Ашигт малтмалын гэрээний асуудлаар АНУ, Украин тохиролцоонд хүрчээ

Ашигт малтмалын гэрээний асуудлаар АНУ, Украин тохиролцоонд хүрчээ

 АНУ ба Украин улс байгалийн баялаг, сэргээн босголтын тухай гэрээний нөхцлүүдийг харилцан тохиролцсон тухай Украины албаны хүн мэдэгджээ.

Эх сурвалжийн хэлснээр “хүлээн зөвшөөрөх боломжгүй бүх заалтыг бичвэрээс хасаж, уг гэрээ Украины аюулгүй байдал, энх тайванд ямар хувь нэмэр оруулахыг илүү тодорхой тусгасны дараа" тохиролцоонд хүрсэн байна.

Гэрээний нөхцлүүдийг тохиролцсон тухайд АНУ одоогоор мэдэгдэл хийгээгүй байна. Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ойрын өдрүүдэд Вашингтоныг зорьж магадгүй байгаа ажээ.

“Би түүнийг баасан гарагт ирнэ гэж сонссон. Мэдээж тэрбээр гэрээ байгуулахыг хүсэж байгаа бол надад ямар ч асуудалгүй, тэр надтай хамт гэрээнд гарын үсэг зурах хүсэлтэй байгаа. Энэ бол маш том гэрээ гэдгийг би ойлгож байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгджээ.

Украины сэргээн босголтын сангийн үйл ажиллагаанд АНУ оролцсоны хариуд тус улсад газрын ховор элементүүд нийлүүлэх эрх олгох гэрээний нөхцлүүдийг Украин зөвшөөрөхөд бэлэн байна гэж даваа гарагт эх сурвалж CNN-д мэдэгдсэний дараа дээрх мэдээлэл цацагдлаа. Мэдээлэлд дурдсанаар, ашигт малтмалын гэрээний зарим нэг нарийн ширийн зүйлийг дараагийн яриа хэлэлцээний үеэр хэлэлцэхээс гадна АНУ, Украины Ерөнхийлөгч нар аюулгүй байдлын баталгааны талаар биечлэн ярилцаж магадгүй байна.

Д.Трампын засаг захиргаа АНУ-аас Киевт үзүүлсэн тусламжийн хариуд 500 тэрбум долларын үнэ бүхий газрын ховор элементүүд болон бусад ашигт малтмал нийлүүлэхийг шаардсан агуулгатай гэрээний өмнөх хувилбарыг В.Зеленский зөвшөөрөхөөс татгалзсан юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн эх сурвалж хэлэхдээ, Украин “бүх зүйлээр хангана” хэмээн найдаж байгаа атал Америкийн хүлээх үүрэг хариуцлагын талаар дурдаагүй тул В.Зеленский уг гэрээний хувилбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байжээ. 

Даваа гарагт Цагаан ордонд ирсэн Францын Ерөнхийлөгч Э.Макрон “Ерөнхийлөгч Зеленскийтэй хамтран ажиллаж, газрын ховор элемент, чухал ашигт малтмалын талаар АНУ болон Украины хувьд маш чухал гэрээ байгуулахаар" Д.Трампын гаргасан шийдвэрийг сайшаасан байна.

Өнөөдөр болох үйл явдлын тойм

8 цаг 11 мин

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

Өчигдөр 15 цаг 13 мин

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

Өчигдөр 14 цаг 58 мин

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Өчигдөр 13 цаг 48 мин

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Өчигдөр 10 цаг 51 мин

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

Өчигдөр 09 цаг 45 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 28 мин

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

Уржигдар 12 цаг 30 мин

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

Уржигдар 10 цаг 26 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 24 мин

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

УИХ-ын гишүүн асан П.Анужин хувийн амьдралынхаа талаар олон жилийн дараа ам нээлээ

2025-04-06

УИХ-ын гишүүн асан П.Анужин: Ээж нь хүүгээ хөл дээрээ тэнцэхийг зургаан жил, 2190 хоног хүлээлээ

2025-04-07

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-07

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

Уржигдар 12 цаг 30 мин

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард олгоно

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 24 мин

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Сурталчилгаа