Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, Гэр бүл хөгжил хамгааллын газрын даргаар УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан томилогдож ажлаа өнөөдөр хүлээн авчээ. Хамгийн чухал нь Засгийн газраас Б.Баярсайханыг томилохдоо Засгийн газрын тэмдэглэлээр томилсон нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм.
Тус агентлагийн даргын албан тушаал бол Төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны албан тушаал. Өөрөөр хэлбэл Засгийн газраас албан ёсны тушаал шийдвэр гарч байж Төрийн албаны тухай хуулийн дагуу томилогдох ёстой атал ийнхүү Засгийн газар тэмдэглэл бичээд томилж байгаа нь хууль “гууль” болсныг нотолж байна. Тус агентлагийн даргын томилогоог:
Засгийн газрын тухай хуулийн 184 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Агентлагийг татан буулгасан нь агентлагийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Агентлагийн даргыг улируулан томилж болно” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл экс гишүүний томилгоо Засгийн газрын тухай хууль болон Төрийн албаны хуулийг илэрхий зөрчсөн байна. Мөн дээрх албан тушаал нь “Төрийн албаны тухай хуулийн 18.1.1 дэх хэсэгт заасан Тэргүүн түшмэлийн албан тушаал бөгөөд энэхүү тэргүүн түшмэлийн албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 23.2.1-д зааснаар бол тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;” зэрэг Төрийн албан тухай хуулийн төрийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хангасан байх ёстой.
Харин шинэхэн дарга Б.Баярсайханы тухайд өмнө нь БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан байсан ч Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албанаас улс төрийн шалтгаанаар буюу сонгуультай холбоотойгоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Ингэснээр төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй болсон юм.
Хүүхэд Гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын газрын даргын томилгоо сүүлийн жилүүдэд маш их улс төр дагуулах болсон. Энэ нь зарим талаараа гишүүн асан Б.Баярсайхантай холбоотой гэх нь ч бий. Цөөнгүй жил даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй үйл ажиллагаа явуулсан тус газрын даргаар өнгөрөгч 4-р сард Т.Ихтамир хэмээх бүсгүй томилогдсон байдаг. Арайхийж жигдэрч ядаж байсан тус газрын даргаар экс гишүүн Б.Баярсайхан томилогдож байгаа нь дахиад энэ салбарт халаа сэлгээ явагдах нь тодорхой болж байна.
Бид өмнө нь тус салбарын ажилтан, албан хаагчид экс гишүүн Б.Баярсайхан агентлагийнх нь даргаар томилогдвол Засгийн газарт өргөх бичиг барихаар тохиролцоод байгаа талаар мэдээлж байсан. Тэвэл салбарынхны хүсэл сонирхлыг үл харгалзан сонгуульд унасан экс гишүүнийг албан тушаалтай болгох гэж цагаан сарын өмнө төрийн албаны хууль зөрчин хийсэн энэхүү томилгоо олон хүнийг ажилгүй болгох нь ээ. Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын салбар нь нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймагт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг том бүтэц юм.
Х.Бумаа
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS