Энэ долоо хоногийн зурхай

Энэ долоо хоногийн зурхай

ХОНЬ

Долоо хоногийн эхээр уран бүтээлч хүмүүсийн хувьд уран бүтээлийн онгод хөглөгдсөн, амьдралын өрнөл явц түргэн байна. Санхүүгийн хувьд ч таатай байгааг та мэдэрч, түүнээс эрч хүч, урмыг зоригийг авах болно. Төлөвлөсөн ихэнх ажил амжилттай бүтнэ. Үл хөдлөх хөрөнгө, томоохон эд зүйл худалдан авахад таатай. Хайр дурлалын хувьд романтик болзоо, шинэ сонирхол таныг хүлээж байгаа бол гэр бүлүүдийн хувьд харилцан ойлголцол, халуун дулаан уур амьсгал ноёрхоно. Долоо хоногийн дундуур эрчүүдийн биеэ барих чадварыг шаардах тул хамтран ажиллагсад болон хөндлөнгийн хүмүүстэй найрсаг таатай харилцааг эрхэмлэхийг одод танд зөвлөж байна. Гол чухал нь анхаарлаа маш сайн төвлөрүүлж сурах хэрэгтэй. Ажлын ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхдээ бусдын үгийг маш сайн сонсож гаргасан шийдвэртээ итгэлтэй болсон үедээ хэрэгжүүлээрэй. Амьдралд тань чухал нөлөө үзүүлж болохуйц шийдвэрийг гэр бүлийнхэнтэйгээ сайтар зөвлөлдөж байж шийдээрэй. Харин долоо хоногийн сүүлээр тооцоолоогүй зардлуудаас болж таны мөнгө санхүүгийн байдал тогтворгүй байна. Охид мөрөөдлөө бодит зүйл болгоход аав ээжийн тусламж дэмжлэг маш их хэрэгтэй байгаа. Та хэний ч өмнө нүүр бардам байхаар мэдлэг чадвараа дээшлүүлж, боловсролдоо анхаарлаа хандуул. Хийхээр төлөвлөсөн зүйл тань мөнгөнөөс болж гацаанд орж магадгүй. Танд ямар нэгэн гарч олдох ч таны нэрэлхүү, нэрээ бодсон зан тань урагш алхахад тань саад болно.

ҮХЭР

Энэ долоо хоногийн эхээр зарим үхрийнхэн санаанд ч оромгүй хүнээсээ ажлын санал авч гайхалтай үр дүнд хүргэнэ. Зарим нь сэтгэл хөдлөл тогтсон хязгаараас давахад хяналтаа алдаж гаргахгүй зан аашаа гаргаж мэднэ. Хамгийн итгэлтэй хүнээ дэргэдээ байлгаж өөрийн алдаа дутагдлыг засахыг хичээ. Дээд газрын тушаал шийдвэр нь хамт олны эсрэг гэж болохуйц байж тэдний дургүйцлийг хүргэнэ. Нөхцөл байдал нэлээд хурцадмал болсон ч та жанжин шугамаа алдалгүй үймээнээс холуур байхыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур өөрийн нэр хүндээ бэхжүүлэх, нийгэмд эзлэх байр сууриа эергээр өөрчлөх эхлэл болно. Бүсгүйчүүд сохор болзоонд явна. Үйлдвэр үйлчилгээ явуулдаг хүмүүсийн ажилд тодорхой хугацаанд саад үүсэж болзошгүй. Мэдлэгийнхээ хүрээг тэлж олон хүнд өгөөжтэй байхаар бүхий л ажлаа зохицуул. Олон хүнийг баярлуулах нь танд ихээхэн дэмжлэг болох болно. Хамтрагчийнхаа эсвэл мэргэжилтний тусламж дэмжлэгийг авах нь танд ашигтай байх болно. Харин долоо хоногийн сүүлээр хувийн асуудлаас болж гарах зардал нь ихээхэн хүндрэл дагуулж нэг хэсэгтээ мөнгөний гачигдал үүсгэж магадгүй. Эрүүл мэндийн асуудал олон хүнийг сандаргаж магадгүй. Эрчүүд бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцох, танаас хамааралгүй зүйлийг өөртөө татаж наах хэрэггүй. Таны уйгагүй хөдөлмөрч зан чанар тань чадвартай, нөлөө бүхий хүний анхаарлыг татаж чадна.

ИХЭР

Долоо хоногийн эхээр урлаг, спортын салбарынхан бусдад тайлангаа тавих, шинэ тоглолтын нээлт хийх зэрэг ажлуудад тааламжтай байна. Бага зэргийн үл ойлголцол нь нэлээд газар авч томоохон шуугиан дэгдэж магадгүй. Мөн хайр дурлалын харилцаа хөндийрч магадгүй тул хэнэггүй зан гаргалгүй, үг хэлээ мэдээтэй байгаарай. Сайн таньж мэдэхгүй хүнд бүх зүйлээ даатган, тэр тусмаа үнэтэй эд зүйлсээ даатган үлдээж эрсдэл үүрэх хэрэггүй. Ганцаар бодоод хүч хүрэхгүй зүйл дээр зайлшгүй чадвартай, нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэг тусламж авахаас зайлсхийх хэрэггүй. Харин долоо хоногийн дундуур таны санаачлан хийсэн бүтээл тань эрэлттэй байж олон хүний хүртээл болно. Үүнээс үүдэн таны урам зориг нэмэгдэж шинэ оновчтой санаа олохыг чухалчилна. Гэр бүлийн аливаа асуудлыг тогооноосоо халиулахгүй дотроо шийдвэрлээрэй. Дотнын хүний өгсөн зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлснээр танд ихээхэн өөрчлөлт орох болно. Архи дарс хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр хосуудын харилцаа мөнгө төгрөгөөс болж таагүй байдалд хүрч болзошгүй. Ам мурийсан байдлаа эв зүйгээр эртхэн шийдвэрлэхгүй бол хурцдаж болзошгүй. Гаднын олон зочид хүлээж авах, ахмадууддаа очих зэргээр амралтын өдрийг өнгөрүүлээрэй. Гэрт үүссэн багахан асуудлыг дор нь шийдвэрлэж байхгүй бол овоорчихвол дараа нь шийдэхэд хэцүү байх болно.

МЭЛХИЙ

Долоо хоногийн эхээр санхүүгийн асуудал гарч ирэх ч эрт үед нь арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд оновчтой бус үйлдлээс болж ямар нэгэн хүндрэл үүсэж болзошгүй. Хэрэв танд ашигтай, хэрэгтэй, шинэ шийдлийн санаа төрсөн бол түүнийгээ цаг алдалгүй танилцуулж, зах зээлд гаргах, өөрийн нэр дээр бүртгүүлэх тал дээр ажилла. Хүмүүстэй харилцахад учир зүйгээ олоход төвөгтэй, жижиг зүйлээс ч үл ойлголцолд хүрч болзошгүй. Өөрийн гэсэн эд хөрөнгө, машин техниктэй болохоор шийдсэн бол цаг алдалгүй сонирхсон зүйлдээ хөрөнгө оруулалт хий. Таны сонголт мэргэн байна гэдэгт итгэж болно. Долоо хоногийн дундуур эрчүүд хэнэггүй зангаасаа болж маш чухал зүйлийг орхигдуулж томоохон алдаа гаргаж болзошгүй. Бусдын атаархлыг төрүүлэхүйц хэтэрхий содон байх гэж хичээх хэрэггүй. Бүх эргэлзээ тээнэгэлзээгээ орхиж, өөрийнхөө хүсэл зорилгод итгэн урагшаа зүтгээрэй. Харин долоо хоногийн сүүлээр амьдралын эрч хүч, энерги өндөр байна. Мэдлэг чадвараа гүнзгийрүүлэн сайжруулж, орлого олох шинэ эх үүсвэрийг нээнэ. Мөнгө санхүүгийн хувьд бага зэргийн дэвшил гарах боловч урьдчилан төлөвлөөгүй зардлууд, хуримтлагдсан өр төлбөрийн асуудлуудад зарцуулагдах болно. Нэг нэгэндээ үзүүлэх дэмжлэг туслалцаа нь амьдралд нь ихээхэн өөрчлөлтийг авчрахуйц байна.

АРСЛАН

Долоо хоногийн эхээр ямар нэг санамсаргүй зүйл тохиолдож магадгүй тул үг хэл, үйл хөдлөлдөө анхааралтай хандах хэрэгтэй. Удаан уулзаагүй найз нөхөд эргэн уулзах нь таны сэтгэлийг ихээхэн хөдөлгөнө. Санхүүгийн нөөц бололцоогоо тооцож, нэмэлт орлого олох талаар бодолц. Хийж буй зүйлсээ хагас дутуу орхих хандлага ажиглагдана. Ингэх нь урагш ахих боломжийг танд олгохгүй. Хайр дурлалын асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандах нь эргээд таныг төвөгтэй байдалд оруулна. Долоо хоногийн дундуур гаднын хүний нөлөөтэй таны байр суурь, ажил төрөл ганхаж магадгүй. Та хэн нэгний хувьд санамсаргүй алдаа хийсэн байх магадлалтай. Өвчин эмгэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмнэлэгт хандаарай. Даруу төлөв зан болон сонор сэрэмжтэй байдлыг хослуул. Сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулахаас бусадтай харилцах харилцаа холбоо ихээхэн хамаарна. Харин долоо хоногийн сүүлээр хувийн амьдрал тань сонирхолтой, гэнэтийн үйл явдлаар дүүрэн байхыг од эрхэс танд амлаж байна. Бүтээж туурвих болон шинээр эхлэх эрч хүч нэмэгдэнэ. Бусдын ажил хэрэгч саналыг хүлээн авахад таатай. Хэт сэтгэлийн хөөрөл нь алдаа хийхэд хүргэж болзошгүй тул өөртөө хяналттай байгаарай. Бага зэргийн алдаа ч олсон нэр хүндийг сэвтээж болзошгүй.

ОХИН

Долоо хоногийн эхээр гэнэтийн гарсан зардал нь ажилд төдийгүй хувийн амьдралд ч сөргөөр нөлөөлж магадгүй. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Хайр дурлалын харилцаа халуун яриагаар эхэлж, болзоо товлон цааш үргэлжилнэ. Ажилдаа амжилт гаргахыг хүсэж байгаа бол сайн тооцоотой, анхааралтай, хянуур байдлаа алдаж болохгүй. Бичиг баримтад гарын үсэг зурах, гэрээ хэлэлцээр, худалдаа наймааны ажил тийм ч тааламжтай биш байна. Долоо хоногийн дундуур хар буруу санадаггүй итгэмтгий зан эсвэл хэтэрхий хэнэггүй, тоомжиргүй байдлаас болж бусдын нөлөөнд автах үгүй бол хэн нэгний зохиосон заль мэхэнд унаж магадгүй. Чухал асуудлыг шийдвэрлэхдээ хэн нэгний зөвлөгөөг дагахаасаа илүүтэй өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсож, зөн совиндоо итгэ. Гэрээ хэлэлцээр хийх, хуулийн зөвлөгөө авах, бичиг баримт боловсруулахад таатай. Та өөрийн амьдралаа өөрчлөхийг хүсэж байгаа бол нарийн төлөвлөгөө гаргаж өөрийгөө маш завгүй байлга. Түүнийхээ төлөө уйгагүй тэмцэж элдэв дэл сул зүйлээс хол байхыг зөвлөж байна. Харин долоо хоногийн сүүлээр амьдралын эрч хүч дээгүүр байхаас гадна юмс үзэгдлийн бодит байдлыг зөв үнэлж дүгнэхэд ихээхэн боломжит нөхцөлд байна. Хайртай хүмүүстэйгээ мартагдашгүй дурсамж үлдээ. Аялалд явах, шинэ нээгдсэн бүтээн байгуулалттай танилцах, спортоор хичээллэх зэрэг нь танд маш таатай амралт болох болно.

ЖИНЛҮҮР

Долоо хоногийн эхээр амьдралын нарийн ширийн, баялаг бүтээхийн тухайд нухацтай зөвлөлдөх, оюун ухааныхаа цар хүрээг тэлэх боломж тохиосон сэтгэлд нийцсэн сайхан уулзалт, яриа болох болно. Хэдий ачаалал өндөр байх ч таны амьдралын эрч хүч нэлээд дээгүүр байх болно. Та удаан хамтарч ажиллахын тулд маш нухацтай хандахыг зөвлөж байна. Түүний үнэнч найдвартай эсэхэд эргэлзэж байгаа бол эхнээсээ яриа хэлцээрээ сайн хийхийг зөвлөж байна. Зөн совин тань таныг зөв замд тань хөтлөх болно. Бүтээлч оролдлого тань үр дүнгээ өгөхөөс гадна хийж бүтээх эрмэлзэл, чин сэтгэлийг тань хамт ажиллагсад тань маш баяртайгаар хүлээн авна. Таны удаан хугацаанд гаргасан хичээл зүтгэл талаар болохгүй. Долоо хоногийн дундуур уран сэтгэмж сайтай, бүтээл туурвидаг хүмүүсийн хувьд орчлон ертөнцийг огт мэдэхгүй өнцгөөс харж төсөөлж, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж амжилтад хүрэх бол долоо хоногийн сүүлээр амьдралын эрч хүч нэлээд доод цэгтээ байгаа тул аливаа эрсдэлтэй ажил, хүнд хүчир зүйл, аюул ослоос өөрийгөө хамгаалахыг зөвлөж байна. Ажил мэргэжлийн талбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулахаас татгалзах хэрэгтэй. Өөрөөрөө бахархах, өөрийгөө үнэлэх байдлыг тань сорьж туршина. Та өөрийн мөрөөдлийн төлөө тууштай тэмцэгч байж чадвал ирээдүйд их боломжийг атгах болно.

ХИЛЭНЦ

Долоо хоногийн эхээр хайр дурлалдаа одтой байгаа хүмүүс гэрлэх санал тавьж хурим найрын асуудал яригдах нь. Гэхдээ эд хөрөнгөтэй холбоотой асуудалд анхааралтай байх үе гэдгийг од эрхэс анхааруулж байна. Ажил хэрэг ар араасаа ундарч байх боловч хийсэн бүхэн амжилттай байж, түүнийхээ хирээр ашиг орлого ч арвин байх болно. Таны уран бүтээлч чадварыг дэмжих шинэ найз нөхөд гарч ирж болно. Амьдралынхаа зорилгыг сайн санаж, хичээнгүйлэн ажиллахыг зөвлөж байна. Мэдлэг чадвараа хэрэгтэй зүйлд ашиглаж чадвал танд өгөөжтэй байна. Нэр хүндээ буруу зүйлд ашиглавал таныг ихээхэн алдагдалд оруулах болно. Долоо хоногийн дундуур хувийн амьдралаа сонирхолтой, адал явдлаар дүүрэн байлгахын тулд өөрөөсөө эхлэн өөрчлөлтийг хийж, бүхий л боломжоороо дуртай зүйлдээ хөрөнгө оруулалт хий. Аливаа өдөөн хатгалга явуулгад автахгүй байхыг хичээ. Харин долоо хоногийн сүүлээр хувийн амьдралдаа нэмэр тус болох зөв зүйтэй алхмыг хийж, түүнээсээ маш их сэтгэлийн таашаал авах болно. Гэр бүл тань танаар бахархах болно. Санхүүгийн байдлаа хянаж үзэхэд илүүдэхгүй. Элдэв наргиан цэнгээн, найр наадмаас холуур байхыг зөвлөж байна. Амьдралын хэмнэл идэвхтэй байвал таны авьяас билэг ундран гарж, төлөвлөсөн ажил биелнэ.

НУМ

Долоо хоногийн эхээр хийж буй ажилдаа хянамгай, анхааралтай байхыг зөвлөж байна. Гэрээ хэлэлцээр хийх, бичиг баримт боловсруулахдаа хэн нэгэнд даатгаж үлдээвэл алдаа гарах магадлал маш өндөр байгаа тул өөрийн биеэр биечлэн хий. Хойшлуулж болохгүй чухал шийдвэрийг гаргах шаардлага тулгарна. Таны бодсон зүйл ажил хэрэг болох гэж байгаад баяртай байгаа ч түүнийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний мөнгө санхүүгийн асуудал ундарч таныг багагүй зовооно. Долоо хоногийн дундуур төрөл садан, дотнын хүмүүстэйгээ аль болох ойр байхыг хичээ. Тэд таны амьдралын хүнд үед түшиж тулах хүмүүс гэдгийг мартаж болохгүй. Алсаас ирсэн гэнэтийн мэдээ нь таны өмнө төлөвлөсөн бүхий л төлөвлөгөөг өөрчилнө. Олны хэл ам, хэрүүл шуугиан болж байгаа газраас аль болох зайдуу байхыг зөвлөж байна. Харин долоо хоногийн сүүлээр материаллаг байдлаа сайжруулах, мөнгөний урсгал орж ирэх боломж гарч ирнэ. Та од шүүрсэн мэт баярласан сэтгэлээ барьж дийлэхгүй. Ураг удмаа мэдэх, тэднийг өргөн хүрээнд судлах ажил нь зөвхөн таны ажил бус бүх удмын ажил болж хувирна. Өөрийн зүгээс боловсруулсан санал санаачилга нь гэр бүлийн хүрээнд багахан дэмжлэг авах ч таны урам хугарна. Ахмад хүмүүсээс зөвлөгөө сургамж ав. Тэдний хийж бүтээсэн зүйлтэй, түүнийгээ үнэлж, өөрийгөө үнэлүүлж сурахыг онцгойлон суралцаарай гэж зөвлөж байна. Бүхий л асуудлаа харилцан ярилцаж шийдвэрлээрэй тэгвэл хэл ам зөрчил үүсэхгүй.

МАТАР

Долоо хоногийн эхээр матрынхан дотоод эрх чөлөө, ёс суртахуун, зарчимдаа үнэнч, түүнийгээ хамгаалахын төлөө бүхий л сэтгэлээ зориулна. Хуурмаг, ёс бус зүйлийг тэвчдэггүй зан тань үүссэн нөхцөл байдлыг илүү хурцадмал болгох аюултай юм. Санал зөрөлдөх, ширүүн маргаан нь ажил дээр бус ар гэрт, хамаатан садны дунд ихэвчлэн өрнөж магадгүй. Өөртөө зав өгөхгүйгээр шуурхай ажиллах нь таны ажлын үр дүнг наашлуулна. Хий хоосон, үр ашиггүй дэмий ярианд цаг заваа баралгүй гол ажилдаа төвлөрөхийг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур луйвар, гэмт хэрэгтэй хутгалдаж магадгүй тул туйлын хянуур байхыг зөвлөж байна. Таны эрүүл мэндэд асуудал ургаж магадгүй. Эртхэн эмчид хандаж оношлуулж, арга хэмжээ ав. Ухаантай байж аливаа үйл ажиллагаанд шүүмжлэлттэй хандах, хэрэгцээгүй харилцаа холбоогоо дуусгахыг танд зөвлөж байна. Та өөрт байгаа айдас түгшүүр болон эргэлзээ тээнэгэлзээг ялан дийлж, өөрийнхөө талаар бодож байсан таагүй ойлголтод хүчтэй нөлөөг үзүүлнэ. Харин амралтын өдрийг буян номын газраар явах, бясалгал хийх зэргээр өөрийнхөө болон дотнын хүнийхээ сэтгэлийг сэргээ. Ил галын дэргэд сууж ном унших, ямар нэгэн төлөвлөгөө гаргах зэрэг нь нэг ёсны амралт болох тул та аль болох цагаа ингэж өнгөрүүлэхийг хичээ.

ХУМХ

Долоо хоногийн эхээр зарим хумхууд сэтгэл санааны хувьд тогтворгүй хэт их бодлогоширч, болох болохгүй зүйлд санаагаа зовоосноор хямралд өртөж цаашлаад өвдөж болзошгүй. Хувь тавилангаа өөрийн дураар өөрчлөх гэж зөрүүдлэлгүй олдсон боломжийг өөрийнхөө хүч, бололцооны хэрээр чин сэтгэлээ зориулан хийвэл амжилт таныг хүссэн хүсээгүй дагах болно. Ойр дотнын хүмүүстэйгээ зовлон жаргалаа илэн далангүй хуваалцаарай. Харин долоо хоногийн дундуур бүтээлч сэтгэлгээ илүүтэй хөгжиж, ном зохиол туурвих, бичих, зурах, зохион бүтээх ажилд илүү өгөөжтэй байх болно. Таны биеэ авч явах байдал, өөдрөг үзэл, бусдыг татах чадвар нь ажил хэргийн түнш болон хамтрагчдыг улам ихээр нэмэгдүүлнэ. Эерэг энергиэр өөрийгөө хүрээлүүлж ирээдүйн их үйлсийн төлөө сэтгэл нэгтэй зүтгэх хамтрагчаа та өөрөө сонгох болно. Долоо хоногийн дундуур сонирхолтой хүмүүстэй танилцах мөн бүтээлч ажил хэргийн уулзалтад оролцох магадлалтай. Хэрвээ та гэртээ ямар нэгэн өөрчлөлт хийхээр шийдсэн бол энэ ажлаа өөр хэн нэгэнд даалгах гэсний хэрэггүй. Өөрийн гараар хийж тухай бүрд нь шийдвэр гаргаж чадвал үр дүн нь таны сэтгэлийг татах болно. Мөнгө төгрөгөө гээгдүүлэх эсвэл хулгайд алдаж магадгүй. Эрчүүдийн хувьд тодорхой хугацаанд ирээдүйн хүсэл сонирхлоо орхиход хүрнэ. Үе тэнгийн ойр дотнын хүмүүстэйгээ ярилцаж санаа сэтгэлээ хуваалцан сэтгэл санаагаа сэргээхэд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.

ЗАГАС

Долоо хоногийн эхээр өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, баяр жаргалыг мэдрэх болно. Бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сайжруулах нэрийдлээр ямар нэгэн эрсдэлтэй аз сорьсон алхам хийхэд тохиромжгүй үе гэдгийг санаарай. Ажил тань хүссэн шиг амархан дуусахгүй, уулзалт яриа хэлэлцээр гээд ар араасаа ундарсаар байх болно. Гэвч та үүнд түүртэж бухимдах хэрэггүй. Хамтран ажиллагсад болон түншүүддээ анхаарал тавьж дэмжиж ажиллах нь таны ажлын үр дүнд эергээр нөлөөлнө. Долоо хоногийн дундуур таны амьдралд тодорхой хэмжээний өөрчлөлт гарна. Магадгүй танд эрх мэдэлтэй, албан тушаал дээгүүр хүн шинэ ажилд санал тавих, эсвэл туслалцаа үзүүлнэ. Та эргэлдэж тээнэгэлзэх хэрэггүй. Зарим нэг хувийн асуудлаа шийдвэрлэхдээ ажилтайгаа хольж хутгах хэрэггүй. Загасныхны хувьд шалгалт өгөх, маш чухал зүйлээс хариу сонсох, зарга мэдүүлэх зэрэг нь таатай байна. Харин долоо хоногийн сүүлчээр та гэртээ амарч суулгүй удаан уулзаагүй таны амьдралд үнэтэй зөвлөгөө өгч чадах хүнтэйгээ зорин очиж уулзаарай. Зөн совиндоо итгэж дагаарай. Гэр бүлийн хүрээнд ямар нэгэн баяртай зүйл тохиолдоно. Сэтгэлийн хөөрөл, догдлолоо барьж дийлэхгүй, аз жаргалыг мэдэрнэ. Эрчүүд өөрийн үр хүүхдүүдийн өмнөөс хүлээх үүргээ маш сайн ухамсарлаж, тэдэнд бүхий л зүйлээ өгөхийг хүснэ.

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

7 цаг 50 мин

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

10 цаг 40 мин

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

Өчигдөр 10 цаг 22 мин

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

Өчигдөр 09 цаг 33 мин

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

Уржигдар 13 цаг 56 мин

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

Уржигдар 13 цаг 26 мин

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

“ШУНХЛАЙ” ГРУППИЙН 8 КОМПАНИ “ТОП-100” ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

2024-11-15

Халзан бүрэгтэйд Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт хоёр халз үзэлцээд байгаа юм биш үү?

2024-11-15

Хууль зүйн яамны мэргэжилтэн луйврын хэргээс болж амиа егүүтгэжээ

2024-11-14

Ерөнхийлөгчийг " цайз " болгодог Б.Цэнгэл дарга “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилогдох уу?

2024-11-14

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын Dior-ын хослол АНУ-ын тэргүүн хатагтайтай ижилсэв

2024-11-14

ТЕГ-ын дарга асан Р.Болдын нууц хүү гэгддэг Э.Жононбаярын бизнесийн "ЖОНОН"-ГУУД

2024-11-13

Анализ: “Херо” Б.Баатарын найруулгаар “Капитал” банкны А.Ариунболд гэнэт гарч ирж, ярьсны учир юу вэ?

2024-11-12

“Гоолингоо” төвийн бүжгийн багш, спортын мастер Р.Ариунтунгалаг: Буруу зохисгүй хооллочихоод бурууг нь гурил руу чихэж болохгүй

2024-11-12

Х.Булгантуяагийн гоё шийтгэл

2024-11-12

Танилц: УДБЭТ-ын шинэ захирал балетчин Д.Алтанхуяг

2024-11-11

Хуурамч шатахууныг хуульчлуулсан “Трафигура”

2024-11-11

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

Халзан бүрэгтэйд Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт хоёр халз үзэлцээд байгаа юм биш үү?

2024-11-15

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

Уржигдар 13 цаг 56 мин

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

Өчигдөр 10 цаг 22 мин

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

Өчигдөр 09 цаг 33 мин

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

10 цаг 40 мин

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

7 цаг 50 мин

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

Уржигдар 13 цаг 26 мин

“ШУНХЛАЙ” ГРУППИЙН 8 КОМПАНИ “ТОП-100” ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

2024-11-15

Сурталчилгаа