Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд аюултай хог хаягдлыг цэгцлэж ногоон, шар бүсэд хуваана. Энэ ажлын хүрээнд ногоон бүсэд стандартад нийцсэн хийн болон шингэн түлшнээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаах, зөвшөөрсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа тээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид шатахуун, дизель түлшийг худалдан борлуулах аж. Мөн инженерийн шугам, сүлжээнд холбогдох боломжтой байршилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус, нүхэн жорлон, угаадасны нүх ашиглаж, авто сэлбэгийн задгай худалдаа, засварын бүх төрлийн үйлчилгээ, хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг хориглохоор болов
. Агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй өрхийг хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуух нэвтрүүлэх юм. Харин 95 мянган айлыг дулаалгын төсөлд хамруулахаар төлөвлөжээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS