Б.Энхбаяр татвар төлөгчдийн мөнгөнөөс 390 ТЭРБУМ төгрөгийг гишүүдийн халаасан хийж

Б.Энхбаяр татвар төлөгчдийн мөнгөнөөс 390 ТЭРБУМ төгрөгийг гишүүдийн халаасан хийж "өгнө", дараа нь МАН-ЫН "ХААН" болох уу?

Зургийг news.mn-ээс

Том мөнгөн дүнтэй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй хийсэн гэх  гэрээний  тухай хэд хэдэн хувилбарыг олон нийт, хэвлэлийнхэн дэвшүүлж буй. Угаасаа учрыг ухах,  сураг ажиг, элдэв  таамаг дэвшүүлсээр байх нь жам. Тэр доторх бас нэг хувилбар нь “...УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэгэн сэтгүүлч хүүгээр нийгэмд сэвүүлээд, өөрөө араас нь хүч түрээд эхлэв...” гэсэн өнцөг.

Хэвлэлүүд гэрээ хийж л байдаг. Гүйцэтгэл хийгээд мөнгөө авч зарцуулаад явдаг ердийн процесс. Харин хэвлэлийнхэн рүү дайрч, муухай харагдуулах, нөгөө талаас “барьцаж” мөрөөдлөө биелүүлэх хөшүүрэг болгох гэсэн өнцөг илүү хурцаар тавигдав уу гэсэн хардлага байна. Үүнийг Б.Энхбаярын хийж сурсан улс төр гэж зарим нь үзэж буй. Үнэндээ  өнгөрснийг ухрааж харвал, мань эр  энэ байтугай олон зүйл дээр  нэг иймэрхүү байдлаар эхлээд хэн нэгнээр сэвүүлж, өөрөө араас нь шударга дүр эсгэн гарч ирдэг нь нууц биш.

Заримынх нь сошиалд нисгэснээр дээрх мөнгө А.Б-ын хэвлэлтэй хийсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг сурталчлах зардал байсан гэдэгт хариу тайлбар алга. Тэгэхээр байгаа оносон мэдээлэл байж болох талтай. Ганц Д.Амарбаясгалан ч биш, Л.Оюун-Эрдэнэ нарыг давхар онилоод зогсохгүй Засгийн газрыг унагах “барбарис төлөвлөгөө” байж болох. Одоо засгийг “шантаажилж” гэх үү, төсвийг чинь батлахгүй хэмээн “жийлцэж” буй  асуудал нь 2025 оны  улсын төсөв.

Та нар хэвлэлтэй том мөнгөөр гэрээлсэн гэх юм уу, том мега төслүүдээр их мөнгө олох юм чинь гэж өөдөөс нь  “өшиглөж”  байгаад УИХ-ын гишүүд тойрогтоо таван тэрбумыг тавиулах гэж байна гэсэн мэдээлэл цацагдаж буй. Ерөнхий сайд ч “юун таван тэрбум бэ” хэмээн уулга алдаад зогсохгүй, ингэх юм бол яах гэж сонгуулийн тогтолцоог өөрчлөх 126 гишүүнтэй парламент байгуулсан билээ. Яах гэж хамтарсан засаг байгуулсан билээ. Хөгжлийн төлөө, том төслүүдээ хэрэгжүүлж,  өнгөрсөн 30 жилийн алдааг засаж, шинэ 30 жилийг байгуулна гэж гар барьсан минь юу болов” хэмээн Засгийн газрын хуралдаан, УИХ-ын чуулганы хуралдаан дээр үг хэлэхдээ шогширч байсан гэдгийг эх сурвалжууд хэлж буй.

Тойргоос сонгогдсон 78 гишүүн таван тэрбум төгрөг авч түрийвчээ зузаалах, цаашлаад тойргоо усалж дахин сонгогдох чинхүү хүсэлдээ уягдаж улайрч байгаа нь мэдээж. Тэрийг биелүүлж өгөх “баатар”-аар Б.Энхбаяр тодорч, Засгийн газар руу, намын дарга руугаа ээлжит шантаажаа хийж буйн тод жишээ нь дээрх үйл явдлаар илэрсэн үү. 78 гишүүн буюу “Алтан загас”-ны үлгэрээр бол “бирд эмгэн”-ий дүрд хувилсан журмын нөхдийнхөө хүслийг биелүүлсэн хүн өөрөө түүнээс ч том зүйл л хүсэх байх. Тэр нь юу байх бол?

Үүнтэй агаар нэг зүйл ярьж яваа бас нэг гишүүн бол  Ц.Даваасүрэн. Тэрбээр улсын төсвөөр ажлын хэсэг ахалж буй. Мань эр хэлэхдээ “УИХ-ын гишүүд энэ мөнгийг тойрогтоо бага ч атугай дэмжлэг үзүүлэхэд л хэрэглэдэг. Төсвийн ажлын хэсгийнхэн гэлтгүй тойргоос сонгогдсон гишүүдийн дийлэнх нь энэ саналыг гаргаад буй” гэсэн байр суурийг ажиг ч үгүй илэрхийлсэн. Энэ саналаа уламжилчихаад өөрөө гэмгүй мэт сууж байгаа ч энэ нь Б.Энхбаяр нарынхтай яв цав нийлж буй. Үүнийг нотлох мэт Б.Энхбаяр дахиад ч асуудал дэлгэнэ гэсэн айлгах, шантаажлах тактикаа лавшруулах мэт аяглаж байгааг хэн хүнгүй харж байна.

Б.Энхбаярын тухайд УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай хонзонтой гэмээр үйлдлүүд хийж ирсэн нэгэн. Нүүрсний хэрэгт хутгаж, сэтгүүлчидтэй холбож улс төрийн улаан хэрүүл өрнүүлж байв. Одоо энэ мэтээр битүү хатуу үгээр дайрч, тэрбум тэрбумын баримт дэлгэнэ гэж байгаад УИХ-ын гишүүдийн таван тэрбум төгрөг буюу нийт 390 тэрбум төгрөгийг төсөвт суулгуулчихвал МАН-д Б.Энхбаяр “хаан" байгаа нь таалагдана. Сэтгүүлчид, хэвлэлийнхнийг харлуулж байгаа нь бүр ч сайхан далим болж, шударга, ёс зүйтэй гэж өргөмжлөгдөнө. Улс төрийн орон зай өргөжинө.

Б.Энхбаяр ийнхүү МАН-д ч, улстөрд ч дээгүүр жаална. Засгийг огцруулах, Д.Амарбаясгаланг унагах мэхэнд “мээрэн” мэт хүндлэгдэнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдоржийн үед дэд сайд нь болоод зогсохгүй сугавчилж явдаг асан “хар дэвтэр”-ийнх нь шидийг судалж мэдээд, улс төрд ахих, суудалд дархлагдах шид гэж ойлгож авсан гэж түүнийг хэвлэлүүд бичдэг нь оргүй биш бололтой.

Ч.ГАНГА

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа