Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Сүхбаатар дүүрэгт Япон улсын Нагано мужийн Сакү хотын хүүхэд багачууд зочилж байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг Япон улсын Нагано мужийн Сакү хоттой эгч дүүсийн найрсаг харилцаатай 16 дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, ИТХ-ын төлөөлөгч Т.Мөнхбаяр нар Саку хотын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Масахиса Мизума, Саку хотын Боловсролын хэлтсийн дарга Фүжимаки Казунари, Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн мэргэжилтэн Ёошизава Такако болон зочин хүүхэд багачуудыг хүлээн авч уулзлаа.
Хоёр тал хот, дүүргийн эгч дүүсийн хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Энэ удаагийн хүүхэд солилцооны хөтөлбөрийн хүрээнд зочин хүүхэд багачууд маань монгол айлд саатан зочилж, монгол ахуй ёс заншилтай танилцан, Хүрээ цам-Даншиг наадмыг үзэж сонирхсон юм.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS