Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслол боллоо

Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслол боллоо

Нийслэлийн Улаанбаатар театр үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын сэдэвт дуу, дан хөгжмийн шилмэл бүтээлүүдийг нэгтгэсэн “Улаанбаатар” пянз, мөн тус театрын түүхийг өгүүлэх баримтат киноны нээлтийн ёслол боллоо. Тус театр нь дэлхийн соёлт хотуудын жишгээр нийслэл хотын дуу хоолой, соёлын нандин өвийг хадгалах зорилгоор энэхүү пянзыг анхлан бүтээжээ. Цомогт монголын үе үеийн нэрт хөгжмийн зохиолч, сод яруу найрагчдын зүрх сэтгэлээс ундран гарсан, хотын соёл, хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон шилдэг бүтээлүүд багтсан байна.

 

c55569f115ac46219a7d2913aa67b336

Уг төслийг Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн "Үндэсний соён гэгээрлийн түвшнийг нэмэгдүүлэх, үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх" зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. Энэ нь соёл, спорт, аялал жуулчлалын “Улаанбаатар брэнд”-ийг бий болгож, гадаад, дотоодын жуулчдад зориулсан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Мөн Нийслэлийн Улаанбаатар театрын “Хангарди” үндэсний хөгжмийн найрал (Удирдаач Б.Эрхэмбаяр), театрын дуучид бүтээлийн дээжээс толилуулсан юм. 
Ёслолд хөгжмийн зохиолч, яруу найрагчид, хөгжим судлаачид, театрын үе үеийн уран бүтээлчид, пянз цуглуулагчид оролцлоо. 

6da8834478f14dc29f53dbf74d43e401

430ce32e0f7b474fbd0a766f29a1cc65

dfeda200adc347c9a32787f871880456

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.