Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Хип хопчдын ертөнцөд амь оров уу гэлтэй, хоёр уран бүтээлчийн чимэг дуу өчигдөр цахим орчинд хэл амтай хүн бүрийг босгов. “Loi4ixcoн” crew-гээр олонд танигдсан реппер FLA буюу Б.Жавхлантөгс өчигдөр 16:00 цагт Rokit bay-д зориулсан "ShAALTSII" дуу гаргасан. Уг дуундаа "Ард түмний хайртай хүү поп дуучин Rokit Gay ямар ч утгагүй дуу хийнэ. Vietnam засвараар дүүрэн чиний ойрын хамаатнууд чинь байна. Надаас асууна нэг халзан хүү харагдаагүй биз. Уучлаарай би тийм гөлөг огт хараагүй юм байна." хэмээн Rokit Bay-г диссд дуудсан.
Харин түүний хариуг Rokit bay 21:30 цагт "BLAAVGAI" нэртэй дуугаар барив. Угаас Rokit bay урлагт тод мөрөө үлдээсэн, галзуу хөдөлмөрч, чимээгүй бас үнэн нөлөөлөгч. Тиймдээ ч түүний FLA-д зориулсан diss дуу найман настай балчираас наян настай буурлуудыг өндөлзүүлж, сошиалд хэд хоног шуурах дажгүй ганц сэвээтэй болгох шиг. Тэрбээр ирэх намар "Дуужин Баяраа" тоглолтоо хийх гэж буй. Тоглолтоос урьтаж, шинэ дуу, шинэ цомгийн ажил гээд тун шаргуу ажиллаж байгаа гэнэ. Урлагаар дамжуулан өөрсдийгөө илэрхийлдэг тэдний diss дууг сонсох сонсогчдынх нь хувьд дэндүү амттай байв. Хэн нь хэн бэ гэдгийг тэдний дууны хандалт илхэн харуулсан биз ээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS