Н.Энхбаярыг үхлээс, Ц.Элбэгдоржийг алуурчин болохоос аварсан Бан Ги Мүн Чингисийн одонгоор шагнуулав

Н.Энхбаярыг үхлээс, Ц.Элбэгдоржийг алуурчин болохоос аварсан Бан Ги Мүн Чингисийн одонгоор шагнуулав

Их хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр” Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зарлиг гарган  гардуулдаг Чингис хааны одонг энэ жил НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Бан Ги Мүн хүртсэн. Ингэснээр  тэрбээр АНУ-ын иргэн,  монголч эрдэмтэн Жак Уэтерфордын дараа тус шагналыг хүртсэн хоёр дахь гадаад хүн болж байгаа юм. Харин монголчуудын хувьд их хааныхаа мэндэлсэн өдрийг анх удаа хэл ам, хэрүүл тэмцэлгүй тэмдлэглэн өнгөрүүллээ.

Өмнө нь яадаг байсан бэ гэвэл энэ өдрийг угтаад “тэр авах гэнэ, энэ ч авах гэнэ” гэсэн элдэв таамаг хөврүүлж, тойруулаад улсаараа хараал ерөөл тавьж, хэрэлдэж, талцдаг. Завсарт нь нэрээ хавчуулж, өөрийгөө Чингис хааны одон авах хэмжээний хүн болгон дөвийлгөж пиардах гэсэн нөхдүүд ч ажлаа амжуулдаг. Хэн нэгнийг  муулж хорслоо тайлах “зэвсэг” болгох гэсэн хүмүүс ч “энэ шүү” гэх байдлаар нэгийгээ сошиалд хаяж өгч барьж идүүлдэг. Ийм нэг улстөржсөн гэх үү, угийн монгол зан гэх үү, гаж зуршил тогтоод байсан юм. Аз болоход энэ удаа тэгсэнгүй. Тэгэх завдал ч  өгсөнгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газраас  “Чингис хаан” одонг Бан Ги Мүнд олгох тухай мэдээллийг урьдчилаад өгчихсөн.

Харин манайхан “Бан Ги Мүн гэж хэн бэ. Монгол Улсад ямар хувь нэмэр оруулсан юм бэ” гэсэн асуулт тавьж, хариуг нь  Ерөнхийлөгчийн хэлсэн үг, зарлиг дотроос  хайж буй өдрүүд. “...Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, стратегийн түнш болох, бүх салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхэд  үнэтэй хувь нэмэр оруулсан.  НҮБ Монгол Улсын харилцааг шинэ шатанд гаргасан. Түүнчлэн манай улсын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн баталгаа болохыг нотолж,  олон зуун сая ам.долларын  хөгжлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа Монгол Улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлсэн” гэсэн үгс хөвөрч байна.

Ер нь бол манай улстөрчид л бие биедээ өгч, сүүлдээ сонгуульд  ажилласан урлаг, спортынхон руу “гулсуулж” үнэ цэнгүй болгох тийш хандуулснаас биш уг  шагналын журамд “...Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан дотоодын иргэн, дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнийг Чингис хаан одонгоор шагнаж урамшуулж, Чингис хааны нэр алдрыг дэлхийд дуурсгаж байх” гэсэн үгс бий. Энэ удаа ноён Бан Ги Мүнд олгосноор одонгийн нэр хүнд ч “аврагдлаа”. Олны хэл ам ч намжлаа. Ганц энэ ч биш, монголчуудыг олон зүйл дээр аварч, Монгол Улсад тус хүргэсэн түүх түүнд бий. Тухайлбал, 2012 онд гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг үхлээс, дөрөвдэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг алуурчин болохоос аварсан “нууц ноёнтон” бол  Бан Ги Мүн юм.

Тухайн үед Ц.Элбэгдорж, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдоржтой хамтарч байгаад, гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг 500 цагдаагийн хүчээр  баривчлан  шоронд хорьж байв. Намын даргыг нь баривчилснаар  2012 оны УИХ-ын сонгуульд ялах нь тодорхой болчихоод байсан МАХН-ыг дарж авах гэсэн  МАН-ын хүсэл биелсэн. Улс төрийн өрсөлдөгчөө барьж хорьсноор 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  улиран сонгогдох  Ц.Элбэгдоржийн төлөвлөгөө ч хэрэгжсэн. Харин Н.Энхбаяр шоронд 247 хоног хуурай өлсгөсөн зарлаж, эсийн дутагдалд орсноор амь тавихдаа тулсан. Шоронгоос “Өнөөх чинь үхчих гээд байна, яах билээ” гэж хэд хэдэн удаа хэл хүргүүлэхэд, Ц.Элбэгдорж “Үхвэл ч  үхэг”  гээд сууж байсан гэдэг. Сүүлдээ утсаа авахгүй, хэнтэй ч уулзахгүй таг болчихсон гэлцдэг. Бодвол Н.Энхбаярынхаа амьсгалын тоог тоолж суусан биз. Эцсийн бүлэгт Н.Энхбаярын эхнэр О.Цолмон үхэл, амьдралыг заагт очсон  эр нөхрийнхөө төлөө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хандсанаар  Бан Ги Мүн Ц.Элбэгдоржтой  утсаар  ярьж, Н.Энхбаярын эрүүл мэндэд санаа зовж буйгаа илэрхийлсэн байдаг.

НҮБ-ын нарийн бичгийн дарга бүгдийг  мэдчихсэн, тэр байтугай өөрийг нь хүн “алах” гэж байгааг бүхэл бүтэн бөмбөрцгийн дарга анхааруулж байхад нэгийг бодож, нөгөөг сэдсэн биз, Н.Энхбаяр шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарч, Ц.Элбэгдорж өршөөл үзүүлсэн энэрэнгүй Ерөнхийлөгчийн дүрээр түүхэнд тэмдэглэгдэн үлсдэн билээ. Гэвч Эби Ерөнхийлөгч Бан Ги Мүн утасдсан тухай хэнд ч хэлэлгүй хав дарсан түүхтэй.

Тэгэхээр Бан Ги Мүн бол  манай экс Ерөнхийлөгч нарыг нэгийг нь үхлээс, нөгөөг нь алуурчин, гэмт хэрэгтэн болохоос авраад зогсохгүй  эрх мэдэл, хаан ширээний төлөө  бие биеэ хөнөөн тэмцэлдсэн “Бага хаадын түүх”  Монголын  төрд давтагдах аюулаас гэтэлгэсэн ачтан.

Түүнчлэн өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг  “Тэрбум мод” ургуулах том амлалт өгчихөөд, өнөөхөө  хэрэгжүүлэх гэж бажгадаж явахад өөрийн тэргүүлдэг Дэлхийн ногоон хөгжлийн институтээс 100 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж өгсөн буянтан.

Эцэст нь хэлэхэд, түүнд Чингис хааны одон хүртээсэн нь  Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын хэр ойр байгааг илтгэж байгаа юм. Наанаа “хэрэлдсэн” дүртэй Монголын улс төрд  жүжиг тавин, цаагуураа  хэн хэнээ өргөж, ачилж ирсэн тэдний харилцааг тодотгож өгсөн үйл явдал болов.

Ч.Ганга

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа