Хотын дарга Б.Пүрэвдагвын “халаасны найз”, Нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Билгүүнийг АТГ шалгаж хүчрэх үү

Хотын дарга Б.Пүрэвдагвын “халаасны найз”, Нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Билгүүнийг АТГ шалгаж хүчрэх үү

Нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Билгүүнийг томилсон нь хуульд нийцсэн үү, ашиг сонирхлын зөрчил байна уу, үгүй юү гэх өргөдөл, гомдлууд АТГ-ын босгыг даваад байна.

Б.Билгүүн нь Хотын дарга Б.Пүрэвдагвын томилсон хүн, “халаасных нь найз” гэх “шум” уг томилгооны үеэр чих дэлсэж байв. Орхон аймагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын ченж хийдэг,  улсын дугаарын үйлдвэртэй, Эрдэнэтийн  уул уурхайн компаниудад нүүрс, ачаа тээврийн   том оврын тэрэгнүүд  явуулж ашиг хүртдэг Б.Билгүүнийг Нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн даргын суудалд шууд суулгачихна гэдэг үнэхээр бяртай, эрх мэдэлтэй хүний л хийж чадах томилгоо юм. Бодвол манай хотын даргад Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийг өөрийн мэдэлд байлгах шаардлага байгаа учраас ийм хуудуутай томилгоо хийсэн юм болов уу.

Том машин бариад уурхайн тоосон дунд давхиж явсан Б.Билгүүн  нь дарга болсноос хойш Нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс улсад ордог орлого буурсан гэж тус газрынхан жиг жуг гэлцэх болсон нь сонирхолтой. Цаашилбал шинэхэн хэлтсийн дарга  нь  ажилтнуудаа дагуулан орой болгон шахуу шоудаж, нийслэлийн томоохон  баар ресторануудад  үдшийг өнгөрүүлдэг болсон гэх яриа ч газар авсан зэргээс үүдэн хаанаас, хэн ирчихэв, юу болоод байна вэ, яагаад орлого буурах болов гэх мэт асуулт үүсэж, хардлага сэрдлэг ч бий болж. Ингээд шалгуулъя хэмээн АТГ руу хандсан аж. Шалгуулах үндэслэл нь ч тодорхой.

61c7cc7a89f2410b882a6c7795c0a497

Нэгдүгээрт,  албан тушаалтныг томилоход хуульд заасан сонгон шалгаруулалт явуулсан эсэх, сонгон шалгаруулалтад оролцох шаардлагыг Б.Билгүүн нь хангасан эсэх?

Хоёрт, боловсрол, мэргэжил, удирдах албан тушаалд ажиллаж байсан болон ажлын туршлага, тухайн албан тушаалтанд тавигдах бусад шаардлагыг хангасан эсэх? Томилгооны шийдвэрт улс төрийн болон бусад хүчин зүйл, тухайлбал Хотын дарга П.Пүрэвдагва  нөлөөлсөн эсэх? Уг томилгооны шийдвэрийг гаргасан албан тушаалтан хуульд заасан эрх хэмжээний хүрээнд ажилласан уу, тал тохой татсан уу, танил талаар үйлчилсэн үү? Ашиг сонирхлын зөрчил, албан тушаалаа урвуулан ашигласан, авлигын шинжтэй үйлдлүүд байгаа юм биш биз гэх мэт асуудлаар шалгуулах аж.

Хэдийгээр шинэ албанд томилогдохынхоо өмнө хувийн компани, улсын дугаарын үйлдвэрүүд, уул уурхайд явуулдаг том тэрэгнүүд зэргээ өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр шилжүүлсэн байлаа ч гэсэн энэ бол хувийн ашиг сонирхлын  маш том зөрчил мөн юм. Ийм хүн Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийг даргална гэдэг яах гэж, юуны учир, хэний төлөө ажиллах гэж уг албан тушаалд очсон нь тодорхой биш гэж үү!  
53d9a76a941f468a934b649e216a1363

Цаашилбал, хаа газрын дарга нарын тавиулуудад байдагчлан зан чанар,  хувийн байдлаараа ч дарга Б.Билгүүн нь “шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг авирлаж байгаа нь газар, хэлтсээсээ нэгэнт хальжээ. Удирдлагад нь ажиллаж буй алба хаагчдад ялгаатай хандах, дарамт шахалт үзүүлэх, зарим алба хаагчдад давуу байдал олгож буй гэх мэдээлэл ч байгаа юм. Ажлын бус цагаар залгах,  ажил дээр гарсан зарим алдаа, дутагдлаар далимдуулан дарамтлах, сүрдүүлэх явдал цөөнгүй удаа гарсан түүнчлэн бүртгэл дээр ажиллаж буй ахлах  бүртгэгч нартай ил далд сүлбэлдэн, тэдэнд давуу эрх олгосон тохиолдлууд ч байгаа аж.

df868f02e9e44065865c9c25f28e19a1

Ямартай ч Хотын дарга Б.Пүрэвдагвын “халаасны сайн найз” гэгдээд буй Б.Билгүүний энэ мэт хууль бус үйлдлүүд, авлига, ашиг сонирхлын байж мэдэх зөрчлүүдийг  АТГ-т шалгуулж байгаа аж. Тус газар шалгаж хүчрэх үү? Хотын даргаас айгаад толгойг нь илэх юм биш биз гэдгийг  шалгалтын хариу  харуулах юм.

Ч.Ариунганга

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.