Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүний амь эрсэджээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу Дүнжингаравын уулзвар дээр иргэн Ж-ийн “Honda Insight” загварын суудлын автомашин, иргэн Б-ийн “Toyota Crown” загварын суудлын автомашинууд мөргөлдөж, 58 настай эрэгтэй, 42 настай эмэгтэй нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, газар дээрээ нас барсан байна.
Энэ тухай дуудлага 2024.06.20-ны 07:05 цагт иржээ. Хэргийн газарт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллан, цогцсыг гаргаж, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлжээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS