Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
“Монгол бөхийн дуулал”, “Жавхлант минь”, “Гэрэлт” зэрэг дуугаараа сүүлийн үед танигдсан дуучин Г.Энхцэцэгийн уран бүтээлийн тайлан тоглолтоо энэ сарын 18-ны өдөр Бөхийн өргөөнд хийнэ.
“Энхцэцэг 2025” хэмээх энэ удаагийн тоглолт нь түүний 2 дахь тоглолт юм байна. СУИС-ийн уртын дууны ангийг төгссөн МУСТА Г.Энхцэцэг нь дуу хуурын өлгий нутаг Дундговийн харьяат бөгөөд сүүлийн үед поп кантри чиглэлээр уран бүтээлээ дагнах болжээ.
“Нийтийн дуучдыг хөдөөнийхөн гэж зарим хүн шүүмжилдэг. Би үүнтэй санал нийлдэггүй. Хөдөөгийн сайхан байгаль, нутаг усаа бид магтан дуулдаг. Энэ бол бидний эх орон. Эх орноо магтан дуулахад буруу юу байх вэ. Бас монголчууд бид эрт үеэсээ нүүдэлчин ахуй соёлтой ард түмэн. Ардын сайхан өв уламжлалаа орхиж гээлгүй явах хэрэгтэй” хэмээн дуучин Г.Энхцэцэг ярилаа.
Түүний 2 дахь удаагийн тайлан тоглолтын тасалбарт дуучны сүүлийн үед туурвиж хит болсон 20 гаруй дуунаас бүрдсэн CD дагалдаж байгаа ажээ. Тэгэхээр “Энхцэцэг 2025” тоглолтын үзэгчид давхар CD бэлэгтэй буцах юм байна. Дуучин Г.Энхцэцэгийн тайлан тоглолтыг жүжигчин Т.Бархүү хөтлөх бөгөөд дуучин Б.Алтанжаргал, Т.Дэлгэрмөрөн, Ө.Бохьшарга, Г.Дэлгэрцогт нарын уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх аж.
Дуучин Г.Энхцэцэг Монгол Улсаа тойрсон аялан тоглолтоо 4 дүгээр сарын 21-нд зүүн зүгээс эхлүүлэхээр болжээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS