Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Төгрөгийн ханш суларч, ноён доллар зөвхөн Монголд толгой дээр гарч байгаа энэ өдрүүдийг засаг төрийн томчууд түр зуурын үзэгдэл, удахгүй ухааны тайлбар өгч байгаа бол эдийн засагчид, судлаачид удаан үргэлжилж оны эцсээр бүр хүнд байдалд орно гэж тайлбарлаж байна. Одоо чинь бүх зүйлд иргэд бид буруудах болсон шүү дээ. Монгол банкны ерөнхийлөгч долларын ханш өссөн бурууг ард түмэнд нялзаасан үг хэлсэн. Гэхдээ эдийн засагч Г.Батзориг мэдээлэлд ойр хэсгийн хүмүүс долларжилт хийсэн гэсэн бас нэг тайлбар өгнө лээ. Тэхээр буруутан хаана илүү жин дарж байгааг ойлгоход төвөггүй биз.
АНУ-ын татварын бодлогоос үүдэж, улс орнуудад ноён ногооны ханш унаж байхад зөвхөн Монголд өсөж буй хачин үзэгдлийг хоёр хөршөөсөө хамаарсан эдийн засаг голлодог болохоос дэлхийн эдийн засагтай ямар ч нөлөөгүй нь харагдаж байна гэж тайлбарлажээ.
Төгрөг суларсан ханшийн дарамт ард иргэдийн амьдралд л хамгийн их нөлөөлнө. Одоо ч бүсээ чангалсаар, оны эцэст бараг сөхрөх нь ээ. Үүнээс сэргийлэхийн тулд яах ёстой вэ. Төсөвт тодотгол хийж, урсгал зардал, төрийн худалдан авалтыг багасгах, хөрөнгө оруулалтаа танах зэрэг жижүүрийн ажлаас арай өөр эрс, сэрсэн бодлого явуулах нь зүйтэй талаар эдийн засагчид санал хэлж байна.
Эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ: Бид алтаа экспортолдог. Дотооддоо зарах хэрэгтэй. Дотооддоо зарах замаар төгрөгийн ханшаа өсгөх боломжтой.
Эдийн засагч Г.Батзориг: Нэг унци алтны үнэ 3000 хол давсан энэ үед Монгол банк Алт 3 хөтөлбөр явуулж байгаа нь сайн хэрэг. Арилжааны банкуудтайгаа сайн ажиллах юм бол 200, 300 сая бүр тэрбум доллар оруулж ирэх боломжтой.
Эдийн засагч З.Мөнхжаргал: Импортыг бууруулах хэрэгтэй. Төв банк, Эдийн засаг хөгжлийн яам зэрэг байгууллагууд хамгийн сайн болон муу аль ч бай сценариа гаргаад, зах зээл, банкуудын дунд сайн координац хийх хэрэгтэй.
Ямар ч атугай төрийн зөв мэргэн бодлого явуулахгүй бол уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай билээ.
Засгийн газар хөдөө гадаа хуралдаж балайтахаасаа, шоудахаасаа одоо больж, анхаарлаа төвлөрүүлж, ажилла аа. Тархи толгой нь хүрэхгүй бол хүрч, чадах, онол мэддэг залуустаа суудлаа тавьж өг.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS