126:1 Лхагвын Мөнхбаатар

126:1 Лхагвын Мөнхбаатар

Сэтэртэй “шар халзан”

Өнөөдөр буюу карьер. “Сэрэлт” кинон дээр Бумаа авгай хоршооноос 12 ам цагаан даавуу авах гэж ирээд “Монгол талаасаа нэгдүгээр хүн” хэмээн даналздаг шиг Лхагвын Мөнхбаатар бол МАН талаасаа нэгдүгээрт биш ч айргийн тавд баараггүй орох өндөр албан тушаалтан хэмээн ханхалзах ёстой хүн. УИХ дахь бүтцийн байгууллага намын бүлгийн дарга гэдэг Монцонковын дарга байлгүй ч яахав.

Тэр тусмаа 126 гишүүүнтэй анхны парламентын олонхийн Бүлгийн дарга хүн шүү дээ.

Даанч Л.Мөнхбаатарын хувьд УИХ дахь манлайлал сул, жинхэнэ утгаараа аядуу зөөлөн эр. Магтъя гэвэл залуу хүн гэхэд хэт хашир, өөлбөл, бөв бөөрөнхий этгээд. Зүйрлэвэл, социализмын үеийн намын дарга нар лугаа хуучинсаг, хянамгай байдал нэвт үнэртэнэ. Орчин цагийн хэллэгээр бол харизмагүй улстөрч. Заримдаа ч бүр нэг зодуулсан хүүхэд шиг хийморьгүй, хэт номой бүрэг харагддаг гэчихвэл хэтрүүлсэн болохгүй.   

Шинэ парламент бүрдсэнээс хойш Бүлгийн даргын хувьд дорвитой үг хэлж, зангарагтай үйлдэл хийгээгүй өнөөг хүрснээс үүнийг харж болно. Улсын төсвийн хэлэлцүүлэг, “Орано майнинг”-ийн гэрээ, Ухаа худагийн 34 хувь гээд галтай халуун сэдэв, гадна дотнын акциуд УИХ-ын танхимын уур амьсгалыг хурцатгаж байхад байр суурь нь хамгийн бүрхэг хүн гагцхүү манай Л.Мөнхбаатар дарга л байв шүү дээ.

Аливаа юм хоёр талтай гэдэг өнцгөөс авч үзвэл Л.Мөнхбаатарын буурь суурь УИХ-д бас хэрэгтэй. Гуйвж савчдаггүй, ноён нуруутай, асуудалд голтой ханддаг зэрэг нь “сайн дурынхан”, популистууд олонтой парламентын нэг тулгуур багана болж байгаа болов уу.

Өмнөх парламентад УИХ-ын дэд даргаар богино боловч хугацаанд ажилласан туршлага нь нэмэр, нөлөө болдог байж болох талтай.

 

Өчигдөр буюу улс төрийн замнал. Албан ёсны анкет нь ч, амьдрал нь ч өөгүй цэвэрхэн, замнал нь дардан тэгш байсан хүн олоод ир гэвэл эргэлзэх юмгүй Л.Мөнхбаатарыг нэрлэе.

С.Баяр, Ө.Энхтүвшин зэрэг Хөвсгөлийн улстөрчдийн цүнхийг сайн дүүгийн хувиар барьж,  номыг нь хүртэл ивээн  тэтгэж, сонгуулийнх нь сурталчилгаанд гүйж карьераа эхэлсэн байдаг. Цагаан дээр хараар бичсэн намтрыг нь уншваас хуульч мэргэжил эзэмшээд л ХЗДХЯ-нд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын даргаар мерит зарчмаар дэвшин ажиллаж байгаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болжээ. Ерөнхий сайд С.Баяр нутгийн дүүгээ дэмжиж, ийнхүү агентлагийн даргаар тавьсан хэрэг. 2008 онд гэсэн үг.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа иргэний цахим үнэмлэхийг нэвтрүүлсэн нь Л.Мөнхбаатарын нэртэй холбоотой нэг том ажил байв. Агентлагийн даргаар гурван жил ажиллаад УИХ-ын сонгуульд хүч үзээтэхсэн чинь өвдөг шороодсон байдаг. Залуу хүнд сургамж болоо биз.

2012 оны сонгуулийн дараа нутгийн ах Ө.Энхтүвшин нь МАН-ын дарга болоход тэрбээр зөвлөхөөр нь ажиллав. Дараа нь “Хөвсгөл хөгжил” сангийн  тэргүүн болоодхов. Ингэж, тэгж явсаар 2016 онд даагаа нэхэн УИХ-д хөл тавьснаас хойш гурав дахиа сонгогдоод байна.

Төрийн яам, агентлагт мерит зарчмаар карьерын шатаар өгсөж, хариуцлагатай алба хашиж явсны хувьд, хуульч мэргэжилтэйн хувьд ч тэр Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайдын суудлыг онилж ирсэн байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар гээд сууж байхад болохгүй юмгүй л хувилбар. Даанч түүнд хувьсгалын тохироо нь бүрдээгүй.

Өмнөх парламентын үед 2023 оны аравдугаар сард Л.Мөнхбаатарт мөрөөдлөө биелүүлэх боломж бүрдсэн ч ч хагас жилийн настай сайдын суудлаас татгалзаж, Б.Энхбаярт хүрд эргүүлэх боломж олгосон байдаг. Тухайн үед УИХ-ын Дэд даргаар ажиллаж байсны хувьд Л.Мөнхбаатар нам дотроо зангаргаараа гарын  таван хуруунд багтах өндөр албан тушаалтан байв. Тиймээс 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа ХЗДХ-ийн сайд болох тохироог намын даргатайгаа тухайн үед хийсэн гэдэг. Харамсалтай нь сонгуульд нам нь ялалт байгуулсан боловч хамтарсан Засгийн газар байгуулж, Л.Мөнхбаатарын “өмчилсөн” яамыг АН-д, О.Алтангэрэлд өгчихсөн. Хүсэхэд хясна гэгч болсон хэрэг.

Ингээд УИХ дахь намын Бүлгийн дарга дээр буусан. Хусмаа чамласан хүүхэд шиг урвайж суултай биш. Юутай ч байдаг л нэг бор халзан биш сэтэртэй шар халзан болсон нь их юм гэж эерүүлж бас болно.

 

Ирээдүй ба сайн, муу нь. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх ажилд Л.Мөнхбаатар гишүүн хуульч хүний хувьд ихээхэн үүрэг гүйцэтгэж оролцсон байна. Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж байсан хүний хувьд энэ бол ёстой гарт нь орсон ажил байсан биз.

Эзэмшсэн мэргэжил, туршлага, чадвараараа бол тэр парламентад байх ёстой фигур. Мэргэшсэн парламентч гэдэг тодорхойлолтод ч дөхөж очих байх.

 

Ирээдүйнх нь карьер ч ийм л чиг шугамаар явах болов уу. УИХ-ын дарга болоход болохгүй юмгүй, ХЗДХ-ийн сайдаар ажиллахад ч зангараг нь хаачихав. Гагцхүү цаг ирж нөхцөл бүрдэх эсэхийг Балхаа ах бид хоёр таашгүй.

Хэвлэл мэдээлэлд тэр бүр ярилцлага өгдөггүй, юм болгонд ам ангайгаад шоудаад байдаггүй тулхтай, хашир зан түүнд бий. Энэ нь нэг талаар хаалттай хүн шиг харагдуулдаг байх. “Чимээгүй хөрөнгөжсөн чимээгүй Мөнхбаатар”, “Гай ч үгүй гавьяа ч үгүй Мөнхбаатар” хэмээн зарим хэвлэлд  түүнийг цоллох нь бий. Хөрөнгө орлогыг нь нэлээд шинжиж, сонжсон нь ч байх.

 

Төрийн жирийн алба хаагчаас төрийн түшээ болтлоо шат ахисан хүний хөрөнгө орлогын мэдүүлэг мэдээж олны анхаарлыг татах нь зүй.

2016 онд УИХ-ын гишүүн болмогцоо хөрөнгө орлого нь огцом өссөн байдаг. Гэтэл дараа дараагийн жилүүдэд хөрөнгө орлого нь эргээд буурсан байдаг нь хачирхаж болох өнцөг.

Тухайлбал, 2015 онд тэрбээр 12 сая төгрөгийн орлоготой байсан бол 2016 онд гишүүн болсон жил орлого нь огцом өсөж 137 сая төгрөгт хүрч байжээ. Харин 2017, 2018 онуудад орлогоо гэнэт бууруулж 20 гаруй сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлсэн нь хэл аманд өртөхөөс айж ХОМ-ээ багаар мэдүүлсэн байх гэж хэвлэлийнхэн хардсан удаатай.

УИХ-ын Дэд дарга болсон жилээ хөрөнгө орлогоо мэдүүлснээс нь харахад 2022 оны байдлаар өөрийнх нь орлого 48.6 сая, гэр бүлийн орлого нь 32 сая болжээ. Орон сууц, барилга байгууламжийн үнэлгээ нь огцом өсөж, 932 сая төгрөгийн үнэлгээтэй нийтийн болон зуслангий байшин, авто граж, өвөлжөөтэй болтлоо хөрөнгөжжээ. Улмаар 170 сая төгрөгийн үнэтэй жийп хөлөглөж, 200 сая төгрөгийн үнэлгээ бүхий мал аж ахуйтай болсон байна. Цаашлаад 60 төгөргийн үнэлгээ бүхий газар, 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодиткапитал” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэх хөрөнгө орлогыг мэдүүлжээ. Энэ бүхнээс нь дүгнэж, Л.Мөнхбаатарыг чимээгүй хөлжсөн гэж тодотгосон байна.

 

Эцэст нь дүгнэхэд, УИХ-д удаа дараа суулаа гээд гай ч үгүй, гавьяа ч үгүй явсаар, чимээгүй хөлжиж, хувиа борлуулж, довоо шарлуулсаар карьераа дуусгах уу, өөрийн мэдлэг, чадвар, олж авсан туршлагаа УИХ-ын төлөвшил, хөгжил, парламентат ёсыг бэхжүүлэхэд зориулж, улс орноо удирдан залахад бодит хувь нэмрээ оруулж, ам бардам, нүүр дүүрэн улс төрийн тайзнаас буух уу гэдэг хоёр сонголт эрхэм шар халзан гишүүнд байна даа.

 

  Г.Ууганбаатар
 

Өнөөдөр болох үйл явдлын тойм

8 цаг 10 мин

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

Өчигдөр 15 цаг 13 мин

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

Өчигдөр 14 цаг 58 мин

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Өчигдөр 13 цаг 48 мин

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Өчигдөр 10 цаг 51 мин

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

Өчигдөр 09 цаг 45 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 28 мин

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

Уржигдар 12 цаг 30 мин

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

Уржигдар 10 цаг 26 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 24 мин

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

УИХ-ын гишүүн асан П.Анужин хувийн амьдралынхаа талаар олон жилийн дараа ам нээлээ

2025-04-06

УИХ-ын гишүүн асан П.Анужин: Ээж нь хүүгээ хөл дээрээ тэнцэхийг зургаан жил, 2190 хоног хүлээлээ

2025-04-07

“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-07

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

Уржигдар 12 цаг 30 мин

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард олгоно

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 24 мин

“Хүүхэлдэй театр”-ын бяцхан үзэгчдэдээ зориулсан “Пөөдөө” УСК нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ

2025-04-08

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

2025-04-07

Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

2025-04-07

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Өчигдөр 10 цаг 51 мин

“МОНГОЛ ГЭР БҮЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

2025-04-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм

8 цаг 10 мин

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн далан барих ажлыг эхлүүллээ

2025-04-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 28 мин

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Сурталчилгаа