Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Олон жилийн өмнө иргэний хөдөлгөөн өрнөж мэдээллийг өдөр тутмын сониныхон тасралтгүй хүргэдэг байлаа. Энэ жишгийн дагуу тухайн үеийн Иргэний хөдөлгөөний тэргүүн Ж. Батзандантай танилцаж тэдний жагсаал цуглааныг сурвалжилдаг байсан юм.

 

Анх төрийн ордон руу помидор шидэж иргэний хөдөлгөөнийг эхлүүлж явсан залуусыг өдөр тутмын олон сонин хэвлэл бодлогын төвшинд дэмждэг байсан юм. Тэднийг нийгмээ өөрчлөхөөр гарч ирсэн шинэ залуус гэж хардаг байсан хэрэг. Тэдний хэлсэн бүхэн үнэн мэт сонсогддог байсан учраас иргэдийн дэмжлэг ч их. Тиймээс тэдний зохион байгуулсан жагсаалд иргэд итгэсэндээ идэвхтэй оролцдог байв. Олон ч жагсаал цуглаан зохион байгуулж эрх баригчдад үгээ хэлж асуудал хөнддөг байсан юм.

 

Эцэстээ аймшигт 7 сарын 1 боллоо. 2008 оны 7 сарын 1 ний өдөр. Энэ өдөр Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдэж ид сайхан хийж бүтээх насандаа явсан цэл залуухан таван сайхан залуу хорвоог орхиж, ажил үүргээ гүйцэтгэж явсан олон цагдаагийн алба хаагчид хүндээр гэмтэж, зарим нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог нэмсэн юм.

Хоржоонтой нь энэ хар өдрийг зохион байгуулсан Ж. Батзандан тухайн үед хотоос зайдуу гарч “амь зулбан” явж байсныг тэр үеийн цагдаагийн байгууллага протоколдоо тэмдэглэн үлдээсэн байдаг.

 

Энэ хэргийг өдөөсөн хэрэгт Ж.Батзандан, О.Магнай нар Ганц худаг дахь Цагдан хорих төвд хоригдож шалгагдсан ч төд удалгүй суллагдсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, хоригдсон нь үнэн боловч яллагдаагүй гэсэн үг. Энэ хэргийн үнэн мөн одоо ч тайлагдаагүй эргэлзээтэй хэвээр байдаг учраас түр орхиё.

 

Үүний дараа Ж. Батзандан Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдов. Түүний улс төрийн замнал нь анхнаасаа иргэний хөдөлгөөн нэрийг ашиглаж өөрийн нэр нөлөөг тогтоох гэсэн санаархал үеийн үед биеллээ олсоор ирэв. Гишүүн болсныхоо дараа төрсөн ахыгаа яамны өндөр албан тушаалд тохоон томилуулж, төрсөн дүүгээ Арьсны өвчин судлалын үндэсний төвийн дэд даргаар томилж ажиллуулсан байдаг

 

Төрийн хүч хэр суларна энэ бүхэн нь Ж. Батзанданд олз олох завшаан болдог байлаа. Тэрбээр энэ бүхнээ халхавчлах арга заль ихтэй. “Төр зүтгэсэн хүндээ халтай” гэж амны уншлага мэт хэлнэ. Тэгсэн хэрнээ төрийн томилолт авч гадаадад амьдарч явснаа “цөллөгт яваад ирлээ “гэж томорно.

 

Төрийн томилолтыг хүртэл доош нь хийдэг чам шиг хүн өнөөдөр Засгийн газрыг төлөөлөөд суух эрх байгаа юм уу. Чам шиг ийм дүвчин зайрангуудаас болж Гадаад харилцааны яаманд насаараа ажилласан, наад зах нь гадаадын гурван хэлийг төгс эзэмшсэн хүмүүс томилолт авч чадахгүй явна. Төрөө дээдэлдэг хүний хувьд хэлэхэд төрдөө хамааралтай шалаа угаагаад зогсох нь хүртэл нэр төрийн хэрэг байдаг юм шүү.


Өөрийнхөө эрх ашгийг үргэлж нэгд тавьсаар ирсэн чамаас асуух хэдэн зүйл байна. Чи энэ улс оронд юу хийж бүтээсэн бэ?

Нийгмийн даатгал төлж үзсэн үү? Нэг ширхэг бүтээн байгуулалтад оролцсон уу?. Сонгогдсон дүүрэгтээ ямар ажил хийж байв?. Одоогийн БЭТ гэдэг албан тушаал чинь улс төрийн тохиролцоогоор авсан албан тушаал мөн үү?


Судлаад харсан чинь Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч болсноор стратегийн ордуудын 34 хувийг төр авах, хэлэлцээр мөн хайгуулын лицензээ аваагүй стратегийн ордуудын хэдэн хувийг төрд авах вэ гэдгийг шийдэх хэлэлцээрт Эдийн засгийн хөгжлийн яамыг төлөөлөн оролцох үүрэгтэй маш хариуцлагатай албан тушаал юм байна. Энэ албан тушаал болон ажиллах хүнийг Эдийн засаг, хөгжлийн сайд Л. Гантөмөр санал болгосноор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлжээ.

 

Өнөөдөр гадаад дотоодгүй эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед чамд энэ өндөр хариуцлагатай албыг хаших тархины багтаамж байгаа юу? Өмнөх албан тушаалуудаа эргээд нэг сана. Би нээрээ энэ төрдөө юу хийж бүтээсэн билээ гэж ганцхан удаа өөрөөсөө асуугаад үзээрэй. Намаа зарж хөлжсөн, найзуудыгаа мурисан гээд хувь хүн талдаа ч барьцгүй хүнийг БЭТ болгоод ямар үр дүн хүлээгээд байгаа нь хачирхалтай.

 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй шүү.

 

Сэтгүүлч В. Сарантуяа

 

Япон улс, Осака хот.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа