Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “20 минутын хот” концепцийн хүрээнд иргэд оршин сууж буй газраасаа төрийн үйлчилгээг 20 минутад авах нөхцөлийг “ХУРДАН” цэгээр дамжуулан хэрэгжүүлж байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас иргэдийн амралт зугаалгын үе эхэлсэнтэй холбоотойгоор алслагдсан бүсэд оршин суугаа болон зусландаа гарсан иргэдэд хөдөлгөөнт “ХУРДАН” цэг төрийн үйлчилгээг хүргэж байна.
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэгээс иргэдэд Иргэний үнэмлэх дахин авах, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Эмнэлэгт цаг захиалах, Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт зэрэг төрийн 43 байгууллагын 478 гаруй лавлагаа, тодорхойлолт, мэдээллүүдийг нэг дороос авах боломжтойгоороо онцлог юм байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS