаар дэд сайд болсон, болоогүй Будда Вистад тэрбум гаруй төгрөгийн байранд амьдарч байна. Чи өөрийгөө АТГ-т өгч шалгуулаач гэсэн агуулгатай лайв хийсэн юм.

Баажийгийн илэрхийлж буй аргумент маш тодорхой хийгээд зарчмын хувьд зөв асуудлыг хөндсөн нь олон нийтийн зүгээс дэмжлэг аваад буй. Гэхдээ нөгөө талаас Баажий бас яагаад гэв гэнэт Эм Си Эс-ийн улаан хамгаалагч болж, тэднийг АТГ-т өгснийх нь төлөө шилэн Цогоотой дайтдаг билээ гэдэг нь бас сонирхолтой бөгөөд тусдаа сэдэв.

Гэхдээ бид энэ нийтлэлээрээ шилэн хэмээх Б.Цогтгэрэлийг дурандана.

Олон нийтийн сүлжээнд шударга хүний дүр эсгэн, худал үнэн мэдээллээр олны тархийг угааж суудаг шилэн Цогоо хэлж, ярьдаг шигээ шударга шулуун нэгэн мөн үү гэх асуулт юун түрүүн гарч ирнэ.

Үнэхээр ч Баажийгийн хэлсэнчлэн Б.Цогтгэрэл МАН-ын цүнх баригчдын нэг, ФМ-ийн хөтлөгчөөс ажил амьдралын гараагаа эхлүүлсэн нэгэн мөн. Албан тушаалын бялууны хэлтэрхий хүртэж, дэд сайд болмогцоо асар хурдацтайгаар баяжиж, алтан хүрээтэй нүдний шил, алтан  товчтой дээл, “Лексус-570” машин, хэдэн тэрбумын үнэтэй тансаг харшаа гайхуулж, баярхах болсон нь ч саяхны үнэн түүх.

Б.Цогтгэрэлийг ЗТХ-ийн дэд сайд, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга, УИХ-ын дарга Г.Занданшатарын орон тооны бус зөвлөхөөр ажиллах хугацаандаа огцом баяжсан гэж олон нийт харддаг. Ашиглалтын шаардлагаас болж хэрэглээнээс хасагдаж актлагдсан 1000 вагоны чиргүүлийг ОХУ-аас өндөр үнээр худалдан авсан хэмээн буруутгагдаж, АТГ-т баривчлагдах шахан бачимдаж, барьц алдаж явсан үе ч түүнд бий. О.Алтангэрэлийн “хөрөнгө хураах” хууль батлагдвал хамгийн түрүүнд шалгагдах ёстой хүмүүсийн жагсаалтад нэлээн дээгүүр бичигдэх вий.

Найман сая төгрөгийн орлоготой ФМ-ийн хөтлөгч төрийн албанд ороод хэдхэн жилийн дотор Монголын толгой баячуудын эн зэрэгт хүрсэн нь шударга хөдөлмөрийн үр шим гэхэд хэн ч эргэлзэнэ.  

Тийм ч учраас “шилэн” Цогоо гэнэт гарч ирээд MCS, Ухаа худагийн орд гэж бархирахдаа хүн хүн рүү дайрч ноцоод байгаагийн цаана өөрийнхөө но-г нуун дарагдуулж, олны анхаарлаас холдуулан “гөлөг төөрүүлэх” гэсэн ядарсан арга ч байж мэднэ.

Учир нь Шилэн Цогоогийн гэр бүл, бүр тодруулбал төрсөн дүү нь авто машины дугаарын наймаанаас асар их ашиг олдог нь баримт нотолгоотойгоо олонд ил болсон нь түүнтэй холбоотой хамгийн сүүл үеийн дуулиант факт байх. Түүний төрсөн дүү Б.Төгсбаяр хэмээх эмэгтэй Улаанбаатар хот дахь гаалийн газарт ахлах байцаагчаар ажилладаг. 2020 онд ганц орон сууц, ганц “Приус” загварын машинтай байсан энэ бүсгүй гуравхан жилийн дотор гурван орон сууцтай, 24 авто машинтай болж баяжсан байна. Тэрбээр ХОМ-тээ  

  • 1. Nissan cedric
  • 2. Kia bongo
  • 3. Hyundai starex
  • 4. Hyundai verna accent
  • 5. Hyundai avante XD
  • 6. Hyundai starex
  • 7. Nissan bluebird
  • 8. Hyundai porter
  • 9. Toyota rav-4
  • 10. Toyota carina
  • 11. Mitsubishi outlander
  • 12. Toyota chaser
  • 13. Toyota chaser
  • 14. Honda integra
  • 15. Toyota prius
  • 16. Nissan patrol
  • 17. Nissan Qashqai
  • 18. Hummer H2
  • 19. Hyundai verna accent
  • 20. Toyota land cruiser 100
  • 21. Mitsubishi RVR
  • 22. Toyota prius
  • 23. Honda integra
  • 24. Toyota carina гэсэн 24 автомашин эзэмшдэг гэж мэдүүлсэн нь цагаан дээр хараар дурайж буй.

Ингэж гэнэт баяжна гэдэг төрийн албан хаагч, жирийн гаалийн байцаагчийн хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөний илрэл бөгөөд ноцтой нь Б.Төгсбаярын нөхөр З.Хонгор нь төрсөн дүү З.Сайнхүүтэйгээ хамтран авто машины азын, алтан дугаарын наймаа хийдэг байна. Эндээс Б.Цогтгэрэл эрх мэдлээ ашиглан Зам, тээврийн яамны харьяа АТҮТ-өөс З.Хонгор, З.Сайнхүү хоёрт азын, алтан дугаарууд гарган өгч, тэд цааш нь дамлах байдлаар хамтарч ирсэн байж болзошгүй гэдгийг хэвлэлүүд баримт нотолгоотой нь дэлгэж, илчилж байв.

Цаашилбал, шилэн Цогоогийн хүргэн дүү З.Хонгорын ээж нь, өөрөөр хэлбэл түүний худ нь Зам, тээврийн хөгжлийн сайд асан А.Гансүхийн гарын хүн, сайд байхад нь туслахаар нь, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болоход нь мэргэжилтнээр нь ажиллаж байсан М.Сугарсүрэн гэж эмэгтэй байдаг байна. Эндээс харвал Шилэн хочтой Б.Цогтгэрэлийг нам дамжсан худ ургийн хэлхээ сүлбээтэй, хууль бус наймааны сүлжээтэй, Зам,  тээврийн хөгжлийн дэд сайд, сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа энэ далд бизнесээ дэмжиж тэтгэж, төрсөн дүү, хүргэн, худууддаа давуу эрх олгож байжээ гэж хардах бүрэн үндэслэлтэй байгаа юм.

Энэ мэтээр Шилэн Цогоогийн шилэн биш булхайг ухвал хүрээний бузар далай цаашаа юм дэлгэгдэнэ.

Ийм хар хэрээ шиг этгээд бусдыг АТГ-т өгч, шударга ёс нэхэх нь зүйрлэвээс хар хэрээ хунгийн өд нөмөрч гарч ирэн уран цэцэн донгодохтой утга ижил юм. Хаа очиж олон түмэн давс хужрыг ялгахтайгаа. Иймээс Баажийд алга ташин баяр хүргэх учиртай. Дээхэн үед,

Тангад хүрэн цүнхнээс

Тангийн үнэр ханхална

Тарган шар ламбугайгаас

Хүүхний үнэр ханхална гэдэг шог дуу байж. Харин одоо цагт бол

Шилэн хочтой Цогоогоос

Хиамны үнэр ханхална

Ширэн нүүртэй долоогчоос

Мөнгөний үнэр ханхална гэж дуулмаар болсон юмдаг уу даа.

Г.Ууганбаатар

Өнөөдөр болох үйл явдлын тойм

8 цаг 0 мин

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

Өчигдөр 15 цаг 13 мин

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

Өчигдөр 14 цаг 58 мин

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Өчигдөр 13 цаг 48 мин

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Өчигдөр 10 цаг 51 мин

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

Өчигдөр 09 цаг 45 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 28 мин

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

Уржигдар 12 цаг 30 мин

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

Уржигдар 10 цаг 26 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 24 мин

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

УИХ-ын гишүүн асан П.Анужин хувийн амьдралынхаа талаар олон жилийн дараа ам нээлээ

2025-04-06

УИХ-ын гишүүн асан П.Анужин: Ээж нь хүүгээ хөл дээрээ тэнцэхийг зургаан жил, 2190 хоног хүлээлээ

2025-04-07

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-07

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

Уржигдар 12 цаг 30 мин

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард олгоно

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 24 мин

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Өчигдөр 10 цаг 51 мин

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

8 цаг 0 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 28 мин

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Сурталчилгаа