Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Хятадын хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Хятадын хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Бээжин хотын Шяоми цахилгаан автомашины үйлдвэр, Хятадын Хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэн болон Жинхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцлаа.

БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь дэлхийн хэмжээний технологийн төв болохоор зорьж, энэ хүрээнд спартап, инновацын төвүүдийг олноор хөгжүүлж байна. Үүний нэг боло Шяоми цахилгаан автомашины үйлдвэрт Улсын Их Хурлын дарга зочиллоо. 2021 оны гуравдугаар сараас тус компани ухаалаг, цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Цагт 40 автомашин үйлдвэрлэж буй тус компани хиймэл оюун ухаан, роботуудыг үйлдвэрлэлдээ ашигладаг бөгөөд байгаль орчинд ээлтэй автомашиныг бүтээж байна. БНХАУ-тай хийж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлд өндөр технологийн хөгжил, хиймэл оюун ухааныг чухалчлан авч үзэж буйг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тодотголоо.

Тэрбээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзах үеэрээ Монгол Улс, БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид Хятадын хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэнд зочилж, тус улсын төрийн албаны хүний нөөцийн бодлого, хэрэгжүүлж буй үр дүнтэй аргуудын талаар санал солилцлоо.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уулзалтын үеэр манай улс мэргэшсэн, тогтвортой, чадварлаг төрийн албыг бий болгож, менежментийг олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж эхэлснийг дурдав. Тэрбээр дижитал технологи, хиймэл оюун ухааныг хүний нөөцийн бодлогодоо ашиглаж эхэлсэн тус улсын туршлагаас судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

БНХАУ нь төрийн албанд мэргэшсэн, авьяаслаг, чадвартай иргэдийг бэлтгэхэд анхаарлаа хандуулж, энэ хүрээнд хиймэл оюун ухаан, дижиталчлалыг ашиглаж байна. Түүнчлэн гадаад улс орнуудтай хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхдээ богино хугацааны сургалтад хамруулж, шаардлагатай мэдлэг, чадварыг олж авахад анхааран ажиллаж буй бодлогоосоо танилцуулав.

Тус хүрээлэн нь БНХАУ-ын Хүний нөөц, нийгэм хамгааллын яаманд шууд харъяалагддаг бөгөөд Засгийн газарт шаардлагатай судалгаануудыг гүйцэтгэж, төрийн бодлого шийдвэрт санал, дүгнэлт гаргаж, зөвлөгөө өгдөг байна. Үргэлжлүүлэн айлчлалын бүрэлдэхүүн Жинхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцав. 207 айл өрхийг нэгтгэсэн, хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэл эрхэлж буй тус хоршоо 2 сая 300 мянган юанийн дүрмийн сантай, 380 гаруй хөдөө аж ахуйн хүлэмж зэрэг 10 сая юанийг давсан үндсэн хөрөнгөтэй. Хоршооны гишүүд гишүүн бус 500 өрхийг дэмжиж, жил бүр 2000 гаруй тариаланчдад сургалт явуулдаг байна.

Жилдээ 15 сая юанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уг хоршоо ашгийн 60 хувийг борлуулалт, 40 хувийг хөрөнгө нийлүүлсэн хувь хэмжээгээр нь харгалзан хуваарилдаг. Гишүүн бүр жилд дунджаар 8000 юанийн нэмэгдэл авдаг талаар танилцуулж байв. Жиньхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршоо нь шинэ технологи, инновацыг байнга нэвтрүүлж, бүх гишүүдээ хамруулж нэгдсэн байдлаар үйл ажиллагаагаа явуулж чаддаг гэлээ. Цаашид үйл ажиллагаагаа хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах улс орны бодлоготой уялдуулах хүрээнд гишүүдийн тоог нэмэгдүүлж, менежментээ сайжруулж, шинэ технологи нэвтрүүлэхэд чиглүүлж байгаагаа онцолж байлаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Өнөөдөр болох үйл явдлын тойм

8 цаг 14 мин

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

Өчигдөр 15 цаг 13 мин

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

Өчигдөр 14 цаг 58 мин

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Өчигдөр 13 цаг 48 мин

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Өчигдөр 10 цаг 51 мин

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

Өчигдөр 09 цаг 45 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 28 мин

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

Уржигдар 12 цаг 30 мин

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

Уржигдар 10 цаг 26 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 24 мин

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

УИХ-ын гишүүн асан П.Анужин хувийн амьдралынхаа талаар олон жилийн дараа ам нээлээ

2025-04-06

УИХ-ын гишүүн асан П.Анужин: Ээж нь хүүгээ хөл дээрээ тэнцэхийг зургаан жил, 2190 хоног хүлээлээ

2025-04-07

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-07

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

Уржигдар 12 цаг 30 мин

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард олгоно

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 24 мин

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Өчигдөр 10 цаг 51 мин

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

8 цаг 14 мин

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 28 мин

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Сурталчилгаа