Баян эцгийн бяртай охин парламентыг худалдаад авчихаж

Баян эцгийн бяртай охин парламентыг худалдаад авчихаж

Соёлын бодлого алдагдаж, энэ салбар дампуурлаа хэмээн Ч.Номин сайдыг чичлэх нь элбэг. Сүүлдээ ч соёлын бодлого алдагдаж, дампуурах юу ч биш болж, энэ салбараар дамжуулан мөнгө угааж байгааг олон нийт харж сууна. Эцэг Л.Чинбат нь хөдөө аж ахуйн чиглэлийн бүх санг тонож дээрэмдсэн түүх цагаан дээр хараар бичээстэй бий. Энэ удаад охин нь Төрийн сайдын суудал дээрээс соёлын салбарыг тоноод эхлэв. Өргөн агуулгаар нь авч үзвэл Монгол Төрийг дээрэмдээд эхлэв.   

Парламентын танхимд шинэхэн гишүүд айсуй 2025 оны төсвийг батлах гэж хэрдээ л хөл болж, салбар салбарын сайд нар төсөв хөрөнгөө ахиухан тавиулах гэж булан тохойд шивнээ үүсгэж яваа энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд ч таван тэрбум төгрөгөө тавиулчих гээд гүйлдэж, нэлээд “зовлон” туулсан ажиллагаа Төрийн ордонд өрнөж байна. Харин Соёл, спорт, аялал жуулачлал, залуучуудын сайд Ч.Номин энэ зовлонг туулахгүй, хормой хуурай гаталж байна. 

Бэлтэй аавын хөлтэй охин Ч.Номин УИХ-ын хэсэг гишүүдийг өөрийн хамаарал бүхий “Тэрэлж-Сүйх” компанийн зочид буудал, амралтад саатуулж, шоу зохион байгуулсан нь энэхүү зовлонг дайрах биш тойрч гарах шалтгаан болсныг эх сурвалж хэллээ. Тиймдээ ч энэ компанийн данс руу Төрийн сангаас 243 сая төгрөг шилжиж орсныг ил болгожээ. Тэгэхээр Ч.Номин өөрийнхөө мөнгөөр ч биш төрийн мөнгөөр хэдэн гишүүдийг тансаглуулж, өөрийнхөө төсвийг товхийтэл “боогоод” авсан гэсэн үг. Энэ утгаараа Ч.Номин парламентыг ч худалдаад авахад бэнчин хүрэхээр байгаагаа гайхуулж, нөгөө талаараа Монгол Улсын парламент, түүний гишүүд үнэхээр зүдүүхэн байгаагаа харууллаа. 

Хүүхэд залууст соёлын үйлчилгээ үзүүлэх нэрээр 18.3 тэрбум төгрөгийг төсөвт суулгуулж чадсан нь үнэндээ гамшиг гэж хэлэхээс өөр аргагүй төлөвлөлт. Ямар нэгэн кино шийг хүүхэд залууст үнэ төлбөргүй, хүчээр үзүүлснээр Монгол Улсын соёлын салбар сэргээд сүйд болохгүй. Ядахад коммунист орон ч биш. Одоогийн залуус төр байтугай эцэг эхийнхээ санал болгосноор кино ший үзэж, урлаг соёлын хэрэгцээгээ хангалаа юу. Ёстой лөөлөө байлгүй. Аргагүй л соёлын бодлого хийгээд цаг үеэ ойлгоогүй яваа сайдын мөнгө угаах ядмагхан арга хэрэгслийн нэг гэж хэлэхээс өөр аргагүй. Угтаа хүүхдэд хүчээр кино үзүүлэхээс чухал тулгамдсан олон асуудал энэ салбарт шийдлээ хүлээгээд байж байгааг сайд биш гэхэд зөвлөх, тойрон хүрээлэгчид нь олж хараагүй нь харамсалтай. 

Ирэх онд Соёлын сайдын төсөвт 598 тэрбум зургаан сая төгрөг суулгаад байгаагаас урсгал зардалд 432 тэрбум 332 сая төгрөг,  хөрөнгийн зардалд 165 тэрбум 674 сая төгрөг төсөвлөсөн байна. Гэтэл өнөөдөр гал алдчихсан байгаа Эрчим хүчний сайдын багцад ердөө 315 тэрбум 228 сая төгрөг суусан гэхээр Ч.Номин аргагүй л жаатай сайд бололтой. Монголын төр ч энэ хэрээр дампуурсан гэдгийг бэлхнээ харж болно. 

“Баян хүн гурван төрд нүүртэй” гэдэг ч үнэн аж. Ч.Номингийн хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийн үед өрх тусгаарласан Соёлын яамыг тэргүүлэхээр анх Төрийн босго давсан цагаас хойш Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа байгуулахад улиран ажилласан юм. Харин 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газарт ч тэр багтаж чадав. 

Түүний эцэгт хамааралгүйгээр өөрийнх нь хөрөнгө орлогын мэдүүлгийг сөхөж харахаар нийтийн орон сууц найм, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж зургаа, авто зогсоол гурав гээд нийт үл хөдлөх хөрөнгийнх нь үнэлгээ 17.2 тэрбум төгрөг болж байна. 

Цаашилбал, 

  • суудлын жижиг машин “Toyota, Alphart” нэг,
  • жийп болон туулах чадвар өндөр “Nissan, Patrol” нэг,
  • “Mercedes Benz G 55 AMG” нэг,
  • “Toyota, Land Cruiser 80” нэг гээд нийт үнэлгээ 1.1 тэрбум төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй гэж мэдүүлж.

Мөн 3550м2-1, Эзэмших-625м2-1 газрууд эзэмшдэг бөгөөд 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 1,7 тэрбум төгрөгийн хадгаламжтай, гадаадын болон улсын банк санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах дансны үлдэгдэл нь 875 сая төгрөг байгаа бол бэлэн мөнгө 3.3 тэрбум төгрөг, авлага 24 тэрбум төгрөг хэмээн мэдүүлжээ. 

Ийм их хөрөнгөний эзэн суугаа хүн хүссэнээ хийх нь арга ч үгүй юм. Нэмээд эцэг нь бярдаад ирэхийн цагт Монголын парламент “Гацуурт”-ынхны халаасанд шургаад орчих нь энүүхэнд юм биз дээ. 

Нөгөө талаар Монгол Улсын Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүд үнэхээр эмгэнэлтэй, хямдхан гэдгээ эл үйл явдлаар харуулав. Хамгийн шударга гэгдэж байсан М.Нарантуяа (Нара) гишүүн хүртэл Ч.Номингийн үзвэр үйлчилгээний 18,3 тэрбум төгрөгийн төлөө кноп дарав. 

Баян айлын эрх охины зочид буудалд “бүдэрч ойчоод” л парламентаа худалдчихдаг хөөрхий миний Монголын 126. 

Та бидний төлсөн татварын мөнгөөр нэг нь зочид буудалдаа эрхэм гишүүдээ эрхлүүлж, нөгөөдүүл нь хожим хэдэн ч удаа юм тансаглах төсвөө ярсхийтэл баталж өгч буй нь ариун явдал мөн үү? Бүхэл бүтэн 18.3 тэрбум төгрөгөөр хүүхэд залууст соёлын үйлчилгээ үзүүлэх нэрээр гараа угаахыг хүлээн зөвшөөрөөд сууж байна хэдүүлээ.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа