МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
1930-аад оны их хэлмэгдэлтийн үеийг харуулсан “Цөвүүн цаг” түүхэн УСК нээлтээ хийсэн даруйдаа шуугиан дэгдээж, үзэгчдийг байлдан дагуулж эхэллээ. Тэр дундаа тус киноны гол дүр Цэнд бүсгүйн дүрд тоглосон залуу жүжигчин М.Булганчимэгийн гоо үзэсгэлэн, авьяас чадварыг шагшин магтсан үзэгчид цөөнгүй байна.
Үзэгчдээс магтаал, сайшаалыг харамгүй хүртэж буй М.Булганчимэг Ховд аймагт төрж, өсжээ. Ахлах сургуулиа Ховд аймгийн “Прогресс” сургуулийг төгссөн, өдгөө СУИС-ийн ТУС-ийн 3-р курсийн оюутан, АЖ С.Сарантуяагийн гарын шавь. Анх жүжигчин болохыг хүсээд СУИС-ийг сонгоход аав, ээж нь тийм ч таатай хүлээж аваагүй учир М.Булганчимэг зугтах нь холгүй л СУИС-д ирсэн гэж хошигносон. “Цөвүүн цаг” УСК түүний анхны уран бүтээл. Уг кинонд тоглох саналыг анх багшаасаа авч байжээ.
Түүний бүтээсэн Цэнд бүсгүйн дүр дайчин, хүчирхэг бол М.Булганчимэг илүү зөөлөн, даруухан талдаа гэж өөрийгөө тодотгосон. Сонирхуулахад нэг кинонд хамтран тоглосон АЖ, ангийн багш С.Сарантуяагаас үлгэр дуурайлавдаг бол нөхөр Бадрахын дүрд тоглосон жүжигчин Э.Тодгэрэлийг крашладаг гэнэ шүү.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS