НИТХ-д нэр дэвшиж буй МАН-ын эмэгтэйчүүдийн хэн нь хэн бэ?

НИТХ-д нэр дэвшиж буй МАН-ын эмэгтэйчүүдийн хэн нь хэн бэ?

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль 19 хоногийн дараа буюу аравдугаар сарын 11-д болно. Энэ удаагийн сонгуулиар бид нийслэл, аймаг, сум, дүүргийн ИТХ-д ажиллах 8031 төлөөлөгчийг сонгох юм. УИХ-ын сонгуульд өмнөх жилүүдээс харьцангуй олон эмэгтэйчүүд нэр дэвшсэн бол энэ жилийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж буй эмэгтэйчүүд тун цөөн байгаа юм. Тэгвэл та, биднийг төлөөлөхөөр нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж буй МАН-ын эмэгтэйчүүдийн хэн нь хэн бэ? 

БГД-ийн ИТХ-ын дарга Б.СЭМЖИДМАА

Б.Сэмжидмаа өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байсан ч харамсалтай нь намаасаа гарч чадаагүй. Өдгөө БГД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж буй Б.Сэмжидмаа улс төрд хөл тавихаасаа өмнө хувийн бичил бизнес эрхэлж, нийтийн хоол, караокены салбарт хүч үзэж байв. Бизнесийн карьераа орхисон уу, чимээгүйхэн үргэлжлүүлж яваа юу бүү мэд  улс төрийн талбарт орж ирээд, 10 гаруй жил болжээ. Өнгөрсөн сонгуулиар санал хураалтын хар машины маапаан дуулианд түүний нэр холбогдож байв. Үүгээр ч зогсохгүй "Оргил"-ын Ж.Ганбаатар, Д.Сумъяабазар тэргүүтэй хүмүүстэй холбоо сүлбээ сайтай ч гэгддэг. Өдгөө Баянголдоо жаалж суудаг тэрбээр УИХ-ын гишүүн болох мөрөөдлөө түр хойшлуулж, ИТХ-даа дахин хүч үзэж байна. Айхтар боловсролтой ч нэгэн биш, мэдлэгийн хувьд дундаж түвшнийх тэрбээр ямартай ч улс төрийн талбартаа, тэр дундаа Баянголоосоо салж хагацахааргүй туршлагатай болсон биз ээ. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.ХОСБАЯР 

Нийслэлийн Нийгмийн салбар ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор томлогдон ажиллаж буй Л.Хосбаяр ИТХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшиж буй. УИХ-ын Тамгын газраас төрийн албаны карьеараа эхлүүлсэн түүнийг ХЗДХЯ-ны Санхүүгийн албаны дарга байснаар нь хүмүүс эчнээ танина. Инженер, эдийн засагч, хуульч мэргэжилтэй Л.Хосбаяр тус яамны санхүүгийн бүхий л үйл ажиллагааг цахимд шилжүүлж, нийтэд ил тод болгосон гэлцдэг. Сүүлд Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга болсны дараа нийсэлийн удирдлагын багт орж ажиллаж, богино хугацаанд нийслэлийн эзэнгүйдсэн өмчийг бүртгэлжүүлж, нэгдсэн системтэй болгосон, нийслэлийн хөрөнгө оруулалтын ажлуудыг нэгдсэн санхүүгийн программд оруулсан гээд ажилдаа эзэн болсон бүсгүй. 

НИТХ-ын төлөөлөгч Ү.ОЮУНЗУЛ

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул 2024 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшиж буй. МУИС-ийг улс төр судлаач, нийгмийн ухааны багш,  “Рояал академи” олон улсын дээд сургуулийг Төрийн удирдлагын менежментийн чиглэлээр дүүргэсэн гээд түүнийг боловсролын хувьд онцлоод байх зүйл үгүй. Өнгөрсөн 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах болсон түүнийг ажилласан туршлага, мэргэжил, мэдлэг бус НИТХ-д царай зүс, бие хаатай бүсгүй төлөөлөгч болжээ гэж онцлон ярьж байв. Үүнээс өөр гойд зүйлгүй Ү.Оюунзул 2021 оноос Үндэсний цэцэрглэгт хүрээлэнгийн дарга болсноор дөрвөн жилийн хугацаанд багагүй ажлуудыг хийж, хэрэгжүүлээд амжсан. Тиймдээ ч дахин НИТХ-д хүч үзэхээр зэхсэн нь энэ. 

Э.ХУЛАН

МАН-аас нэр дэвшиж буй эмэгтэйчүүд дундаас боловсролын зэргээрээ илүүрхэж байгаа нь М.Энхболдын охин Э.Хулан. Тэрбээр энэ удаагийн НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж буй. 18 настайдаа улс төрийн талбарт орохоор сэтгэл шулуудсан Э.Хулан МАН-д элсэж байв. МУИС-д хууль зүйн ухааны бакалавр, Их Британийн Гринвичийн их сургуулийг төгссөн тэрбээр өдийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж, мөн тус хорооны МАН-ын үүрийн даргаар ажиллаж байсан. Тэгвэл энэ удаад Сонгинохайрхан дүүргээ төлөөлж, НИТХ-д суухаар төлөвлөжээ. Түүнтэй хамт Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Ц.Төрхүү тэргүүтэй 10 хүнийг дэвшүүлсэн юм. 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа