Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Н.Номтойбаяр цагтаа саарал ордныхоо "атаман" байж, алтанд умбаж төрсөн болохоор баараггүй том суудаг байлаа. Сайхан хүүхнүүдийн эрлэг байж, холио солиог ч янзтай хийдэг байв. Баян айлын эрх ямбаа ч, гишүүний эрх дархаа ч тултал нь эдэлдэг түүнд баргийн хууль үйлчлэхгүй цаг байсан нь саяхан. Тийм л давлиун, дураараа, алтан халбага зууж төрсөн нэгэн. Төрийн ордонд болсон нууцлаг хүн амины хэргийг ч түүнтэй холбоотой гэлцсээр он удаан жилийг үдэж буй.
Омогтой нь дээр гишүүний суудлаа ч өөрөө өргөдөл бичээд орхиж байв. Эргээд 2020 онд дахин нэр дэвшсэн. Ингэхдээ бие дааж, Хан-Уулдаа. Гэвч тэр сонгогдож чадаагүй. Үүнээс хойш нам жим боловч улс төрийн тоглолт хэрхэн өрнөхийг алсаас ажиглаж суусан тэрээр сонгуульд нэр дэвшихээ илэрхийлээд, улс төрдөө эргэн ирэхээ мэдэгдсэн. Тэгэхдээ бүр Ерөнхий сайд асан М.Энхсайхантай хамтран Их эвсэл байгуулахаар болсон гэх мэдээлэл цацагдав. Тэд үүнийгээ хараахан батлаагүй.
Ямартай ч хүүхнүүдийн эрлэг, улс төрийн поп Номт эргэн ирэх нь.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS