Гал зогсоох хэлэлцээрийн дараагийн үе шат эхэлнэ

Гал зогсоох хэлэлцээрийн дараагийн үе шат эхэлнэ

Израил болон ХАМАС бүлэглэл Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн хоёр дахь үе шатны хэлэлцээг хийж эхэлнэ гэж албаны хүмүүс мягмар гарагт мэдэгдлээ. Мөн ХАМАС энэ долоо хоногт өмнөхөөс олон барьцааны хүнийг суллаж, хүүхдүүдийн цогцсыг хүлээлгэн өгөх гэж байна. 

ХАМАС-ын удирдагч Халил аль-Хайяагийн хэлснээр, Бибасийн гэр бүлийнхнийг оролцуулаад барьцаанд байсан дөрвөн хүний ​​цогцсыг пүрэв гарагт хүлээлгэн өгнө. Түүнчлэн барьцаанд байгаа зургаан хүнийг бямба гарагт суллана.

Бямба гарагт барьцааны зургаан хүнийг, пүрэв гарагт нас барсан дөрвөн хүний цогцсыг, мөн ирэх долоо хоногт дахин дөрвөн хүнийг суллах тохиролцоонд хүрсэн гэдгийг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын алба баталсан боловч хүмүүсийн нэрсийг дурдсангүй. Израилын төлөөлөгчийн хэлснээр, барьцаанд байхдаа нас барсан хүмүүсийн нэрсийг зарлахаас өмнө Израилд цогцсыг таниулах ажиллагаа явуулах ажээ.

Хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээ хоёрдугаар сарын 4-нд эхлэх ёстой байсан боловч Катар, Египет, АНУ-ын зуучилж буй уг хэлэлцээ албан ёсоор эхлээгүй юм. Израилын Гадаад хэргийн сайд Гидеон Саар Йерусалемд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, хэлэлцээ энэ долоо хоногт болно гэлээ.

Газын зурвас дахь дайныг бүрмөсөн зогсоох зорилгоор нэгдүгээр сарын 19-нд хэрэгжиж эхэлсэн гурван үе шаттай гал зогсоох хэлэлцээрийн дараагийн шатны хэлэлцээрт оролцох талаар Израилын тал сүүлийн хэдэн долоо хоногт янз бүрийн мэдэгдэл хийсээр иржээ.

2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийн халдлагын үеэр барьцаалагдсан хүмүүсийн тоонд Бибасын гэр бүл, тэдний дунд барьцаалагдах үедээ нэг нас ч хүрээгүй байсан Кфир Бибас, түүний ах 4 настай Ариэль нар байжээ. Тэдний эцэг Ярден Бибас энэ сард суллагдсан боловч эх Шири суллагдаагүй байна. 2023 оны сүүлчээр ХАМАС-ын мэдэгдсэнээр, Шири болон түүний хүүхдүүд Израилын бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан байна. Израилын тал тэднийг амиа алдсаныг батлаагүй бөгөөд тэдний төлөө ихэд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Амиа алдсан дөрөв дэх барьцааны хүн хэн болохыг зарлаагүй байгаа боловч бямба гарагт суллагдах гэж буй эсэн мэнд байгаа зургаан барьцааны хүний ар гэрийнхэнд мэдэгдэл хүргүүлжээ. Тэд бол 2023 оны 10 дугаар сарын 7-нд барьцаалагдсан 27 настай Элия Коэн, 40 настай Тал Шохам, 22 настай Омер Шем Тов, 23 настай Омер Венкерт нар юм. Мөн 10 гаруй жилийн өмнө Газын зурвас руу нэвтэрснээсээ хойш хоригдож буй 36 настай Хишам Аль-Сайед, 39 настай Авера Менгисту нар багтжээ.

Өнөөдөр болох үйл явдлын тойм

7 цаг 59 мин

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

Өчигдөр 15 цаг 13 мин

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

Өчигдөр 14 цаг 58 мин

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Өчигдөр 13 цаг 48 мин

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Өчигдөр 10 цаг 51 мин

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

Өчигдөр 09 цаг 45 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 28 мин

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

Уржигдар 12 цаг 30 мин

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

Уржигдар 10 цаг 26 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 24 мин

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

УИХ-ын гишүүн асан П.Анужин хувийн амьдралынхаа талаар олон жилийн дараа ам нээлээ

2025-04-06

УИХ-ын гишүүн асан П.Анужин: Ээж нь хүүгээ хөл дээрээ тэнцэхийг зургаан жил, 2190 хоног хүлээлээ

2025-04-07

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-07

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

Уржигдар 12 цаг 30 мин

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард олгоно

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 24 мин

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Сурталчилгаа