“МоЭнКо” ХХК Хөшөөтийн ордыг ашиглах зөвшөөрөл авахдаа Ховд аймагтай байгуулсан гэрээ архиваас алга болжээ

“МоЭнКо” ХХК Хөшөөтийн ордыг ашиглах зөвшөөрөл авахдаа Ховд аймагтай байгуулсан гэрээ архиваас алга болжээ

-Гэрээгээ биелүүлэхийг “МоЭнКо” ХХК-иас шаардъя-

Ховд аймгийн Дарви сумын нутагт байрлах Хөшөөтийн коксжих нүүрсний ордыг 2 тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэй хэмээн Хонконгийн биржээс 2.7 тэрбум хонконг доллар босгож хөл дээрээ боссон гэгддэг “МоЭнКо” ХХК тус ордыг ашиглах зөвшөөрлийг Ховд аймгийн захиргаанаас авахдаа тодорхой үүрэг, амлалт авч, гэрээ хийжээ. Хачирхалтай нь, 2010 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр байгуулсан 01/01 тоот уг гэрээ, гэрээний биелэлт, тайлан орон нутгийн архивт байдаггүй аж.

 

Өөрөөр хэлбэл, 36 МВт хүртэлх хүчин чадалтай цахилгаан станц барих, коксжуулах үйлдвэр байгуулах, уурхайг шууд хилийн боомттой холбосон 311 км авто замаа Монгол Улсын авто замын сүлжээнд холбох зэрэг одоо ч биелэгдээгүй байгаа олон амлалтуудыг тусгасан гэрээ ямра нэг байдлаар алга болсон гэсэн үг.

Гэхдээ тухайн гэрээ нь аймгийн хувьд маш том үйл явдал байсан учир өдөр тутмын хэвлэлд дэлгэрэнгүй мэдээлэгдсэн нь өнөөдөр эх сурвалж болж байна.

“Ховдын мэдээ” сонинд бичсэнээс үзвэл, хэрвээ “МоЭнКо” амлалтаа биелүүлсэн бол Баруун бүсийн аймгууд эрчим хчний хараат байдлаасаа бага ч гэсэн салчихсан, Улаанбаатар хотын гэр хороолол коксжсон түлшид шилжиж утааны асуудал шийдэгдсэн байх боломж байжээ.

Гэхдээ энэ боломж одоо ч бий. “МоЭнКо” монголчуудыг, дарга нарыг хэсэг хугацаанд хуурсан байж болох ч гэрээ бол гэрээ, хэрэгжилтийг нь хангуулах боломжтой.

“МоЭнКо” Ховд аймагтай байгуулсан гэрээндээ тусгасан ч хийгээгүй ажлууд

-340 км зам барина гэсэн ч 29 км-ээр дутуу, 311 км-ийг барьсан.

-36 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц бариагүй

-Хөшөөт-Булган чиглэлийн 311 км замд жолооч нарын түр амрах зогсоол

-Коксын үйлдвэр

-Хөшөөт, Ярантын замыг босоо тэнхлэгийн авто замын сүлжээнд холбох  

МоЭнКоХХК-ийн ард байдаг хятадууд Монгол дахь тусгай зөвшөөрлийг зарж тэрбумтнууд болсон уу

Хөшөөтийн нүүрсний ордыг ашигладаг “МоЭнКо” ХХК улсын хэмжээнд 10, Ховд аймгийн хэмжээнд есөн тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Ховд аймаг дахь есөн тусгай зөвшөөрөл нь бүгд нүүрснийх бөгөөд найм нь ганц Дарви сумын нутагт байрладаг аж. Энэ нь Хөшөөтийн орд бол Тавантолгойн орд шиг бүлэг орд бөгөөд нөөц нь үлэмж нэмэгдэх боломжтойг харуулдаг.

Нөгөө талаар, яагаад энэ лицензийн тоо хэмжээг онцлов гэхээр, тус компани 15 жилийн өмнө Монгол Улсад 66,000-329,000 га газар эзэмшдэг хэмээн сурталчилж, Хонконгийн хөрөнгийн биржээс мөнгө босгодог байсан бөгөөд одоо тэр том газрыг хамарсан тусгай зөвшөөрлүүд хаачив гэдэг асуудал анхаарал татаж байна.

 

Ямартай ч Монголд Хөшөөтийн ордыг ашиглах асуудлыг голлож хийсэн Лью Чен Линь хэмээх бизнесмэн лицензүүдээ толгой компани руугаа шилжүүлдэг байсан баримтыг та бүхэн харж байна. Энэхүү гэрээнд Лин Чен Линь тэргүүтэй эрх бүхий этгээдүүд нь Монгол улсад эзэмшдэг 66,000-329,000 га газар нутаг бүхий олон тусгай зөвшөөрлүүдээс тавыг нь толгой компани болох “Mongolia energy corporation”-д нэг ам.долларын төлбөртэйгөөр шилжүүлсэн талаар бичсэн байна.

Тэгэхээр, “МоЭнКо” ХХК өнгөрсөн хугацаанд толгой компани болох МЕС рүү хэчнээн лиценз энэ маягаар шилжүүлэв, ер нь шилжүүлж аваад Хонконгийн бирж дээр зардаг байсан юм биш үү гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Учир нь, танд нэг хэсгийг нь харуулж байгаа энэ гэрээнд Монгол Улс тусгай зөвшөөрлийг олон жилээр олгодог бөгөөд нэр шилжихэд ямар ч асуудал байхгүй гэдгийг тодотгож оруулсан байгаа юм.

Монгол Улсад хийх ёстой бүтээн байгуулалтуудаа хийгээгүй, төлөх ёстой татвараа төлөөгүй /180 тэрбум төгрөгийн татварын акт тавигдсан гэж буй/ “МоЭнКоХХК-ийн хятад эзэд Монголын тусгай зөвшөөрлийг наймаалж тэрбумтнууд болсон уу гэдэг хардлага эндээс төрж байгаа юм.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа