Д.Трамп автомашин, чип, эмэнд 25 хувийн татвар ногдуулна

Д.Трамп автомашин, чип, эмэнд 25 хувийн татвар ногдуулна

Ирэх дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн АНУ-д нийлүүлж буй автомашин, хагас дамжуулагч, эмийн бүтээгдэхүүнд 25 орчим хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгджээ. 

Д.Трамп саяхан Хятадын бараанд 10 хувийн нэмэлт татвар, ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулсан юм. Хагас дамжуулагч чип болон эмийн татварын тухайд тэрбээр Мар-а-Лаго дахь эдлэн газартаа сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, татварыг цаашид нэмэгдүүлэх бодолтой байгаагаа илэрхийлжээ.

“Нэг жилийн хугацаанд эдгээр татвар мэдэгдэхүйц өндөр байх болно” гэж Ерөнхийлөгч хэлээд, гэхдээ үүний нөлөөнд өртөж болзошгүй компаниудад үйлдвэрээ Америкт авчрах цаг хугацаа өгөхийг хүсэж байгаагаа нэмж хэлсэн байна. “Бид тэдэнд багахан боломж олгохыг хүсэж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Трамп бусад улс орнуудын татвар, тарифын бодлогыг судлахыг үүрэг болгосноос хойш хэдхэн хоногийн дараа энэ мэдэгдлийг хийжээ. АНУ-ын Худалдааны сайд Ховард Лютник өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ, судалгаа дууссаны маргааш буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн шинэ тарифууд хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэнэ гэв.

Д.Трампын мэдэгдэл нь гадаад зах зээлд илүү эрх тэгш худалдаа хийж, стратегийн салбаруудаа сэргээхийг эрмэлзэж байгааг нотлон харуулж байна. Тэрбээр АНУ-ын экспортод гадаад орнууд шударга бусаар хандаж буйг шүүмжилсээр ирсэн юм.

Гэхдээ огцом нэмэгдүүлсэн шинэ тариф нь татвар ногдуулсан тодорхой салбаруудаас хальж, хэрэглэгчдийг хохироож, зардал нэмэгдсэний улмаас бизнес эрхлэгчид ихээхэн хохирол амсаж болзошгүй гэдгийг эдийн засагчид анхааруулж байна.

Автомашины үнэ олон мянган доллароор өсөх магадлалтай тул шинэ татвараас үүдэлтэй ачааллын ихэнхийг хэрэглэгчид үүрэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ. Өнгөрсөн онд АНУ-д борлуулсан тээврийн хэрэгслийн тэн хагас орчмыг гадаадаас импортолсон байна.

Хиймэл оюуны чип үйлдвэрлэгч Nvidia зэрэг Америкийн компаниуд хагас дамжуулагчийн салбарт давамгайлж байгаа боловч сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд зардал болон техникийн шалтгааны улмаас чипний үйлдвэрлэл Ази руу шилжсээр байна. Одоогоор нарийн ширийн мэдээлэл байхгүй боловч хагас дамжуулагчид ногдуулсан шинэ татвар нь Тайванийн TSMC, Өмнөд Солонгосын Samsung, SK Hynix зэрэг Азийн томоохон чип үйлдвэрлэгчдийг хамгийн ихээр хохироож магадгүй юм. Тэдгээрийн үйлдвэрүүд нь ихэвчлэн Азид байдаг. Шинээр татвар ногдуулах тухай мэдэгдэл нь эдгээр компанийг АНУ-д үйлдвэрээ нээх эсвэл үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хүргэж магадгүй байна.

Эмийн салбарын тухайд, 2023 онд АНУ 176 тэрбум гаруй долларын эм болон холбогдох бараа бүтээгдэхүүн худалдан авснаар хамгийн том эм импортлогч болжээ. Шинэ татварын улмаас Европ, Энэтхэг, Хятадын компаниуд хамгийн их хохирол амсаж магадгүй. 2023 онд эмийн импортын 20.4 хувийг Ирланд, 10.8 хувийг Герман, 8.6 хувийг Швейцар, 6.2 хувийг Энэтхэг, 3.4 хувийг Хятад тус тус эзэлжээ.

 

Өнөөдөр болох үйл явдлын тойм

7 цаг 58 мин

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

Өчигдөр 15 цаг 13 мин

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

Өчигдөр 14 цаг 58 мин

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Өчигдөр 13 цаг 48 мин

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Өчигдөр 10 цаг 51 мин

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

Өчигдөр 09 цаг 45 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 28 мин

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

Уржигдар 12 цаг 30 мин

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

Уржигдар 10 цаг 26 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 24 мин

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

УИХ-ын гишүүн асан П.Анужин хувийн амьдралынхаа талаар олон жилийн дараа ам нээлээ

2025-04-06

УИХ-ын гишүүн асан П.Анужин: Ээж нь хүүгээ хөл дээрээ тэнцэхийг зургаан жил, 2190 хоног хүлээлээ

2025-04-07

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-07

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

Уржигдар 12 цаг 30 мин

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард олгоно

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 24 мин

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Өчигдөр 10 цаг 51 мин

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

7 цаг 58 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 28 мин

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Сурталчилгаа