СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 2020-2024 оны бүрэн эрхийн хугацааны Хүндэтгэлийн хуралдаан 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болж өндөрлөлөө.

Хүндэтгэлийн хуралдааныг ИТХ-ын дарга Б.Энхболд нээж хэлсэн үгэндээ:

Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар баталгаажсан нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн байгуулагдсаны 32 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Орон нутгийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм төлөөлөгч та бүхэндээ бүрэн эрхийн хугацаандаа дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө сэтгэл оюунаа зориулан ажилласанд гүнээ талархаж байгаагаа юуны өмнө илэрхийлье.

2020 оны орон нутгийн сонгуулиар байгуулагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 10 дугаар сарын 30-нд анхдугаар хуралдаанаа хийж 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд 15 удаа хуралдаж 80 асуудал хэлэлцэн 91 тогтоол хэлэлцэн батлан гаргаж хэрэгжилтэд хяналт тавин ажилласан байна.

Нийслэл ба бүсийн орон нутгийн хөгжлийн бодлого зэрэг 6 бүлэг 4 зорилт бүхий “Хөгжилд хөтлөх Сүхбаатар дүүрэг” хөтөлбөрийг баталж шаардагдах төсвийн хуваарилалт хийхэд төлөөлөгч та бүхэн өөрийн сонгогдсон хорооны иргэдийн болоод дүүргийн 140 гаруй мянган иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг төлөөлж саналаа тусган батлуулж хэрэгжилтэд хяналт тавин ажилласан байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ковид-19 цар тахал дэлхий нийтийн хүн амын эрүүл мэнд төдийгүй, улс орнуудын эдийн засагт их хэмжээний хүндрэл авчирч байсан хэдий ч та бид өмнөө дэвшүүлсэн зорилготой, өөдрөг бүхнийг цогцлоохын төлөө хүсэл зорилгоо хандуулсан он жилүүд байсныг бахдан хэлмээр байна.

Сүхбаатар дүүрэгт 2021-2024 онд дүүргийн төсвийн 182,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шинээр 227 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан.

Тухайлбал: Иргэдийнхээ аюулгүй, амар тайван, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээр 2020-2024 онд 2476 гаруй гэрэлтүүлэг, 404 камержуулалтын асуудлыг цогцоор шийдсэнээр гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс буурсан үзүүлэлттэй байна.

Боловсролын салбарт улс, нийслэл, дүүргийн болон бусад эх үүсвэрийн 8 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийт 16 цэцэрлэг, сургуулийн шинэ барилга, өргөтгөлийн барьсан барьж боловсролын салбарынхаа материаллаг бааз, сургалтын орчин, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдээ ая тухай орчин сурч хөгжих боломжийг бүрдүүлж улсын хэмжээнд анх удаа дэлхийн жишигт нийцсэн боловсролын аргазүйг танхим болон цахим хосолсон сургалтын орчин явуулахаар 35 дугаар сургуулийн 1 ангийг “Dijital Classroom” болгон тохижуулсныг онцлон дурдъя.

Мөн Монгол Улсын хэмжээнд анх удаа Сүхбаатар дүүрэг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэвтэн эмчлүүлэх 200 ортой, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай 184 нэр төрлийн 2672 ширхэг тоног төхөөрөмж, техник, хэрэгсэл, эм эмнэлгийн багаж хэрэгслийг бүрэн шийдсэн 12,500 м2 2 блок бүхий Сэлбэ нэгдсэн эмнэлгийг барилгыг барьж ашиглалтад оруулахад бэлэн болгоод байна.

Түүнчлэн жил бүр нийслэлийн төсвийн 1/3 хувийг Сүхбаатар дүүрэг дангаараа төвлөрүүлдэг бөгөөд 2021 онд 48.4 тэрбум төгрөг, 2022 онд 229.5 тэрбум төгрөг, 2023 онд 298,1 тэрбум төгрөгийн төвлөрүүлсэн бөгөөд 2024 онд 402,4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр ажиллаж байна.

Энэ нь Төсвийн тухай хууль болон Татварын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор жилд төвлөрүүлдэг 48,4 тэрбум төгрөгийн орлого 229-402 тэрбум төгрөг болтлоо өссөн буюу өмнөх онуудтай харьцуулахад 5-10 дахин их орлого төвлөрүүлсэн байна.

Хүндэтгэлийн хуралдаанд 2016-2020 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Алтангэрэл, 1992-2000 оны Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Г.Бүдрагчаа, 2012-2017 оны ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Д.Боргио, 2017-2021 оны ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Д.Азжаргал болон ИТХ-ын ажлын алба, дүүргийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар оролцлоо.

Мөн энэ үеэр 1996-2024 оны дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд ажилласан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэтгэлийн самбарыг нээв.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа