Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүрэг дэлхийн жишигт нийцсэн стандарт бүхий 200 ортой СЭЛБЭ нэгдсэн эмнэлгийн барьж ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.
Эрүүл мэндийн салбарт түүх болон үлдэх бүтээн байгуулалт болсон СЭЛБЭ нэгдсэн эмнэлгийн барилгыг албан ёсоор хүлээн авах арга хэмжээ маргааш буюу 2024 оны 06 дугаар сарын 26-ны 11:40 цагт болно.
Нийт хэвтүүлэн эмчлэх 200 ортойгоор үйл ажиллагааг явуулах ба үүнээс хүүхдийн тусламж үйлчилгээнд 40 ор байхаас 4 ор нь хүүхдийн эрчимт эмчилгээний, насанд хүрэгчдийн 160 орноос 6 ор нь хүлээн авах яаралтай тусламжийн ажиглалт тусгаарлах, 20 ор нь насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний байхаар төлөвлөгдсөн. Мөн мэс заслын дөрвөн вакумжсан өрөөтэй байхаас гадна сувилагч нар сорьц, шинжилгээний дээжээ барьж гүйдэг явдлыг халж, сорьц, шинжилгээний дээжүүдийг зориулалтын лифтээр зөөх юм байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS