Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Ховд аймагт МАН-ын даргын сунгаа эхэлсэн бөгөөд Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын нагац ах М.Ганзориг нэр дэвшиж буй.
С.Бямбацогт сайдын “Нью прогресс” групп нь "Алтайн Зам" ХК, "Алтай Трест" ХХК, "Вестерн Холд" ХХК, "Эй Жи Жи Эс" ХХК, "Булган Мах Маркет" ХХК, "Ховдын Өргөө" ХХК, "Эн Пи Петролиум" ХХК, "Нью Минерал" ХХК зэрэг өөрийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулан төрөөс хөрөнгө оруулж байгаа томоохон тендер, төсөл болон концессын гэрээ, зээлийг хуу хамж, мөнгө угаадаг байж болзошгүй хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байгаа талаар 2023.04.24-ны Мөрч.мн сайтаас олон нийтэд мэдээлэл хийж байв.
Тодруулбал,
1.Чингис бондоос - 25.4 тэрбум төгрөг
2. Хөгжлийн банкны зээл - 80.1 тэрбум төгрөг
3. ЖДҮ, үнэ тогтворжуулах хөтөлбөр - 4 тэрбум төгрөг
4. Тендер - 63.9 тэрбум төгрөг
5. “Алтай трест” XXК-иар авсан концессын гэрээ – 107.6 тэрбум төгрөг буюу нийт 281 тэрбум орчим төгрөг буюу Ховд аймгийн хүн амыг 90 мянга гэж тооцоод хуваабал нэг хүнд 3.1 сая төгрөг оногдох хэмжээний төсөв, тендерийг С.Бямбацогт сайд өөрийн хамаарал бүхийн компаниараа дамжуулан авч, мөнгө угаасан байж болзошгүй байгаа юм.
Харамсалтай нь бусдыг зодож танхайрсан хэргээ ч цагдаагийн байгууллага дээр даруулчихдаг С.Бямбацогт сайдын хувьд дээрх холбогдоод буй хэргүүдээ хэрхэн шийдвэрлүүлсэн нь тодорхойгүй бөгөөд үүнд тайлбар өгчих зоригтой хууль, хяналтын байгууллага ч алга.
Харин энэ бүхнийг нь өдгөө Ховд аймгийн МАН-ын даргад өрсөлдөж буй М.Ганзориг хамгийн их хамааралтай. Тэрээр "Ховдын өргөө" ХХК-ийн захирал бөгөөд Ховд аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн хэсэгтээ л хэл ам дагуулж байв.
Тэгвэл С.Бямбацогт сайд нагац ах М.Ганзоригоо намын дарга болгохын тулд Батлан хамгаалах яамны 20 гаруй алба хаагчдыг Ховд руу илгээсэн, мөнгө тарааж байна гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэллээ.
Ингэж хүч хаяж, хичээж байгаа нь өнөөдрийг хүртэл Ховдчуудын боломжийг хулгайлж цөлөмсөн 281 тэрбум төгрөг нь багадсаных уу эсвэл Ховд аймгаас эхлэн АН, МАН гэлтгүй эзэгнэн суух санаагаа хэрэгжүүлж 2027 онд одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг мөргөн унагах мөрөөдлөө биелүүлэх гэснийх үү.
Ямартай ч өнгөрсөн цаг хугацаанд М.Ганзориг мэт цөөхөн хүмүүс гэр бүл, ах дүүгээрээ хөрөнгөжсөн ч Ховд аймаг өрсөлдөх чадвараараа 21 аймгаас сүүл мушгиж, баян ходоодын өмнүүрхэн хамар таслуулсан хэвээр байгаа. Мөн хүн амын 40 орчм хувь нь ядуу амьдарч байгааг Үндэсний статистикийн хорооны судалгаа бэлхэнээ харуулж байна.
Эх сурвалж: check.mn
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS