Т.Рэгзэдмаа: Эхлүүлсэн ажлаа дуусгахын төлөө дахин нэр дэвшлээ

Т.Рэгзэдмаа: Эхлүүлсэн ажлаа дуусгахын төлөө дахин нэр дэвшлээ

Уулзах төдийд л энерги нь мэдрэгддэг хүмүүс байдаг. Т.Рэгзэдмаа тэдний нэг. Дүүхэлзсэн нуруу, өөртөө итгэлтэй дуу хоолой, ажлаа мэддэг хүний ил, шулуун хандлага нь анхны уулзалтаар гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Түүний эл бичвэрээс домогт Хатанбаатар Магсаржавын үр удам, сэхээтэн гэр бүлд төрж өссөн төлөвшил, сургуулиа төгссөн цагаасаа төрийн ажилд “нухлагдсан” тэргүүтэн нь өнөөгийн Т.Рэгзэдмааг ажлаа мэддэг, өөртөө итгэлтэй, хүчирхэг хувь хүн болгон төлөвшүүлсэн юм байна гэж хувьдаа дүгнэв. Угаас сайн хүний үрд тааруухан амьдрах орон зай гэж байдаггүй билээ.

УДАМ СУДАР, УГСАА ГАРАЛ МИНЬ НЭР ТӨРТЭЙ АМЬДРАХ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА БОЛДОГ

Миний аав Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Хасбазарын Танший, ээж Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул Найдангийн Цэвэлмаа гэж эгэл жирийн ажилчин хүн бий. Аав минь Монгол цэргийн нэрт жанжин, тусгаар тогтнолын цогтой тэмцэгч Хатанбаатар Магсаржавын үр хойч. Аавын маань ээж М.Хорлоо эмээ Хатанбаатар Магсаржавын 5 хүүхдийн нэг. Элэнц өвөө маань 1912 онд Баруун хязгаарыг түвшитгэн тогтоох, Ховдыг дайран эзлэх ажиллагааг шууд удирдаж, Манж хятадуудыг буулган авсан гавьяа байгуулж, Богд хаант улсын Засгийн газраас үе улиран залгамжлах Хатанбаатар ван цолоор шагнагдаж байсан түүхтэй. Хүүхэд ахуй наснаасаа Хатанбаатар Магсаржав киног үзэж, С.Удвалын “Их хувь заяа” романыг уншиж, удам судраараа бахархаж өссөн. Магадгүй миний хийж бүтээж буй үйл хэрэг, зорьсон зорилго маань удам судар, өвөг дээдсийн авшигтай байх гэж бодох үе бий. Хатанбаатар Магсаржавын удам угсаа гэдгээ хэлээд явдаггүй ч өвөөгийнхөө амьдрал, замналаар бахархаж, урам зоригтой амьдарч явна. Нөгөө талаар нэр төртэй, ёс зүйтэй амьдрах ёстой гэдэг үүрэг хариуцлагыг мэдрүүлдэг.

ААВ ЭЭЖЭЭС ӨВЛӨГДСӨН ҮНЭТ ЗҮЙЛ

Хан-Уул дүүргийн үйлчилгээний төвийн хажуудах саарлын 23-р байр бол миний төрж өссөн газар. Одоо ч аав, ээж маань энэ байрандаа амьдарч байна. Аав ээж хоёр маань биднийг бие даасан, боловсролтой хүн болгохын төлөө залуу нас, бүхий л амьдралаа зориулсан, үр хүүхдүүдийнхээ хувьд бол амьд бурхад болсон буурлууд бий. Эд Уулзах төдийд л энерги нь мэдрэгддэг хүмүүс байдаг. Т.Рэгзэдмаа тэдний нэг. Дүүхэлзсэн нуруу, өөртөө итгэлтэй дуу хоолой, ажлаа мэддэг хүний ил, шулуун хандлага нь анхны уулзалтаар гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Түүний эл бичвэрээс домогт Хатанбаатар Магсаржавын үр удам, сэхээтэн гэр бүлд төрж өссөн төлөвшил, сургуулиа төгссөн цагаасаа төрийн ажилд “нухлагдсан” тэргүүтэн нь өнөөгийн Т.Рэгзэдмааг ажлаа мэддэг, өөртөө итгэлтэй, хүчирхэг хувь хүн болгон төлөвшүүлсэн юм байна гэж хувьдаа дүгнэв. Угаас сайн хүний үрд тааруухан амьдрах орон зай гэж байдаггүй билээ. Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Насан туршийн боловсролын төвийн дарга хөрөнгө, эрх мэдэл өвлүүлээгүй ч хүний төлөө сэтгэлтэй, шударга, тууштай, ажилдаа чин сэтгэлээ зориулж байхыг зааж сургаж өсгөсөн. Би 65 дугаар цэцэрлэг, Хосе Мартийн нэрэмжит 52 дугаар дунд сургуулийг төгссөн. Дунд сургуулийн сурагч байхаасаа л нийгмийн идэвхитэй, олон нийтийн ажилд идэвхийлэн оролцдог хүүхэд байлаа.

БЯЦХАН ЗОРИГТ ОХИН

Багадаа өөрийгөө ихэд даруухан охин байсан гэж боддог байлаа. Гэтэл саяхан ангийнхантайгаа уулзсан чинь миний тухай тэдний дурсамж гайхишруулсан. Ангийн дарга хөвгүүнд олон охин сайн байсан юм уу даа. Ангийн багш хөвгүүдийг суулгаж байгаад охидыг “Дуртай хүнийхээ хажууд суу” гэсэн чинь би хамгийн түрүүнд хаалгаар орж ирэнгүүтээ нөгөө хүүгийн хажуугийн сандал рүү цүнхээ шидснээ очоод суучихсан гэнэ. Энэ тухай ярьж баахан инээлдэцгээсэн. “Чи нэг их даруухан байгаагүй, зоригтой охин байсан” гэж ангийнхан маань “дүгнэсэн”. Багад болж бүтэхгүй юмыг шууд шулуухан хэлчихдэг байснаа бодохоор зоригтой охин гэдэг тодорхойлолтод дөхөх ч юм шиг.

ХӨДӨЛМӨР ХҮНИЙГ БҮТЭЭДЭГ

Багадаа хуульч болохыг мөрөөддөг байв. Гэвч намайг их сургуульд орох үед бараг бүх сургуулиуд хуульч бэлтгэдэг болчихсон байсан. Ингээд эдийн засагч болохоор шийдэж, ИМДС-ийг Эдийн засагчаар дүүргэв. Хожим Удирдлагын академид суралцаж, бакалавр, магистрын зэрэг хамгаалснаас гадна БНХАУ, Итали зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлэх зэргээр сурч боловсроход ихээхэн анхаарсан нь бүхэлдээ ажил, мэргэжлийн шаардлага байсан гэхэд болно. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэгт итгэдэг билээ. Маш олон төсөл хөтөлбөр дээр ажиллаж, Монгол Улсын 21 аймгаар хоёр ч удаа тойрч, аймаг сум, эх орныхоо өнцөг булан бүрд ажиллахдаа ард иргэдийнхээ аж амьдралтай бүрэн танилцсандаа олзуурхаж явдаг.

ХАМГИЙН ОРЧИН ҮЕИЙН ДҮҮРГИЙН ИРГЭН ТӨДИЙГҮЙ ТӨЛӨӨЛӨГЧ...

Миний ажил хөдөлмөрийн карьерт ажлын гараагаа эхлүүлсэн Хан-Уул дүүрэг, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хоёр том орон зай эзэлнэ. Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар 15 дахь жилдээ ажиллаж байгаа бол Хан-Уул дүүргийн 16-р хорооноос хоёр удаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. 2016 онд анх төлөөлөгчөөр сонгогдож байхад Хан-Уулд томоохон супермаркет ч байдаггүй байлаа гэвэл одоо итгэх хүн ховор байх. Харин өнөөдөр хамгийн орчин үеийн дүүрэг гэгдэж, хөгжиж урагшилсаар байна. Энэ бүхний гэрч байх, эдгээр бүтээн байгуулалтад өөрийн гэсэн өчүүхэн хувь нэмрийг оруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллах боломж олгосоор ирсэн 16 дугаар хорооны иргэддээ талархаж явдаг аа. Та бүхний минь надад итгэж өгдөг санал бүхэн надад оногдуулж буй үүрэг хариуцлага юм.

АРЫН “АСААЛТТАЙ ТАНК”

Миний ханийг Э.Эрхэмжаргал гэдэг. Инженер мэргэжилтэй. Хадам аав маань Говь-Алтай, ээж маань Ховд аймгийн хүн. Нөхөртэйгээ оюутан байхдаа танилцаж, гэр бүл болж байв. Хүү, охин хоёртой. Эмэгтэй хүн нийгэм, улс төрийн ажил хийхийн цаана олон зүйл золиослогдохоос гадна эрчүүдийг бодвол хоёр дахин их хүч хөдөлмөр, цаг хугацааг зарцуулдаг гэдэг. Ийм талбарт сайн ханийн нөмөр, түшиг хамгаас чухал. Шууд утгаараа гэр бүлдээ хангалттай цаг зарцуулж амждаггүй гэсэн үг. Зорьсон ажлаа сэтгэл амар хийж, хэрэгжүүлэхэд ар талд “асаалттай танк” шиг зогсож, нөмөрлөж ирсэн ханьдаа талархаад баршгүй. “Бид ямар нийгэм, ямар орчинг бий болгоно, тэнд бидний үр хүүхэд амьдрах учраас амьдарч буй нийгмээ сайн сайхан болгохын төлөө хичээн зүтгэх нь бидний эрхэм үүрэг”. Ийм үзэл санаагаар хань минь бүхий л талаар дэмжиж ирсэн нь шантрахад хүч, эр зориг, эрч хүч болж иржээ.

ИРГЭН БАЙЖ ИРГЭДЭЭ ТӨЛӨӨЛНӨ!

Иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ?

Юун түрүүн иргэдийнхээ амьдралыг хамгийн сайн мэддэг байх ёстой. Ажил хийх сэтгэлтэй байх шаардлагатай. Товчхондоо иргэн байж иргэдээ төлөөлнө. Төлөөлөгч хүний ажил хоёр зүйл дээр төвлөрдөг. Нэгдүгээрт, иргэдийн аюулгүй ая тухтай, амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорилгоо болгох, Хоёрдугаарт, асуудлыг бодитоор харж, ажилдаа эзэн болж, оновчтой шийдвэр гаргаж, бодитой үр дүнд хүрэх. Үүний тулд нэг санаа зорилготой баг хэрэгтэй.

ХАМГИЙН ГЭГЭЭН ҮЙЛ

Насан туршийн боловсролын төв бол иргэдийг соён гэгээрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг газар. Би хувьдаа хамгийн гэгээн үйлс энд өрнөдөг гэж хэлэх дуртай. Дүүргийн бүх насны иргэдэд сургалт зөвлөгөөн хийхээс гадна хүүхэд залууст өвийн боловсрол олгох, өв соёлоороо бахархах үзлийг суулгах зорилготой “Богцон дахь соёлын өв” төслийг хэрэгжүүлсэн. Энэ арга хэмжээнд 1000 иргэн оролцсон. Түүнчлэн архины хамааралтай иргэдийн зан үйлийг засах “Урам” зорилтот төслийг хэрэгжүүлсэн. 200 гаруй архины хамааралтай хүнтэй тулж ажиллан архины эмчилгээнд хамруулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна ар гэрийнхнийг нь амьдрах ухааны сургалтуудад хамруулж, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, ЖДҮ-ийн хэлтэстэй хамтарч ажилд зуучилсан гэх мэтээр нэлээн урт хугацааны цогц төсөл. Үр дүнд нь ямартай ч 10 айлын амьдралд гэрэл нэмж чадсан.

ХОРООГ ХУВААСАН ТУХАЙ

Социализмын үед Ажилчны район, үйлдвэрийн бүс байсан Хан-Уул дүүрэг өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. Тэдний нэг нь манай хороо. Шинээр орон сууцнууд баригдан, иргэд ихээр шилжиж ирснээр төрийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн хүртээмж багасч, 20-иод мянган оршин суугчтай болсон тул хороог хуваах шаардлага үүссэн. Олон талын судалгаа хийсний үндсэн дээр 2022 онд ИТХ-аар батлуулж, 16-р хорооноос шинээр 25-р хороо “төрөн гарав”. Хуучин хорооны байранд шинэ 25-р хорооны байр, Өрхийн эмнэлэг үлдснээр, 16-р хороонд шинэ байр, шинэ Өрхийн эмнэлэг байгуулах хэрэгцээ үүссэн. Эмнэлэг нэн чухал учраас төсөвт суулгаж шинэ Өрхийн эмнэлэгтэй болсон. Харин хорооны байр баригдаж эхлээд байна.

РЭГЗЭДМААГИЙН ЗАМ

2016-2020 онд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 35 төлөөлөгчтэй, 18 нь МАН-аас, 17 нь АН-аас болон бусад нам эвслээс сонгогдсон бүрэлдэхүүнтэй ажиллав. Мэдээж төлөөлөгч бүр хорооныхоо асуудлыг шийдүүлэх хүсэлттэй. Харин боломж, төсөв мөнгө хэзээд хязгаарлагдмал. Халуухан хурал болдог байв. Энэ он жилүүдэд 16-р хороонд олон чухал бүтээн байгуулалт хийгдснээс онцолбол гудам дундын 1,3 км авто замыг гурван жил дараалан уйгагүй санал дэвшүүлж, удаа дараа албан тоот хүргүүлсний эцэст дүүргийн төсөвт шийдэгдэж, 2020 оны сонгуулийн өмнөх өдөр замын ажил нь эхэлж байлаа. Суурьшсан айл өрхүүдийн дунд зам тавина гэдэг бол айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх нь хүртэл хөрөнгө мөнгө шаарддаг нэн ярвигтай ажил. Сүүлдээ төлөөлөгчид дундаа “Рэгзэдмаагийн зам” гэж алдарших хүртлээ өндрөө авч байж бүтээн байгуулалт болж байв. Ёстой нөгөө “үзэж тарж, үсэрч наалдаж” байж гэдэг шиг нэлээн хөөцөлдөж байж томоохон хөрөнгө оруулалттай ажлууд бүтдэг билээ.

ТҮГЖРЭЛ АВТО ЗАМ БАРИГДСНААР ШИЙДЭГДЭНЭ

Дүүрэг тэлж, хүн ам өсөх хэрээр замын түгжрэл түүнийг дагаад авто замын хэрэгцээ урган гарсаар байна. Ганцхан төв замтай Нисэхэд замын түгжрэл үндсэн асуудал гэж болно. Үүнийг шийдэх гарц нь Нисэхийн эцсээс Сонсголон руу шууд нэвтрэх авто зам барих явдал. Энэ ажлыг улсын төсвөөс шийдүүлэхээр Нисэхийн хороодоос сонгогдсон төлөөлөгчид нэгдэж нийлэн зүтгэснийх төсөвт суулгаж чадсан төдийгүй замын ажил бүрэн дуусч, хүлээн авахад бэлэн болоод байна. Нисэхийн тойргийг 4 замын уулзвар болгоно: Яармагийн түгжрэлийн нэг гогцоо Нисэхийн тойргийг 4 замын уулзвар болгох ажил иргэдээс хамгийн их ирдэг хүсэлтүүдийн нэг. Энэ жил зураг нь батлагдсан. Ирэх жил хоёр түвшний гэрлэн дохиотой уулзвар болсноор түгжрэл тодорхой түвшинд буурна гэж бид үзэж байна.

ДОЛДУГААР СУРГУУЛЬ:

Хороо маань Ерөнхий боловсролын нэг сургуультай. 1939 онд ашиглалтад орсон Долдугаар сургуулийн барилга сургалт явуулах шаардлага хангахгүй байна гэсэн хүсэлт сургуулийн ажилчид, сурагчдын эцэг эхээс удаа дараа ирсний дагуу байгууллагуудад уламжилж, эхний ээлжинд /2016-2020 онд/ өргөтгөл барьснаар 89-р бага сургууль болж “өрх тусгаарласан”. Дараагийн ээлжинд Долдугаар сургуулийн хуучин байрыг нурааж, шинэчлэн барих ажлыг төсөвт суулгасан боловч ажил нь 2 жил дамнан удааширч, удаа дараа тендер зарлагдаад ч “бүтэлгүйтсэн” нь төсөвт өртөг нь бага байснаас үүдэлтэй. Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгчийн нэг гол ажил бол энэ асуудлыг дүүрэг, нийслэлдээ учирлаж ойлгуулах, нэмэлт төсөв тавиулж барилгаа эхлүүлэх явдал байдаг. Ирэх онд Долдугаар сургууль маань ашиглалтад орсноор хорооны сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал шийдэгдэнэ.

ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Чөлөөт цагаа өнгөрөөх газартай болгож өгөөч гэдэг хүсэлт иргэд, ялангуяа ахмадуудаас маш их ирдэг. Худлаа ярьсан хүнд 20 жилийн өмнөөс яригдсан энэ хүсэлтийг ИТХ, УИХ, НИТХ-ын төлөөлөгчдөд уламжилснаар Иргэдэд үйлчлэх төвийн төсөв шийдэгдсэн. Удахгүй ашиглалтад орно. Дээрх бүтээн байгуулалтууд бүгд ажил хэрэг болж, ашиглалтад орчихвол 20 минутын хот концепц жижигрүүлсэн хувилбараараа манай хороонд хэрэгжинэ гэж болно. Хотын иргэдэд хамгаас чухал нь бүх үйлчилгээндээ ойрхон байх шүү дээ.

ДӨРВӨН УЛИРЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Зөвхөн төвийн хороод л Цэцэрлэгт хүрээлэнтэй байдаг уу. Нисэхэд яагаад цэцэрлэгт хүрээлэн байж болохгүй гэж! Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл ийм адарсан бодлоос бодит ажил хэрэг болсон юм. Нэг хорооноос сонгогдсон тухайн үеийн ИТХын дарга Б.Цэрэнтэй хамт нэлээн хөөцөлдөж байж төсвийг нь дүүргийн хөрөнгө оруулалтаар шийдүүлж, Буянт-Ухаа нисэх буудлын удирдлагуудтай зөвшилцөн, тэдний эзэмшлийн газарт баригдсан Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн маань иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх ая тухтай газар болсонд баяртай байдаг.

ЭХЛҮҮЛСЭН АЖЛАА ДУУСГАХЫН ТӨЛӨӨ ДАХИН НЭР ДЭВШЛЭЭ

Өнгөрсөн найман жилд зорьж тэмүүлсэн хийгээд хийж бүтээснээ тоймлоход ийм байна. Эхэлсэн бол дуусгах ёстой. Эхлүүлсэн ажлуудаа дуусгахын тулд хорооноосоо ахин нэр дэвшлээ. Хамтдаа илүү цэвэр, илүү ая тухтай, илүү хүн төвтэй хотыг байгуулахын тулд хичээн зүтгэж, өөр өөрсдийн хувь нэмрээ оруулцгаая. Дэмжиж саналаа өгнө гэдэгт итгэж байна.

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

5 цаг 14 мин

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

8 цаг 4 мин

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

Өчигдөр 10 цаг 22 мин

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

Өчигдөр 09 цаг 33 мин

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

Уржигдар 13 цаг 56 мин

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

Уржигдар 13 цаг 26 мин

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

“ШУНХЛАЙ” ГРУППИЙН 8 КОМПАНИ “ТОП-100” ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

2024-11-15

Халзан бүрэгтэйд Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт хоёр халз үзэлцээд байгаа юм биш үү?

2024-11-15

Хууль зүйн яамны мэргэжилтэн луйврын хэргээс болж амиа егүүтгэжээ

2024-11-14

Ерөнхийлөгчийг " цайз " болгодог Б.Цэнгэл дарга “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилогдох уу?

2024-11-14

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын Dior-ын хослол АНУ-ын тэргүүн хатагтайтай ижилсэв

2024-11-14

ТЕГ-ын дарга асан Р.Болдын нууц хүү гэгддэг Э.Жононбаярын бизнесийн "ЖОНОН"-ГУУД

2024-11-13

Анализ: “Херо” Б.Баатарын найруулгаар “Капитал” банкны А.Ариунболд гэнэт гарч ирж, ярьсны учир юу вэ?

2024-11-12

“Гоолингоо” төвийн бүжгийн багш, спортын мастер Р.Ариунтунгалаг: Буруу зохисгүй хооллочихоод бурууг нь гурил руу чихэж болохгүй

2024-11-12

Х.Булгантуяагийн гоё шийтгэл

2024-11-12

Танилц: УДБЭТ-ын шинэ захирал балетчин Д.Алтанхуяг

2024-11-11

Хуурамч шатахууныг хуульчлуулсан “Трафигура”

2024-11-11

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

Халзан бүрэгтэйд Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт хоёр халз үзэлцээд байгаа юм биш үү?

2024-11-15

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

Уржигдар 13 цаг 56 мин

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

Өчигдөр 10 цаг 22 мин

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

Өчигдөр 09 цаг 33 мин

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

8 цаг 4 мин

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

5 цаг 14 мин

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

Уржигдар 13 цаг 26 мин

“ШУНХЛАЙ” ГРУППИЙН 8 КОМПАНИ “ТОП-100” ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

2024-11-15

Сурталчилгаа