Тархи, мөнгө хоёрыг зэрэг угаах тактик чинь баригдчихлаа, Ч.Номин сайд аа!

Тархи, мөнгө хоёрыг зэрэг угаах тактик чинь баригдчихлаа, Ч.Номин сайд аа!

-Баян хүний өлөн нь хязгааргүй буюу барагдашгүй шунал 1000 дахин өссөн түүх-

Тогтолцооны өөрчлөлт гэх нэрийн дор том пиар хийж, тоо толгойгоо олшруулсан эрх баригчдын дунд шуналын туламнууд өт хорхой шиг язганалдаж байна. УИХ, Засгийн газар хэмээх хоёр “Амьтны ферм”-д гахайнууд бүхнээс илүү эрхтэй хэвээрээ. Тэд олон нийтийн тархийг угааж, хүлцэнгүй, дорой байлгахын тулд төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь халааслахаар ичгүүргүй аашилж, улайран зүтгэж байна. Хамгийн тод томруун жишээ нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин. Жар орчим тэрбумын хөрөнгөтэй, жилийн орлого нь тэрбумаас хол давдаг чинээлэг сайд “хүний юманд хүрзээ барьсан гамин” гэдэг шиг аашилж, төсвийн мөнгөөр төмс үнэгүй тараах нь халаг аашлах боллоо. 

Сайдын багцдаа 18.3 тэрбум төгрөгөөр үнэгүй урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэх ваучер тараахаар тусгаж, түүнийгээ парламент дээр үхэн хатан хамгаалж, сошиалд мөнгө төлөн лобби хийж байгаагаас нь ийн дүгнэхэд хүрэв. Тархи угаалт, үзэл суртал туйлдаа хүрч байсан социалист нийгмийн үед ч ингэж кино, үзвэр үнэгүй үзүүлж, түүний төлөө улсын төсвөөс их хэмжээний хөрөнгө мөнгө үрж зарлагадаж байсангүй. Томчууд, хүүхдүүд ялгаагүй 50 мөнгө, нэг төгрөгөө төлөөд кино үздэг байв. Гэтэл чөлөөт зах зээлийн нийгэмд 18.3 тэрбум төгрөгөөр ваучер тараан үнэгүй үзвэр үзүүлнэ гэдэг бол тархи угаалт ч мөн, мөнгө угаалт ч мөнөөсөө мөн юм.

Ялангуяа улсын төсвөөс тэрбум тэрбумаар нь мөнгө угаахыг шороотой төмс угаахаас амархан хийж чаддаг Ч.Номин сайд амташсан хэрээ 13 дахина гэгч болж байгааг олон нийт хардах эрхийнхээ хүрээнд ам дамжин ярьж, бичиж байна.

Тэрбээр сайд болоод хэдхэн сарын дараа нөхрийнхөө үүсгэн байгуулж удирддаг группийн охин компанитай медиа сурталчилгааны гэрээ байгуулан 13 сая төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн нь ил болж л байсан. Хувьдаа телевизтэй, нөхөр нь медиа групп удирдан, урлаг соёлын арга  хэмжээ зохион байгуулахаас эхлээд уран сайхны болон баримтат кино хийх үйл ажиллагаа явуулдаг Ч.Номин сайд Кино урлагийг тухай хуулийг хоёр жилийн өмнө батлуулсан нь ашиг сонирхлын зөрчил мөнөөс мөн.

Тодруулбал, Кино урлагийг дэмжих тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгох зохицуулалт бүхэл бүтэн бүлэг болж орсон. Буцаан олгох тодорхой хувь гэдэг нь 45 хүртэлх хувь гэсэн үг аж. Монголд кино зураг авчихаад зардлынхаа тал шахуу хувийг буцаан олгох хүсэлт гаргах компани нь манай улсын хуулийн этгээдийн бүртгэлтэй байх ёстой. Яг ийм компанийг Ч.Номин сайдын нөхөр Г.Бат-Эрдэнэ аль хэдийнэ байгуулчихсан нь “Ори студиос” ХХК. Уг компанийн хувь эзэмшигч бөгөөд эцсийн өмчлөгч нь Ч.Номин сайдын нөхөр Ганхуягийн Бат-Эрдэнэ.

Гахайнууд бүхнээс илүү эрх мэдэлтэй, бүхнээс илүүг идэж ууна гэдэг “Амьтны ферм”-ийн дүрэм Монголд Кино урлагийг дэмжих тухай хууль болж батлагдсан нь энэ.

Ч.Номин сайдын 13 саяар эхэлсэн авлигын хэрэг энэ мэт лоббины хууль батлуулах процессоор амжилттай үргэлжилж, эдүгээ үнийн дүн нь 1000 дахин өсөж 18.3 тэрбумын ваучер болоод байна.

Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэдгийн үлгэр энэ биш гэж үү. Татвар төлөгчдийн ясаа цайтал зүтгэж, хөлсөө дуслуулж олсон мөнгийг баян цатгалан атлаа “өлсгөлөн” сайд кино, урлаг соёлын үзвэрийн ваучер нэрээр нөхрийнхөө компанийн данс руу цутгахгүй гэх баталгаа байна уу.

Сайдын нөхөр нь “Анрид” ХХК зэрэг хэд хэдэн охин компани бүхий “Тэнгэрлиг медиа групп” ХК, “Ори студиос” ХХК зэрэг урлаг, соёлын үйлчилгээ, медиа үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтай. Өмнөх туршлагаас нь харахад “дэргэдээ байгаа эрдэнэ”-ээ Ч.Номин сайд харин ч нэг сайн “ашигладаг” нэгэн.

 

Юутай ч олон нийт баян хүн өлөн байхын балаг, түйтгэрийг Ч.Номин сайдын олон жишээнээс харж, жигшиж байна. 18.3 тэрбумын ваучерийг нь дэмжээд явуулчих юм бол дараа нь Ч.Номин сайд төсвийн мөнгөөр төмс үнэгүй тараана гээд төсөл оруулаад ирж мэдэх шинжтэй. Эцэст нь модернист Д.Галсансүхийн хоолойгоор сайдад хэлэх зөвлөгөө байна. “Тархи, мөнгө хоёрыг зэрэг угаах тактик чинь баригдчихлаа, Номин сайд аа”.     

С.Ууганбаяр  

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа