Улсаас их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэргээр АТГ-ын хаалга татаж байсан Ч.Мэндбаяр УБ хотын Ерөнхий менежрээр томилогджээ

Улсаас их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэргээр АТГ-ын хаалга татаж байсан Ч.Мэндбаяр УБ хотын Ерөнхий менежрээр томилогджээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежрээр НИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндбаяр томилогджээ. 

 Тэрээр,

-       2000-2003 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салаан захирагч,

-       2003-2006 онд "Амин-Од" ХХК-ийн захирал,

-       2006-2007 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын Аж ахуйн тасгийн дарга,

-       2007-2008 онд Баянгол дүүргийн ХХҮХ, ЗХА-ны ахлах мэргэжилтэн,

-        2010-2011 онд "Монголын цахилгаан холбоо"-ны хүний нөөцийн мэргэжилтэн,

-        2013-2015 онд "Дэвжих эрдэнэ" ХХК-ийн гүйцэтгэх захирал,

-        2016-2019 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга,

-       2019-2020 онд "ОСНААУГ" ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байжээ.

Мөн түүний хувьд өмнө албан тушаалаа урвуулан ашиглаж, улсаас их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэргээр АТГ-т шалгагдаж байсан удаатай. Тодруулбал, Ч.Мэндбаяр нь ОСНААУГ-ын даргаар ажиллаж байх үедээ айл өрх, албан байгууллагыг дэмжих зорилгоор гаргасан төрийн мөнгөнөөс усны төлбөрт илүү бичилт хийх замаар завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж байсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.