WHO is WHO: Rokit Bay гэж хэн бэ

WHO is WHO: Rokit Bay гэж хэн бэ

Реппер, найруулагч, продюсер Rokit Bay-г өдгөө мэдэхгүй хүн үгүй. Үргэлж сонсогчдодоо сонин, содон, соргог уран бүтээлээр бэлэг барьдаг тэрбээр ирэх есдүгээр сарын 14-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Пуужин Баяраа” тоглолтоо хийх гэж буй.

Түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

  • Одонгийн Баярсайхан 1984 оны 5-р сарын 20-нд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр IV хорооллын унаган хүү.

  • Түүнийг дөрвөн настай байхад аав нь өөд болж, ээж, эмээ, эгчтэйгээ өссөн.
  • О.Баярсайхан “Эрдмийн ундраа” цогцолборыг төгссөн. Тэрбээр англи хэлний хичээлдээ дуртай байсан учраас бие дааж сураад, ангийнхнаасаа нэг түвшин илүү байсан гэдэг.
  • Тэрбээр 2007 оны үед “Асуулт” форумд “Nevalast” гэж нэрээр алдартай байв. Энэ үед тэрбээр ихэнх дуугаа англи хэлээр хийдэг байлаа.

  • ШУТИС-ийн КТМС-д суралцдаг байж байгаад АНУ-ыг зорьсон. Тэнд бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр 5 жил суралцжээ.

  • Rokitbay гэх нэр гурван өөр утгатай. Эхнийх нь Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэсэн утгыг илэрхийлдэг. Түүнийг Америкт байхад нэрний эхний үеэр нь Bay гэж дууддаг байсан аж. Өөр нэг утга нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Пуужин гэсний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн утгатай. Харин гурав дахь утга нь Raw kit Bay буюу оригиналь дуугаралттай гэсэн утгыг илэрхийлдэг байна.

  • Түүний хамгийн дуртай ном нь Жорж Орвеллын “1984” болон “Амьтны ферм”. Мөн шинжлэх ухааны зөгнөлт зохиолуудад дуртай.
  • Харин киноноос найруулагч Сидни Люметын “12 ууртай эр”, Сержио Леонегийн “Сайн, муур хэрцгий”-д дуртай.

  • Тэрбээр бүх дууныхаа үг, аяыг өөрөө зохиож бүх уран бүтээлийнхээ микс, мастерийг өөрөө хийдэг бөгөөд зарим үед цомгийн дизайн, клипнийхээ эвлүүлгийг ч өөрөө хийдэг.

  • 2011 онд “Пуужин Баяраа”, 2013 онд “Эвдэрхий хүмүүс”, 2016 онд “Хариуцлага” цомгоо гаргасан. Энэ онд “Odyssey” цомгоо худалдаанд гаргана.
  • Анхны тоглолтоо “Нэг өдрийн хаан” дуугаараа нэрлэж, 2011 оны 11-р сард хийсэн. “Нэг өдрийн хаан” бол түүний нэрийн хуудас юм. Эл дуу Монголын хөгжмийн нэвтрүүлгүүдийн жагсаалтыг хагас жилийн турш тэргүүлсэн.

  • Мөн “Эвдэрхий хүн” дуу нь хамгийн богино хугацаанд youtube-д 1 сая хандалт авсан анхны монгол клип. Тус уран бүтээл 2013 онд “UBS music awards”-аас шилдэг найруулга, шилдэг зураач, Монголын хамгийн их Youtube хандалттай клип гэсэн шагналуудыг авч байв.

  • Тэрбээр репперээс гадна хэд хэдэн кинонд тоглосон жүжигчин. Тодруулбал, 2009 онд Холливүүд буюу Лос Анжелес хотод бүтээгдсэн “Маргаашгүй” кинонд анхлан тоглосон бол түүнээс хойш 2012 онд “Big fish”, 2014 онд “Алтан ус”, “Эцсийн зогсоол Э цэг” киноны гол дүрд тоглосон. Мөн 2017 оноос “Оннц дүмд” цувралын дөрвөн бүлгийг бүтээж үзэгчдэд хүргэсэн.
  • Мөн тэрбээр тоглоом бүтээгч. 2020 онд “Fragile”, 2024 онд “Carnival hunt” видео тоглоомыг санаачлан, бүтээсэн.

  • Тэрбээр “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчээр, мөн “Masked singer” шоунд панелистаар тус тус ажиллаж байв.

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2 цаг 13 мин

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

4 цаг 42 мин

Боль л доо Номион

6 цаг 42 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

8 цаг 39 мин

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

22 цаг 15 мин

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

Өчигдөр 11 цаг 45 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 34 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

“Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

2025-04-10

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-10

Who is who? 126:1 Мягмардашийн Сарнай: Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ

2025-04-09

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

2025-04-09

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-09

Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

2025-04-08

Хүнсний инженер О.Гал-Очир: Хоол бол маш сайхан зүйл, тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

2025-04-08

Төгрөг нуурын ордын “төөрөг тавилан” хэрхэх вэ?

Сурталчилгаа