Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар Ч.Мэндсайхан томилогдлоо

Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар Ч.Мэндсайхан томилогдлоо

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж, Ч.Мэндсайхан төлөөлөгч нарын 86  хувийн саналаар Хурлын даргаар сонгогдлоо. 

Тэрээр ДИТХ-ын даргаар сонгогдоод хэлсэн үгэндээ, 

“...Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг улс, нийслэлийн урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг үргэлжлүүлж, үе үеийн залгамж халааг алдагдуулалгүй авч явах зарчмыг миний бие баримтлах болно. Нийслэлийн Баянзүрх дүүрэг байгуулагдсан түүхэн 60 жилийн ой ирэх онд тохионо. 60 жилийн түүхэнд ул мөрөө үлдээсэн хэн бүхний өмнөөс эгцлэн харж, гал цогтойгоор “бид чадсан шүү” гэж хэлэх мөч ойртсоор байна.

Баянзүрх дүүргийг дунд хугацаанд хөгжүүлэх “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичгийг бодитоор хэрэгжүүлж хүн төвтэй, бие даасан эдийн засаг, хотжин нутаг тэлсэн, ногоон хөгжлийн баримжаатай, тогтвортой засаглалтай дүүргийг бүтээхийн төлөө ухаалаг шийдэл, бодитой төсвөөр хөрөнгө оруулалтын ажлуудыг зөв эрэмбэлэх нь чухал юм. 

Эрхэм төлөөлөгчид өө, 2024-2028 онд иргэддээ ээлтэй дүүргийг бүтээж, амар тайван аж төрөх нөхцөл бололцоог сайжруулахын төлөө сайн бодлогын үр дүнд чанартай бүтээн байгуулалт өрнүүлэх их үйлсдээ нүд хурц, сэтгэл тэнүүн, алс хэтийн бодлогоор хамтарч ажиллахыг нийт төлөөлөгчдөдөө уриалж байна. Дүүргийн иргэдийн сайн сайхан, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлж, их сэргэлтийн ажлыг эрчимжүүлэн ажиллах болно” гэв. 

Ч.Мэндсайхан нь 2013 оноос эхлэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд мэргэжилтнээс эхлэн Ажлын албаны даргын албан тушаал хашиж төрийн албанд шатлан дэвших буюу мерит зарчмаар ажилласан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хариуцдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллаж ирсэн. 

Тэрээр автомашины инженер, санхүүч, эрх зүйн магистр, брэнд шинжээчээр мэргэшсэн.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа