Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
“Амьдрал” киноны дуу “Амьдрал”-ыг гавьяат жүжигчин Б.Сарантуяа дуулж олны хүртээл болгосон байдаг. Дууны аяыг Г.Онон, шүлгийг Ч.Бүрэнжаргал бичсэн байдаг. Гэтэл жүжигчин Б.Навчаа олон нийтийн сүлжээнд уг дууны оюуны өмчийг эзэмшдэг мэт “За манайхан караокед орохоороо заавал Сарантуяагийн дуулсан Амьдрал дууг оруулж байгаарай. Орлого олох боломж бүрдлээ шд. Оюуны өмч маань байдаг ганц дуу минь байгаа юм. Гол нь хэн хянах юм ккк” гэсэн нь маргаан дагуулж эцэст нь дууны зохиогчид оюуны өмчөөр албан ёсоор баталгаажуулж авчээ.
Жүжигчин Б.Навчаагийн тухайд “Амьдрал” кинонд уг дууг ашигласнаас өөрөөр холбоо хамааралгүй атал ийн увайгүйтсэн нь тухайн дуучны дууг дуулахад уран бүтээлч, дуучин нь тодорхой хувь авдаг болсон гэсэн Оюуны өмчийн шинэ хууль гарсантай холбоотой хувь хүний шунал байж таарна. Хүнд мөнгө хэрэгтэй байж болох ч хэт увайгүй шуналтай байх нь хүний ёсонд үл нийцэх зан суртахуун юм.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS