Төсөв тойрсон шантааж ба том ахын тоглоом

Төсөв тойрсон шантааж ба том ахын тоглоом

Улсын Их Хурал 2025 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Төсөв бол эрх баригч нам хийгээд эрхэм гишүүдийн тухайд тойргоо услахаас авахуулаад түрийвчээ зузаатгах нэмэлт, оффшор орлого. Хэн лобби хийж овоохон төсөв тавиулж чадна тэр хүн башийна. Тийм учраас улс төр энэ өдрүүдэд улайссан тогоо мэт өрнүүн болдог оо. Ялангуяа сонгуулийн шархаа нөхөхгүй бол сэхээнд шахуу байгаа шинэхэн гишүүдийн төсвийн төлөөх зодоон ширүүн байна.

Нэг тодорхой жишээ нь Ч.Номин сайд 18,3 тэрбумын ваучерын хэргээрээ бараг суудлаасаа мултрах дээрээ дэнжигнэж байна. Ганц Ч.Номингоор тогтохгүй сайд нарын багцаас зарим зардал олон нийтэд таалагдахгүй шүүмжлэл дагуулж буй.

Энэ жилийн төсөв Төсвийн тухай хуулийн шинэчлэлийн дараа хэлэлцэгдэж буйгаараа онцлог бөгөөд УИХ өмнө нь 12-р сарын нэгний өдрөөс өмнө төсвөө баталдаг байсан бол жил 11-р сарын 15 гэхэд төсвөө баталсан байх ёстой. Хэрэв энэ хугацаанд төсвөө баталж чадахгүй бол хуулийн дагуу УИХ тарах болзлоо хангана. Өөрөөр хэлбэл хугацаандаа багтаж төсвөө батлах үүрэг УИХ-ын  126 гишүүний өмнө тулж ирээд байна.

            Гэтэл МАН доторх бүлэглэл хороондын зодоон өндрөө авч, бас бус бүлэглэл Засгаа тонгорчих далд хүслээ биелүүлэх гэж хичээж эхэллээ. Өмнөх жилүүдэд УИХ-ын гишүүд төсвийг өөрсдийн дураар өөрчилж, баахан болсон болоогүй барилга байшин барьдаг байсан бол энэ удаад Засгийн газрын зөвшөөрлөөр төсвийн зардал хийгээд орлогыг өөрчлөх ёстой болсон нь “нялх” гишүүдийн эгдүүцлийг төрүүлж байгаа тал ч байна. Тиймдээ ч төсвөөр дамжуулан Засагт сануулга өгч буй нэг төрлийн “шантааж” гэж болно.

MCS ба улсын төсөв хоёр эгч дүүс юм

Өмнө нь хэзээ ч төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийсний дараа төсвийн зардалд өөрчлөлт оруулах тухай хэл яриа гарч байгаагүй. Тэгвэл энэ удаад төсөв барьцаалсан атгаг санаатан шинээр төрсөн гарсан нь УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн үеэсээ л попорч эхэлсэн “шарк” гэх Д.Энхтүвшин. Тэрээр “Намайг хүсээгүй байхад нэр дэвшүүлсэн, би намын гишүүн биш, үзэл бодлоо илэрхийлэхэд Н.Учрал сайд дарамталсан, Сангийн яам гэнэт 600 тэрбум төгрөг гаргаж ирж УИХ-ын гишүүдийг хахуульдах” гэсэн зэрэг нам болон УИХ-ын гишүүдийн түвшинд ярьсан яриаг олон нийтэд дэлгэж эхлэв.

Энэ бүх үйл явц эрх баригч МАН-ын дотоод зөрчил ямархан хэмжээндээ хүрч, өндрөө авсныг илтгэж байна. Өөрөөр хэлбэл эрх мэдлийн шилжилт эрчтэй явагдаж байгааг баталж байгаа юм.

Д.Энхтүвшин гишүүний тухайд MCS-ийн угшилтай, Ж.Оджаргал ноёнтны бэлтгэсэн цэргүүдийн нэг. Хэдийгээр, би улс төрийн намын гишүүн биш гэж цээжээ дэлдэж байгаа ч үнэндээ тэр улс төрийн намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байгаагийг сацуу энэхүү асар иргэнлэг мэт харагдах попролтыг нь ямар нэг чиглэсэн зорилготой байхаас гарцаагүй гэчихэд хилдүүлсэн болохгүй. Тодруулбал, MCS группийн тухайд улсын төсөв, тендер бол маш чухал сэдэв. Тийм ч учраас парламентад сууж буй, сонгуульд өрсөлдөж буй ойр дотны бүү хэл хол танил нэгэнд ч хүртэл ил, далд санхүүжилт, дэмжлэг үзүүлж, эргээд хариугаа авах маягаар /төсвийн кноп/ бизнесээ өргөжүүлж ирсэн компани гэдгийг энд хэлэх нь илүүц биз ээ. Ямартаа л MCS ба улсын төсөв /тендер/ хоёр эгч дүүс юм аа гэсэн хэлц гарахав.

Том ахын тоглоом

Улс төрийн хүрээнд 2025 оны улсын төсөв батлагдсны дараа Л.Оюун-Эрдэнийн Засаг унана гэсэн “бор шувуу” яригдаад удаж буй. Энэхүү “ажиллагаа” эхэлсэн байх магадлалтайг энэ өдрүүдэд өрнөж буй төсөв тойрсон улс төржилтөөс харж болохоор байгаа юм. Хамгийн гол нь нам, засгийн “хамаг том” дарга Ерөнхий сайдын эрх мэдэл чиглэлээ өөрчилж, шилжилт хөдөлгөөн хийж буйг илтгэх гэсэн мэт улс төрийн чулуу болгон түүний гэх тодотгол бүхий сайд нар луу өнхөрч байна.

Харин түүний тухайд эрх мэдлээ баталгаажуулах гэхээсээ илүү энэхүү үйл явцыг хохирол багатайгаар даван туулах замыг сонгосон уу гэлтэй, нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй хилийн чанадыг зориод байна. Эзгүй хойгуур нь нялхаараа өтөлсөн “ах” намын төлөөлөл, угаас өөрт ашиггүй л бол үргэлж “болохгүй, бүтэхгүй” гэж хашгирч байдаг тэтгэврийн насныхан чангаас чанга хашгирч сууна.

Тэгэх тусмаа энэ бүх жүжгийн ард ах намын том ах тоглолт хийж, хонжоо хийж суугаа гэх хардлага. Нэгэн цагт төрөлх нутгаасаа хөтөлж ирсэн дүү нь хамар дор нь элэг буруулж, хээрийн боохойтой ганзага нийлүүлээд буй нь эрхэм Ерөнхийлөгчид таалагдахгүй байхаас ч аргагүй. Тэгээд ч Л.Оюун-Эрдэнээс илүү залуу, илүү боловсролтой, илүү итгэл даахуйц Н.Учрал хэмээх тамга хөзөр У.Хүрэлсүхэд бий. Угаас дараагийн Ерөнхий сайд бол Н.Учрал гэх таамаг эртнээс яригдсан хувилбар.

Эцэст нь хэлэхэд “ах” намын дотоод зөрчил, зодоон ард иргэдэд ашигтай байсан түүх байхгүй. Нэгэн шинэ “хамаг том” дарга мэндэлнэ. Тэрээр бүхнийг шинээр өрнө. Ахиад бужигнана. Тэр хэрээр төсөв, зарлага гарна. Ийм циклээр ах нам нар бидний төсвөөр “айл гэр” болж тоглож иржээ. Жоомоо алах гэж байгаад байшингаа шатаачихгүй бол болоо, болоо.

Х.Бумаа

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа