“Гоолингоо” төвийн бүжгийн багш, спортын мастер Р.Ариунтунгалаг: Буруу зохисгүй хооллочихоод бурууг нь гурил руу чихэж болохгүй

“Гоолингоо” төвийн бүжгийн багш, спортын мастер Р.Ариунтунгалаг: Буруу зохисгүй хооллочихоод бурууг нь гурил руу чихэж болохгүй

Улаанбаатарт маш олон бялдаржуулах, галбиржуулах фитнес болон бүжгийн клуб үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс “Гоолингоо” төв нь Монголын анхны бүжгийн клуб, цөөхөн мэргэжлийн багш, дасгалжуулагчтай гэдгээрээ ялгардаг байна. Тус клубт үүсгэн байгуулагдсан цагаас нь авахуулаад 30-аад жил хичээллэж байгаа “бүжигчид” ч цөөнгүй бөгөөд тэд “Гоолингоогоос өөр клубт явж чаддаггүй ээ. Өөр клуб, фитнест явж үздэг ч эцэст нь эргээд ирдэг. Учир нь Гоолингоог гүйцэх клуб байдаггүй” гэцгээнэ.

Тус төвийн бүжгийн багш, Спортын мастер Р.Ариунтунгалагтай ярилцсанаа хүргэе.       

-Маш олон бүжиг, фитнесийн клуб байдаг. Тэдгээрээс “Гоолингоо” төвийн ялгарах онцлог, давуу тал юу вэ?

-“Гоолингоо” төв маань 1996 онд байгуулагдсан Монголын анхны бүжгийн клубүүдийн нэг. Миний ээж, бүжгийн багш, дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат Жүжигчин, Урлагийн ухааны доктор Д.Бэхбат анх “Гоолингоо”-г үүсгэн байгуулж байв.

“Гоолингоо” төвийн  бусад клубүүдээс ялгарах онцлог нь нөхөн сэргээх эмчилгээний дасгалуудыг хөгжмийн хэмнэлтэй хослуулан бүжиг хэлбэрт оруулж дасгалуудаа боловсруулдагаараа анхнаасаа ялгарлаа тодорхойлж ирсэн. Энэ нь ч санамсаргүй хэрэг биш. Ээж маань бүжгийн чиглэлээр Урлагийн ухааны доктор цол хамгаалсан. Сэдэв нь монгол бүжиг тэр дундаа бүжиг нь эрүүл мэндийг хэрхэн дэмждэг, хэрхэн эмгүй эмчилгээ болдог талаар олон жилийн судалгаа хийж энэ судалгааны ажлаараа докторын цол хамгаалсан хүн. Энэ судалгаандаа үндэслэн “Гоолингоо” төвөө байгуулж, дасгалуудаа боловсруулж гараагаа эхлүүлж байсан. Энэ “школ” одоо ч манай төвийн амин сүнс, ялгарал болсоор байна.

-МОНГОЛ БҮЖИГ, БИЙ БИЕЛГЭЭ АНАГААХ ИД ШИДТЭЙ-

-Монгол бүжиг эмчлэн анагаах шидтэй гэж та хэлэх гээд байна уу?

-Та үнэхээр онож асуулаа. Монгол бүжиг бол үнэхээр шидтэй. Бие биелгээ гэхэд дангаараа ямар их эрүүл мэндийн ач тустай гэж санана. Ерөөс монгол хүний бие организмын онцлогт тохирсон гайхалтай дасгал хөдөлгөөнүүд байжээ. Үүгээрээ бидний өвөг дээдэс ямар их гүнзгий ухаантай ард түмэн байсан нь харагддаг. Энэ уламжлал дээр тулгуурлан чухам ямар дасгал хөдөлгөөн монгол хүнд илүү хэрэгтэй, монголчууд ямар өвчлөлөөр илүү өвчилж байна, энэ бүхнийг бодолцож, дасгалуудаа боловсруулдаг.

Цаашилбал нэг цагийн хөтөлбөртөө  иог, кардио, табато, бүжиг, тэнцвэрийн дасгал гээд бүх дасгалуудыг багтаадгаараа бас онцлог. Цагийн дотор маш их энерги, илчлэг зарцуулж хөлс  гаргадаг. Бүжиг дотроо монгол бүжиг, чөлөөт бүжиг болон тэнцвэрийн дасгал хүнд маш их хэрэгтэй. Спортын олон төрлийн дасгалуудаас гимнастик, хөнгөн атлетикийн бие халаах дасгалууд, бүжгийн дасгалуудаас зумба, бэлли данс гэх мэт олон дасгалуудаас боловсруулж авдаг.

Нэг л дасгалаа байнга хийгээд байвал бие организм цочрохоо больчихдог. Тиймээс янз бүрийн дасгал хөдөлгөөнийг хольж хийх хэрэгтэй. Байнга иог хийдэг хүмүүс бүжиг хийхээр  ачаалал авдаг. Тийм ч учраас нэг цагийн дасгалд тийм олон төрлийн дасгал, элемент оруулдаг хэрэг.  

-Та хэд дэх жилдээ багшилж байна вэ?

-Багшилж эхэлсэн нь 1998 оноос ээждээ тусалж төвдөө багшилж эхэлснээс хойш 26 дахь жилдээ багшилж байна.

Ээж маань 1983 онд Украйны Киев хотод балетмейстэрээр суралцаж төгссөн мэргэжлийн бүжигчин. СУИС-д бүжгийн багшаар ажиллаж байгаад төвөө байгуулж гарсан түүхтэй.

Миний хувьд гэвэл 2015 онд СУИС-ийг Бүжгийн багш, дасгалжуулагчаар суралцаж төгссөн, цирк суурьтай бүжигчин. Циркт агаарын номер, цагираг, хүндийн акробатаар түлхүү ажиллаж байлаа. Бүжгийн багш болсон нь цэвэр ээжийн нөлөө. “Гоолингоо” төв байгуулагдсан өдрөөс эхлэн ээждээ тусалж явсаар ээжийн бүжгийн мэргэжлийн туршлагаас өөрийнхөө циркийн дасгалуудтай хольж өөрийн гэсэн хөтөлбөр боловсруулж хичээл зааж эхэлсэн.

Жин хасах хөтөлбөр нэг өөр. Галбираа засаж жингээ хасах бас өөр. Миний дасгалууд галбиржуулахад  илүү чиглэдэг.

ААВ-ОУХМ, чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч Ш.Рагчаа, ЭЭЖ-МУГЖ, Урлагийн ухааны доктор Д.Бэхбат

-СУНГАЛТЫН ДАСГАЛ ХИЙЖ ДАДВАЛ НУРУУНЫ ӨВЧЛӨЛ БОЛОН ХӨГШРӨЛТӨӨС 50% СЭРГИЙЛЖ ЧАДНА-

-Таниас “Монполимет”-ын Н.Мөнхнасан захирлаас авахуулаад “Мобиком” корпорацийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима хүртэл олон бизнсеменүүдэд ганцаарчилсан дасгал авдаг юм билээ. Ганцаарчилсан дасгалын давуу тал юу вэ?

- Ихэвчлэн ажлын ачаалал ихтэй хүмүүс ганцаарчилсан дасгал авдаг. Давуу тал нь тэдний цагт тохируулж хичээлээ өгдөг. Мөн тухайн хүний биеийн онцлогт тохирсон дасгал, хөдөлгөөнөөс бүрдсэн хөтөлбөр зохиодог гэх мэт давуу талууд их л дээ. Бас нэг хөөрхөн нь манай “Гоолингоо”-д  хичээллэдэг захирлууд  хамт олон болчихдог.  Дасгалынхаа дараа ажил хэргээ хүртэл ярьчихна.

Дашрамд хэлэхэд хүн хүний бие организмын онцлогт тохирсон дасгал гэж байдаг. Түүнийгээ олж авах нь чухал. Зарим хүнд иог тохирдог бол заримд нь бүжиг илүү сайн зохидог байх жишээтэй. Цаашилбал зааланд гүйх, зам дээр гүйх  маш их ялгаатай. Бассейнд төгс сайн, түүртэх юмгүй сэлдэг нэгэн голын усанд сэлэх болохоороо нохой самарддаг гэх мэт. Их сонин. Ер нь хүн бүх дасгал, үйл хөдөлгөөнийг хийж байх ёстой. Хольж хийж болно. Харин сунгалтыг бол хүн бүхэн заавал хийж байх ёстой. Яагаад гэвэл сунгалтын ач тус маш их. Манайхны дунд түгээмэл болсон нурууны өвчлөл сунгалтаар илааршина. Цаашилбал, газрын татах хүч буюу хөгшрөлтөөс сэргийлнэ. Хөгшрөлт бол жам ёсны үзэгдэл. Хэн ч сөрж, зогсоож чадахгүй. Харин сунгалт хийж дадвал үүнээс 50% сэргийлж чадна. Түүнчлэн сунгалт хийдэггүй улсуудын шөрмөс нь амархан гэмтдэг. Эрүүл мэндийн ач холбогдолтой гэсэн үг.

-Зүрх судасны өвчтэй хүмүүс дасгал хөдөлгөөн хийх ёстойгоо мэддэг ч чухам ямар дасгал хөдөлгөөн хийхээ мэддэггүй юм билээ. Ийм асуудалтай хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Зүрх судасны өвчлөл дотроо олон янз шүү дээ. Үүн дотроо зүрхний хэм, хэмнэл алддаг хүмүүс дасгал хөдөлгөөн зайлшгүй хийх ёстой. Яагаад гэвэл зүрхний цусан хангамж дутуу, судас нарийсалттай, цусны эргэлт удаан, зүрхэнд цусан хангамж дутуу очсноос болж зүрхний хэм, хэмнэл алдагддаг. Үүнийг дасгал, үйл хөдөлгөөнөөр эмчилнэ.

Мэдээж зүрхний асуудалтай хүн хоёр цагийн турш ачаалалтай дасгал хийхгүй буюу тэдэнд тохирсон хөтөлбөрийн дагуу хичээллэнэ. Өөрөөр хэлбэл эхний 10-15 минут зүрхэнд ачаалал өгөхүйц идэвхтэй дасгал дараа нь амьсгалын дасгалтай тайвшруулах, суллах дасгал явна. Араас нь булчинд нөлөөлөх дасгал, араас нь бүх булчинг суллах дасгалууд явна. Ингэснээр зүрхний булчин, цусан хангамж сайжирч эхэлнэ. Хамгийн сүүлд тайвшруулах дасгал заавал явах ёстой.

Ачаалал авлаа, цусан хангамж сайжирлаа, дараа нь тайван хэвийн байдалд оруулах хэмнэлээр дасгал, хөдөлгөөнөө хийж байвал зүрхний хэмнэл алдагдах асуудал илааршина. Өдөр тутам дасгал хөдөлгөөн хийх ёстой. Амьдралын хэвшил, зуршил болгох ёстой. Ерөөс зүрхний хэмнэл алдагддаг хүмүүсийн хувьд дасгал хөдөлгөөн хийх нь хувь тавилан юм.

-МАХ , ГУРИЛ БОЛ МОНГОЛ ХҮНИЙ ТӨРӨЛХИЙН ХООЛ ХҮНСНИЙ НЭГ-

-Жингийн илүүдэлтэй хүмүүс элбэг болсон. Тэдэнд та юу зөвлөх вэ?

-Юун түрүүн юунаас болж жин нэмээд байгаагаа мэдэх хэрэгтэй. Ямар нэг гажилт үүссэн учраас л жин нэмэгдээд байна шүү дээ. Тэр нь стресс үү, хөдөлгөөний дутагдал уу, учир шалтгаанаа мэдэх нь чухал.

Сүүлийн үед жингийн илүүдэлтэй хүмүүс элбэгшиж байгаа нь хотжилттой холбоотой гэж би хувьдаа боддог. Дасгал, үйл хөдөлгөөн бараг хийхгүй байна. Цахилгаан шат, авто машины хэрэглээ маш их байна. Ядахдаа шатаар алхдаг хүн ховордсон байна. Дээр нь хоол хүнсний хэрэглээ нэн чухал хүчин зүйл. Амталсан, нөөшилсөн, боловсруулсан хоол хүнсний хэрэглээ маш их болсон. Түүнийг шатааж, боловсруулах гэж ердийнхөөс илүү их энерги зарцуулна гэсэн үг.

Цаашилбал төрөлхийн хоол хүнс гэж чухал ойлголт байдаг. Монгол хүнд далайн гаралтай бүтээгдэхүүн гэхээсээ илүү хонины мах зохино, монгол хүний организм хонины махаа илүү сайн шатааж чадна гэсэн үг.     

Эцэст нь жин нэмэгдээд байвал нэмэлтээр дасгал, үйл хөдөлгөөн заавал хийгээрэй гэж зөвлөнө. Фитнест яв, бүжгийн заалны хаалга тат. Идэж, ууснаа шатааж, боловсруул. Ингэж чадвал жин бол асуудал биш шүү дээ.

-Төрөлхийн хоол хүнс гэхээр анхаарал татаж байна л даа. Жишээ нь гурил их идснээс болж жин нэмэгдэж байна гэсэн ойлголт түгээмэл. Санал нийлэх үү?

-Санал нийлэхгүй. Яагаад бүгдээрээ гурилыг буруутгаад байгаа юм. Бид багаасаа гурил, гурилан боов л идэж өссөн ш дээ. Буруу зохисгүй хооллочихоод бурууг нь гурил руу чихэж болохгүй ээ /инээв/. Харин ч эсрэгээрээ бидний генийн буюу төрөлхийн хоол хүнсний нэг юм. Гол нь шатаах хэрэгтэй. Боловсруулах нь чухал гэсэн үг. Хоол боловсруулах эрхтэндээ анхаарч, дасгал, үйл хөдөлгөөн хий. Тэгвэл мах, гурил ер юу ч идсэн жин нэмэгдэхгүй.

Монгол хүн монгол хоол хүнсээ улирлын хэмнэлдээ зохицуулж, тохируулж идэх л чухал. Нойр дутуу, шөнөжингөө ажиллавал хоол боловсруулах эрхтэн доголдолд орно. Ядаргаа, дархлааны хүчин зүйл нөлөөлж байна гэсэн үг.

Бүгдийг нь идэх нь ёстой. Гэхдээ зөв цагтаа зөв, зохистой хэмжээ л чухал. Нэмээд дасгал, үйл хөдөлгөөн хэвийн буюу идэвхтэй бол асуудал үүсэхгүй. Махыг шингээдэг болно. Гурилаа ч шатааж чадна.

Ер нь хүний бие организм хүнээсээ ухаалаг, өөрийн зохицуулалт, амьдрах чадвартай систем шүү дээ. Төрөлхийн хоол хүнс гэдэг шиг монгол хүний бие организм хүртэл улирлаа дагаж шилжилт хийж байдаг.

Манай Монгол орон дөрвөн улиралтай. Улирлаа дагаад бие организм нь дөрвөн улирал руугаа шилжиж байдаг гэсэн үг. Гэтэл хүйтний улирал эхэлмэгц хүйтнээс, утаанаас дайжиж байна гээд халуун орон руу явчихдаг. Энэ үед өвлийн буюу хүйтний горим руугаа шилжиж байсан бие организм гэнэт халуун оронд оччихоор хар ярианы хэллэгээр бол хоол боловсруулах эрхтэн системээсээ авахуулаад “паанигт” орчихдог. Ингээд буцаад халуун уур амьсгалдаа шилжих гэж байтал эргээд Монголдоо хүрээд ирдэг. Энэ хооронд бие организм асар их хямарч, организмын өөрөө өөрийгөө зохицуулах чадвар сулардаг гэсэн үг. Ингээд гаднаас орж ирэх халдварт өвчин, ханиад томууг ёстой уусгадаг цаас шиг өртөнө.

Эсрэгээрээ монгол хүн юм бол үнэхээр дархлаагаа дэмжье, ханиад томуу, халдварт өвчнөөс өөрийгөө сэргийлье гэж байвал хөдөө хээр гарч, цэвэр агаар амьсгал. Тэгвэл дархлааны систем жинхэнээсээ сайжирна.

-Кето дэглэмээс авахуулаад өндөгний дэглэм хүртэл олон төрлийн диет дэглэм байдаг. Диет барих замаар турах нь зөв үү?

-Хүн өөрийнхөө идэх хэмжээг л мэдэхэд болно. Иддэг цаг нь зөв,  иддэг хэмжээ нь зохистой бол жин нэмэгдэхгүй. Эрүүл явна. Гадны элдэв янзын хоол, жимс ногоо идээд, дэглэм диет бариад улам хийрхээд, улам стресстээд байх шаардлага уг нь байхгүй шүү дээ.

-ДАСГАЛ, ҮЙЛ ХӨДӨЛГӨӨН БОЛ ТАРХИНЫ ФИТНЕС-

-Хөдөлгөөний ач тусын талаар таниас асуух нь илүүц. Гэхдээ таныхаар дасгал  хөдөлгөөн хийдэг, хийдэггүй хүн хоёрын гол ялгаа юу вэ?

-Сонин юм ярьчих уу. Дасгал, үйл хөдөлгөөн тархины үйл ажиллагаанд маш бүр маш чухал нөлөөтэй байдаг гэвэл итгэх үү. Ялангуяа бүжигчин хүний тархи, сэтгэн бодох чадвар бүжиг хийдэггүй хүмүүсийнхээс хэд дахин хурдтай байдаг. Яагаад гэвэл хөдөлгөөнийг тархи удирддаг. Бүжгийн тэр олон хөдөлгөөнийг алдахгүй дэс дарааллаар нь хийхийн тулд бүгдийг нь цээжилсэн, тогтоосон байх ёстой. Бүжгийн хөдөлгөөн, шилжилт маш их хурд шаарддаг учраа тархи тэр хэрээр хурдан ажиллах ёстой. Энэ хэрээр тархи ачааллаж байдаг гэсэн үг. Тархийг байнга ачааллаж, ажиллуулж байх нь хөгшрөхгүй, зөнөхгүй байх нэг гол хүчин зүйл гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Японд алцгеймерийн өвчин /зөнөх, мартах өвчин.сурв/ маш түгээмэл байдаг. Үүний эсрэг ахмад настнуудыг нэгэн зэрэг олон зүйл хийхийг зөвлөдөг болсон. Үгийн сүлжээ бөглөхийн зэрэгцээ зурагт үзэж чадвал ахиад нэг үйл хөдөлгөөн хийхийг зөвлөдөг болсон байх жишээний.

-Нээрээ л оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн өтлөлт, хөгшрөлт харьцангуй бага байдгийг мэднэ. Гэхдээ дасгал, хөдөлгөөн үүнд бас нөлөөтэй талаар ёстой бодож үзээгүй юм байна?

-Оюуны ажил тархины фитнес мөн үү, мөн. Үйл хөдөлгөөн ч ялгаагүй тархины фитнес. Гэхдээ ажилладаггүй өөр хэсгийг ажиллуулж, ачаалладагаараа ялгаатай, чухал ач холбогдолтой гэх үү дээ. Тийм ч учраас бүжигчин хүмүүс өтөлсөн ч хөнгөн шингэн, маш сийрэг оюун ухаантай байдаг.

Цаашилбал, дасгал хийдэггүй хүмүүс гадны нөлөөнд маш амархан автдаг. Дасгалыг нэг төрлийн бясалгал гэж болно. Дасгал, хөдөлгөөн хийдэг хүн наад зах нь сэтгэл хөдлөлөө барьж чаддаг. Дасгал, хөдөлгөөн хийдэггүй хүмүүс адгуу, өөрийгөө барих чадвар муутай санагддаг.  

Мэдээж дасгал, үйл хөдөлгөөний хамгийн энгийн, хамгийн чухал ач холбогдол нь эрүүл чийрэг, жингийн илүүдэлгүй байх гол үндэс юм. Ерөөсөө дасгал, үйл хөдөлгөөн, унтах цаг хоёр хэвийн нэмэх нь хооллолт зөв бол энэ гурав эрүүл амьдралын үндэс шүү дээ. Аль нэг нь доголдоход биеийн тэнцвэрт байдал алдагдаж, илүүдэл жингээс авахуулаад эрүүл мэндийн асуудлууд үүсч эхэлдэг.

-Дасгал хөдөлгөөний ач холбогдол зөвхөн жин нэмэхгүйгээр барахгүй тархины хөгжилд чухал нөлөөтэй талаар та ярилаа. Тэгвэл дунд сургуулийн биеийн тамирын хичээл, боловсрол хангалттай түвшинд байгаа юу?

-Биднийг бага байхад ердийн амьдралын хэв маяг маань өөрөө хангалттай дасгал, үйл хөдөлгөөн болдог байв. Бөмбөг тоглохоос авахуулаад тэвэг өшиглөх хүртэл бидний эрүүл мэнд хичнээн ач холбогдолтой дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хийдэг байв аа. Гэтэл орчин үеийн, ялангуяа хотын хүүхдүүд гар утас, дэлгэцний хэрэглээнээс үүдэлтэй ямар ч дасгал, үйл хөдөлгөөн хийх боломжгүй орчин нөхцөлд амьдарч байна. Шулуухан хэлэхэд Ерөнхий боловсролын сургуулийн Биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт би маш шүүмжлэлтэй ханддаг.

Бүгд эрдэмтэн, судлаачид болох юм шиг маш их хичээл үздэг. Өглөөнөөс орой болтол хичээллэдэг. Гэтэл эрүүл мэндэд нь хамгаас чухал Биеийн тамирын хичээл билэг тэмдэг төдий орж ирсэн. Заал тойруулж гүйлгэлээ. Гар хурууны халаалт хийлээ, найман тоотой сунгалт заасан болчихоод дунд нь бөмбөг шидээд өгчихдөг. Тэр хүүхэд зөв хийж байна уу, буруу хийж байна уу, ер чухал биш. Ингэж оромдмооргүй байна. Учир нь хүн болгон эрдэмтэн болохгүй. Харин хүн болгон эрүүл, чийрэг байх ёстой. Хүүхэд болгон эрүүл чийрэг өсөх эрхтэй. Тийм ч учраас Биеийн тамирын хичээлийг системтэй орох ёстой.

Энэ хичээл зөв, системтэй ороод эхлэх юм бол наад зах нь нийтийн эрүүл мэнд, эрүүл мэндийн боловсрол сайжирна шүү дээ. “Эрүүл монгол хүн” гэдэг хөтөлбөр байдаг байх аа. Нэг үндэс нь ЕБС-иудын Биеийн тамирын хичээл гэж боддог.

Ярилцсанд баярлалаа. Таны амилд амжилт хүсье.

Зургийг: СГЗ Т.Чимгээ

М.Саян

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

1 цаг 41 мин

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

Өчигдөр 10 цаг 22 мин

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

Өчигдөр 09 цаг 33 мин

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

Уржигдар 13 цаг 56 мин

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

Уржигдар 13 цаг 26 мин

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

“ШУНХЛАЙ” ГРУППИЙН 8 КОМПАНИ “ТОП-100” ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

2024-11-15

Халзан бүрэгтэйд Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт хоёр халз үзэлцээд байгаа юм биш үү?

2024-11-15

Хууль зүйн яамны мэргэжилтэн луйврын хэргээс болж амиа егүүтгэжээ

2024-11-14

Ерөнхийлөгчийг " цайз " болгодог Б.Цэнгэл дарга “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилогдох уу?

2024-11-14

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын Dior-ын хослол АНУ-ын тэргүүн хатагтайтай ижилсэв

2024-11-14

ТЕГ-ын дарга асан Р.Болдын нууц хүү гэгддэг Э.Жононбаярын бизнесийн "ЖОНОН"-ГУУД

2024-11-13

Анализ: “Херо” Б.Баатарын найруулгаар “Капитал” банкны А.Ариунболд гэнэт гарч ирж, ярьсны учир юу вэ?

2024-11-12

“Гоолингоо” төвийн бүжгийн багш, спортын мастер Р.Ариунтунгалаг: Буруу зохисгүй хооллочихоод бурууг нь гурил руу чихэж болохгүй

2024-11-12

Х.Булгантуяагийн гоё шийтгэл

2024-11-12

Танилц: УДБЭТ-ын шинэ захирал балетчин Д.Алтанхуяг

2024-11-11

Хуурамч шатахууныг хуульчлуулсан “Трафигура”

2024-11-11

УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны газрын даргаар томилогдлоо

2024-11-08

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Хууль зүйн яамны мэргэжилтэн луйврын хэргээс болж амиа егүүтгэжээ

2024-11-14

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

Халзан бүрэгтэйд Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт хоёр халз үзэлцээд байгаа юм биш үү?

2024-11-15

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

Уржигдар 13 цаг 56 мин

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

Өчигдөр 10 цаг 22 мин

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

Өчигдөр 09 цаг 33 мин

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

Уржигдар 13 цаг 26 мин

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

1 цаг 41 мин

“ШУНХЛАЙ” ГРУППИЙН 8 КОМПАНИ “ТОП-100” ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

2024-11-15

Сурталчилгаа