Ардчилсан намын дарга, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нэг хүнд ноогдох ДНБ 6890 ам.долларт хүрч, 10.000 ам.долларт хүргэх зорилго руу алхаж чадлаа

Өнөөдөр АН-ын дарга, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг тоймловол:

Эдийн засгийн өсөлтийг 2024 онд 6.5 хувьд хүргэнэ гэж харж байсан, оны төгсгөлд 4.9 хувьтай гарсан. Нэрлэсэн дүнгээрээ эдийн засаг 80 их наядад хүрсэн. Нэг хүнд оногдож байгаа ДНБ-ийг 6800 ам.долларт хүргэнэ гэж төлөвлөж байсан боловч 6890 ам.долларт хүрсэн. Нэг хүнд ногдох ДНБ -ийг 10 мянган ам.долларт хүргэх зорилго руугаа дөхсөн  алхаж чадсан жил байлаа.

Эдийн засгийг чирж байгаа салбар бол уул уурхай. Уул уурхайн салбарын өсөлт 10.8 хувьтай гарсан.  Эдийн засгийн өсөлт 5.6 хувьд хүрээгүй үндсэн шалтгаан бол алт олборлолт 5 тонноор бага гарсан. Алт олборлолтыг 17 тоннд хүргэх зорилт тавьсан байсан хүрээгүй, 12.6 тонноор хязгаарлагдсан гэсэн үг.

Сүүлийн үед Засгийн газар дээр алт олборлолтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, Төв банк хэрхэн худалдан авах талаар ярьж байна.

Нүүрсний үнэ 35 хувиар унасан

Нүүрсний биет хэмжээ 7 хувиар нэмэгдсэн ч үнэ 35 хувиар унасан. Биет хэмжээний нэмэгдэл явж байгаа ч огцом уналттай холбоотойгоор төсөөлснөөс үнэ 11 хувийн уналттай явж байна. Хятад улс цагаан сарыг урт хугацаанд тэмдэглэсэн. Баярын амралтын хугацаа нь 15 хоног үргэлжилсэн, үүнээс 7 хоногт худалдан авалт хийхгүй, хил гаалиа амраасан. Нөгөө талдаа сайн мэдээ нь зэсийн баяжмал өндөр өсөлттэй байгаа.

Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор экспортын хэмжээ эрс нэмэгдэж байгаа. Оюутолгойн талбай дээр өнөөдөр 200 сая ам.долларын зэс байна.  Экспорт 11 хувиар унасан харагдаж байгаа ч Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортлох юм бол 1.8 тэрбум ам.долларын борлуулалт бэлэн байна. Оюутолгойн зэсийн баяжмалыг саад тотгоргүйгээр гаргах асуудлыг шийдэх ёстой. Төмрийн хүдрийн худалдаа идэвхжиж байна, бирж дээр арилжаа нэмэгдэж байна, экспорт ч цаашаа нэмэгдэх төлөвтэй байна.

Бирж ямар үед идэвхтэй байна вэ гэхээр түүхий эдийн үнэ өсч байгаа үед идэвхтэй, үнэ унаж байгаа үед арилжаа явахгүй байна.

Төмрийн хүдэр дээр үнэ өснө гэдэг хүлээлт байгаа учраас идэвхтэй байна, 256 мянган тонныг арилжаалж чадсан байна.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард 1.7 сая тонн нүүрсийг биржээр арилжаалж байсан, нэг үгээр хэлбэл үнэ өсөлттэй байсан учраас. Тийм учраас урт хугацаанд тогтвортой гэрээнүүд нь гарцаагүй ноёлох юм байна.  

Богино хугацааны худалдааг нээлттэй үлдээгээд урт хугацааны гэрээгээр хийх борлуулалт гарцаагүй юм байна гэдгийг өнөөдрийн биржийн нөхцөл байдал харуулж байна.

2024 онд 1 тэрбум ам долларын автомашин импортоор авсан

Импорт асар ихээр нэмэгдсэн. Энэ жил ч дахиад нэмэгдэх хандлагатай байна. Хэрэглээний бүтээгдэхүүн дээр 2024 оны нэгдүгээр сард 369 сая ам.долларын бараа импортолсон бол энэ оны нэгдүгээр сард 402 сая долларын бараа импортолсон нь 9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Суудлын автомашины импорт 16 хувиар өссөн. Өнгөрсөн жил 1 тэрбум ам.долларын машин импортолсон бол энэ жил дахиад давтагдана. Тиймээс импортоо хэрхэн зохицуулах вэ, импорт дээр ямар бодлого барих вэ гэдэг нь сорилт болж байна.

Импортыг хамгийн их урамшуулж байгаа юм нь мөнгө. Импорт нэмэгдэж байгаа нь тоон талаасаа сөрөг харагдавч эдийн засгийн идэвхжлийг харуулж байна. 2024 оны нэгдүгээр сараас 2025 оны нэгдүгээр сарын хооронд зээлийн гаралт 31 .2 хувиар нэмэгдсэн.  Цалингийн зээл 44 хувь, тэтгэврийн зээл 29 хувь, хадгаламж барьцаалсан зээл 19 хувиар өссөн байна. Нийт зээлд эзэлж байгаа зээлийн 31 хувь нь хэрэглээний зээл. Хэрэглээний зээл нь явсаар байгаад машин, хувцас руугаа орж байна.

Давхар зээлтэй 350 мянган иргэн байна

Хамгийн ноцтой нь банк, банк бус дээр давхар зээлтэй 350 мянган иргэн байна. Банкнаас зээл авсан, банк бусаас зээл авсан.  Энэний өр авлагын харьцаа 79 хувьд хүрсэн. Олж байгаа орлогынхоо 80 хувийг зээлэндээ төлдөг, үлдэж байгаа 20 хувиар нь амьдардаг. 

Банкин дээр байгаа зохистой харьцаа бол 55-60 хувь байх ёстой. Олж байгаа орлогынхоо 55 хувийг зээлэнд төлж, үлдсэн мөнгөөр нь амьдрах. Ингэж байж банк болон санхүүгийн байгууллага эрүүл байдаг. Гэтэл манайд банк болон банк бус байгууллагын эрүүл байдал алдагдсан. Санхүүгийн зохицуулах хороо  ажлаа дутуу хийсэн, хяналт тавихгүй байна. Зээлийн мэдээлэл  дутуу дулимаг байна. Нэг банк нөгөө банк бусаасаа зээлдэгчийн мэдээллийг авч чадахгүй байна. Ойрын үед Санхүүгийн зохицуулах хорооноос өр авлагын харьцааг бууруулах талаар тодорхой ажил хийнэ гэдэг хүлээлт байна. Төв банк болон Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийнэ гэж харж байгаа.

Мөнгөний бодлого дээр эдийн засаг идэвхжихийн хэрээр санхүүгийн хариуцлагагүй байдал ноёлсон нөхцөл байдал руу шилжиж байна. Тийм учраас санхүүгийн хариуцлага руугаа зөв яваад тавьдаг хуулийнхаа шаардлагыг биелүүлээд явах ёстой.

Валютын нөөц тогтвортой байна. Өнөөдрийн байдлаар 4.8 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Оюутголой дээр хуримтлагдсан 200 сая ам. долларын бараа гарахад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрнэ. Тийм учраас валютын нөөц тогтвортой, цаашдаа нэмэгдүүлээд явах ёстой.

Х.Бумаа   

Өнөөдөр болох үйл явдлын тойм

8 цаг 12 мин

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

Өчигдөр 15 цаг 13 мин

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

Өчигдөр 14 цаг 58 мин

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Өчигдөр 13 цаг 48 мин

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Өчигдөр 10 цаг 51 мин

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

Өчигдөр 09 цаг 45 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 28 мин

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

Уржигдар 12 цаг 30 мин

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

Уржигдар 10 цаг 26 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 24 мин

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

УИХ-ын гишүүн асан П.Анужин хувийн амьдралынхаа талаар олон жилийн дараа ам нээлээ

2025-04-06

УИХ-ын гишүүн асан П.Анужин: Ээж нь хүүгээ хөл дээрээ тэнцэхийг зургаан жил, 2190 хоног хүлээлээ

2025-04-07

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-07

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

Уржигдар 12 цаг 30 мин

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард олгоно

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 24 мин

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Өчигдөр 10 цаг 51 мин

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

8 цаг 12 мин

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 28 мин

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Сурталчилгаа