2019 онд анхны 1 их наядаа

2019 онд анхны 1 их наядаа "атгаж" байсан ЭТТ 2024 онд 4,5 их наядын ашигтай ажиллажээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн жил 4.5 их наядын цэвэр ашигтай ажиллажээ. Яах аргагүй сайн мэдээ. Монгол Улсын нийт иргэд хувьцааг нь эзэмшдэг Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК ганц зоосны ашигтай ажилласан ч тэр нь ард иргэдэд нэмэртэй, сохор зоос ч олоогүй бол тэр нь мөн л бүх монгол хүнд гарзтай гэдгийг энд хэлэх нь илүүц биз ээ.

 

Олзуурхууштай нь “Эрдэнэс Тавантолгой”-гоос эерэг мэдээ дуулддаг болсон байна. Энэ нь сүүлийн 4, 5 жилд  өрнөсөн үйл явц буюу нүүрсний хулгайг таслан зогсоосны шууд үр дүн аж.

Одоогоос 3 жилийн өмнө /2022.10.05/ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шийдвэр гарч, улмаар Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг БЭТ-өөр томилж, улмаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг баривчилснаар алдарт “Нүүрсний хулгай”-н дуулиан албан ёсоор эхэлсэн түүхтэй. Улмаар нэр нөлөө бүхий 20-иод хүнийг нүүрсний хулгайчаар зарласан ч эцэст нь “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан тэргүүтэй эдний хамаарал бүхий “нүүрсний хулгайчид”-ыг төрийн төмөр нударга дор бөхийлгөж, төмөр торны цаана хорьсноор энэ дуулиан намжсан.

Нүүрсний хулгай гэгч нь бугшсан, ужгирсан далд эдийн засгийн буглаа, авлигын сүлжээ, цагаан захтнуудын гэмт хэргийн схем байсныг зах зухаас нь задалж чадсанд нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт нэг удаа ч болов алга ташин талархал илэрхийлэх ёстой. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой”-д онц дэглэм тогтоож, Засгийн газрын БЭТ томилон ажиллуулснаар нүүрсний арилжааг биржээр хийдэг болсон, нүүрс олборлолт, тээвэрлэлтийг шилэн болгосон. Үр дүнд нь тус компани өнгөрсөн онд түүхэн дэх хамгийн их ашгийг хийжээ. 4.5 их наядын цэвэр ашиг!


Тодруулбал, ЭТТ 2024 онд:

  • 30.4 сая тонн нүүрс олборлож,
  • 29.6 сая тонн нүүрсний борлуулалт хийж,
  • 3 тэрбум ам.долларын 10.2 их наядын борлуулалтын орлоготой ажиллаж,
  • 3.5 их наядыг дангаараа улсын төсөвт төвлөрүүлжээ.

2023 оны 2-р сараас нүүрсээ биржээр арилжиж эхэлсэн. Эхний жилээ нийт борлуулсан нүүрснийхээ 17 хувийг биржээр арилжаалсан бол өнгөрөгч онд 38  хувийг нь биржээр зарж, худалдан авагч талд хүргэж өгсөн аж. Цаашид нийт борлуулатынхаа 50 хувийг биржээр хийхээр зорьж байгаа аж.

Засгийн газрын БЭТ Ж.Ганбат нэг жилийн хугацаатай ЭТТ-г удирдсан. Түүний халааг онцгой дэглэмийн үед ЭТТ ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Х.Мөнхжаргал авч, өдгөө ЭТТ-г удирдаж байгаа. 2023.10.27-ноос хойш Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй түүнийг БЭТ Ж.Ганбатын авчирсан хүн гэх бөгөөд анх нэг сарын хугацаатай үүрэг гүйцэтгэгчээр томилж байна гэсэн боловч өнөөг хүртэл захирлаар ажилласаар байгаа юм.

2019 он: 1 их наядын ашиг VS 2024 он: 4,5 их наядын ашиг!  

 

Эргэн сануулахад ЭТТ 2019 оны эцэст анх удаа нэг их наядын цэвэр ашигтай ажиллалаа хэмээн хөл хөөрцөг болж байв. Гэтэл ердөө дөрвөн жилийн дараа буюу нүүрсний хулгайтай тэмцсэний дүр дүнд 4.5 их наядын цэвэр ашигтай ажилласнаа зарлаад сууж байгаа нь авлигагүй бол аль ч салбарт ашиг орлого нь хуга нуга нэмэгддэгийг харуулж байгаа юм.

 

Алдагдсан боломж гэж яриад байдгийн учир ч энэ. Гэхдээ энэ амжилт хөөс биш байгаасай. Нүүрсний хулгай байгаагүй бол монголчууд Таван толгойгоосоо хэчнээн их наядын ашиг хүртэх байж вэ. Ялангуяа дэлхийн зах зээл дээр хар алтны ханш өндөр байхад, манай экспортын гол хөрш БНХАУ-д нүүрсний алтан үе үргэлжилж байхад нүүрсээ үнэ  хүргэж зарж, үр ашгийг нь шударгаар хуваарилж чадсан бол Монголын эдийн засаг алхам урагшилсан байх байлаа.  

 

Хулгайтай тэмцэнэ гээд дээрэм хийж болохгүй!

Энэ онд хар алтны салбар хатуу сорилттой тулгарна. Тодруулбал, супер циклийн үе төгсгөл болж байна.

2025 онд нүүрсний үнэ 13 хувиар буурна гэдгийг Дэлхийн банк өнгөрсөн оны сүүлд анхааруулсан. Үүнийг батлах мэт он гарсаар БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл 10 хувиар уруудаж, АНУ Хятадын худалдааны дайнаас үүдэж нүүрсний үнэ буурч эхэллээ.

Өмнөх жилүүдэд БНХАУ-ын нүүрсний хэрэглээ эрэлтээсээ давдаг байсан бол энэ жилээс энэ үзүүлэлт эсрэгээр хамааралтай болж эхэллээ. Товчхондоо зах зээлийн хуулиар нүүрсний үнэ буурч байна.

Ийм тохиолдолд манай улс нүүрсний экспортоо бууруулахгүй байх, валютын орлогоо тогтвортой байлгахад чиглэсэн бодлого баримтлахгүй бол нүүрсэн дээр тогтдог эдийн засагтай манайх шиг улсын тухайд баланс алдагдах аюултай.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлолт, борлуулалт, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг одоо байгаа түвшнээс нь бууруулахгүй байх, экспортын хэмжээгээ нэмэх зэрэг олон талт, уян хатан бодлого баримталж байж нүүрсний үнийн савалгааг савлахгүйгээр давж гарах талаар эдийн засагчид ярьж эхэлсэн.

 

Гэтэл манай Засгийн газар энэ өдрүүдэд уул уурхайн салбарын том тоглогчид, баялаг бүтээгчидтэйгээ дайн зарлаад буй. Магад ЭТТ-д нүүрлэсэн байсан хулгайтай адилтган бодож, андуурч байж болох талтай. Гэхдээ хувийн хэвшил үйл ажиллагаа явуулж байгаа хаана ч болов хулгай нүүрлэдэггүйг мартаж болохгүй.

 

Ерөөс энэ салбар “Энержи ресурс” ба MCS групп, Хөшөөтийн уурхай ба “Мо Эн Ко”, МАК гэх мэт цөөн том тоглогчтой. Бүхнийг фронтод гэдэг шиг бүхнийг төрд хураана, 34  хувийг нь Баялгийн санд авна, ард түмэндээ өгнө гэж дайрахдаа наана, цаанатай хандахгүй бол наанадаж эдийн засгаа савлуулах, цаашилбал хэлмэгдүүлэлт болох вий. Бүр цаашилбал, олон улсын зах зээл дээр IPO гаргачихсан, олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, орчин үеийн менежмент бүхий компаниуд ч бий. Тэдэнтэй олон улсын хэлээр, бизнесийн зарчмын хүрээнд хэлэлцээрийн ширээний ард сууна. Бид мянга баялгийн эзэд ч гэлээ монгол стандартаа тулгах боломжгүй гэсэн үг. Тэгээд ч манай улсын төсөв, эдийн засгийн 90 хувийг уул уурхайн салбар, нүүрс, зэс бүрдүүлдэг эмзэг, жижиг эдийн засагтай улс.

Товчхондоо Монголын төр хөрөнгө оруулагчдынхаа хөрөнгийг хураах уу, хэлэлцээр хийж тохиролцох уу гэдэг сорилтын өмнө тулж ирээд байна.

Хулгайтай тэмцэж байна гээд дээрэм хийж болохгүй юм.     

 

Г.Ууганбаатар

 

Өнөөдөр болох үйл явдлын тойм

8 цаг 11 мин

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

Өчигдөр 15 цаг 13 мин

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

Өчигдөр 14 цаг 58 мин

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Өчигдөр 13 цаг 48 мин

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Өчигдөр 10 цаг 51 мин

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

Өчигдөр 09 цаг 45 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 28 мин

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

Уржигдар 12 цаг 30 мин

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

Уржигдар 10 цаг 26 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 24 мин

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

УИХ-ын гишүүн асан П.Анужин хувийн амьдралынхаа талаар олон жилийн дараа ам нээлээ

2025-04-06

УИХ-ын гишүүн асан П.Анужин: Ээж нь хүүгээ хөл дээрээ тэнцэхийг зургаан жил, 2190 хоног хүлээлээ

2025-04-07

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-07

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

Уржигдар 12 цаг 30 мин

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард олгоно

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 24 мин

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Өчигдөр 10 цаг 51 мин

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

8 цаг 11 мин

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 28 мин

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Сурталчилгаа