Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй   

Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй   

Шат шатны сонгуульд ялалт байгуулсан нь улс төрийн намын хувьд авч үзвэл МАН  үндсэн үүргээ амжилттай биелүүлж буй хэлбэр мөн. Гэвч “ах” намын зовлон одоо л эхэлж байна. Эхэлж байгаа гэдгийн учир нь нам доторх бүлэглэл, фракцынхаа учрыг олох гэж хэрэндээ зүдэрч байна. Учир нь эрх мэдэл нь нэмэгдэх тусам “бялуу” хүртэх хүсэлтэнгүүд нэмэгдсээр, үүнийг дагаад фракц хооронд эрх мэдлийн “зодоон” эрчтэй өрнөж байна.

Зодоонд ялсан фракц хамгийн их эрх мэдэл, түүнийг дагасан томиллогоог авна. Харин ялагдсан фракц чимээгүйхэн сууж, боломжоо хүлээх ёстой. Энэ хоёрын огтолцол эрх баригч МАН-ын хувьд эрх мэдлийн шилжилт болон хувирч байна. Үүнийг өнгөрсөн хугацаанд улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явцуудаас тодорхой харж болохоор байгаа юм.

Өнөөгийн МАН гаднаа нэг улс төрийн хүчин боловч дотроо гурван том бүлэглэл фракцид хуваагдаж буй. Гурвуулаа төрийн эрх барих гурван институцид эзэн суусан.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЭЦСИЙН ХҮЧ

УИХ, Засгийн газар, нам гээд бүх түвшинд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрх мэдлээ нэмэгдүүлж, бэхжүүлж чадсан бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эрх мэдэл эсрэгээрээ сарниж эхэлсэн. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн тухайд одоохондоо “ичээнд”-ээ орчихсон байгаа нь ажиглагдаж байна.

Түүнчлэн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засгийн газар төсөв батлагдасны дараа унах эрсдлийг дагуулсаар байна. Учир нь орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн АН, ХҮН-ын тухайд засгаас гарах тухай яриа өрнөж эхэлснээс гадна цахилгаан, дулааны үнийг нэмэхийг Засгийн газар баталгаажуулвал иргэдийн бухимдал “Сүхийн” талбайд шилжиж мэдэх юм. Ингэвэл Засгийн газар хариу арга хэмжээ авахаас өөр сонголтгүй болно.

Ер нь бол цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх нь зах зээлийн зарчмаараа зөв боловч авдаг хэдээ амьдралдаа арай ядан хүргэж байгаа иргэдийн амжиргаа өнөө, маргаашдаа болох зүйл болдгоороо болж байна гэж хүлээж авч чадахгүй. Тиймээс Засгийн газар эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байх шийдвэр гаргах өдрүүдтэй нүүр тулж байна. Энэ мэт нөхцөл байдал Ерөнхий сайдын хүчийг улам бүр бууруулсаар байна.

Нэмж хэлэхэд түүний гол хүч, түшиц газар нь Х.Нямбаатар буюу нийслэлийн МАН.

Тийм ч учраас саяын орон нутгийн сонгуулиар эцсийн хүчээ шавхаж нийслэлд ялалт байгуулсан. Энэ ялалт энгийн үнээр олдоогүй буюу дээгүүрээ Ардчилсан нам тодруулбал экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай наймаалцаж байж ялсан ялалт гэдгийг улс төрийн хүрээнийхэн мэдэж буй. Улс төр байтугай орчлонд үнэгүй юм гэж үгүй. Дээрх ялалтын өрийг нэг л өдөр төлж таарна. Түүний үр дагавар юу байхыг одоо хэлэхэд эрт.

ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ХЭН БЭ?

Харин Ерөнхийлөгчийн хувьд дараагийн намын дарга, Ерөнхий сайдыг ханцуйн дотроо хэдийнэ “бясалгаж” эхэлснийг улс төрийн хүрээнийхэн жиг жугхийгээд эхэлсэн. Том ахын бясалгалд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын нэр нэгдүгээрт  бичигдэж буй гэх “бор шувуу” шаргал ордонд хэдийнэ газар авчээ.

Н.Учралын тухайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шууд нөлөөн дор улс төрд хөл тавьсан төдийгүй өнөөгийн Ерөнхийлөгчийг Шадар сайд байхад Зөвлөхийн алба хашиж улс төрчийн карьераа эхлүүлж байв. Товчхондоо Н.Учрал бол Хүүкийн гарын хөвгүүдийн нэг. Энэ удаа ч түүний дэмжлэгээр Хэрэг эрхлэхийн дарга буюу сайд нарын сайд болсон гэсэн яриа хөвөрсөөр байна. Тэгээд ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд мөн л Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Хэрэг эрхлэхийн сайд болж улмаар намын дарга, Ерөнхий сайдын сэнтийд заларч байсан эртний түүх нэгийг хэлнэ.

Намын “генсек”-ийн суудлаа УИХ-ын даргын “сэнтий”-гээр арилжиж чадсан, улс төрийн хүрээнд шилдэг стратегич гэгддэг Д.Амарбаясгалангийн тухайд байдлыг ажигласан маягтай, эгзэг нь таарвал “бэрс” гарчих нүүдэл төлөвлөж сууна. Түүнийг нам болон засгаас холдуулах тэр дундаа УИХ-ын сонгуульд өвдөг шороодуулах гэж хүний, өөрийнгүй үзэж тараад дийлээгүйгээр үл барам инээж байгаад УИХ-ын дарга болчихсон зайтай эр.

Улс төрийн хүрээнийхэн одоо л түүний “тоглох цаг” гэж хажуу хавирганаас шивнэлдэж байгаа ч “долоо буудуулсан хөгшин чоно” гэгчээр байдлыг харзнасан шиг, нүүрэн дээрээ спикер хүн хэрхэн хурдтай, өөрчлөлттэй ажиллаж болдог гэдгийг УИХ-ын харьяа байгууллагуудад ажил хэрэгч байдлаар сануулсан шигээ явна.

Тэрээр сурсан зангаараа “ах” намын эрх мэдлийн шилжилт хаашаа вэ гэдгийг дотроо аль хэдийн зураглачихсан, дараагийн нүүдлээ бодчихсон магадгүй нүүчихсэн байж мэдэх. Өөрөөр хэлбэл тэр бол би гэж хашгирахаасаа өмнө хийчихсэн байдаг төрлийн хүн.

            Ийнхүү эрх баригч нам доторх эрх мэдлийн хувиарлалт аажмаар хувьсан өөрчлөгдөж, шилжин нүүж буй өдрүүд улс төрийн хөшигний ард өрнөж байна. Энэ шилжилт хөдөлгөөн дунд бүлэглэл фракцаа солигсод олшрох талтай. Мөн лидертэйгээ арчигдсан гэж бодож байсан зарим фракц ч өндийн босч, аажмаар нөлөөгөө тэлсээр байна.

Х.ДУМАА 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа