Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Бөхчүүд дундаа жудагтай, ёс зүйтэй, намбатай гэх Улсын гарьд Б.Гантогтох нууц романс ил болжээ. Цагтаа цалгиж, зүлэг ногоон дэвжээн дээр бужигнуулж явсан тэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргын хүү. Тиймдээ ч түүнтэй холбоотой элдэв хэл ам гардаггүй байв. Улсын наадамд гурван удаа үзүүрлэн, 10 удаа шөвгөрсөн Б.Гантогтохын охин Г.Хандсүрэн өдгөө волейболын шилдэг тоглогч. Үе удмаараа спортын гавьяатай хүмүүс гэж Х.Баянмөнх аваргын гэр бүлийг түмэн олон магтдаг. Гэвч гарьд барьц алдаж, "эхнэрээсээ салсан, ганц бие" хэмээн залуу бүсгүйтэй учир ургуулжээ.
Тодруулбал, Miriam Miriam гэх цахим хуудаст түүний талаар "Гантогтох Баянмөнх чамтай янагийн сэтгэл ярихгүй, хэлсэн ярьсандаа яг л баймаар байна шүү. Хүн хэлээрээ гэдэг байх аа. Маргааш холбогдохгүй бол Луу жилд бэлэг барина аа, нэг насны амьдралаар минь дураараа тоглож, наадаж, шоглож, доромжилж байгаа бол адилхан л байя. Нас намбыг чинь бодож их тэвчсэн дээ. Чи хэн байх чинь хамаагүй, үнэн үргэлж ялдаг шүү." гэжээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS