Анализ: “Херо” Б.Баатарын найруулгаар “Капитал” банкны А.Ариунболд гэнэт гарч ирж, ярьсны учир юу вэ?

Анализ: “Херо” Б.Баатарын найруулгаар “Капитал” банкны А.Ариунболд гэнэт гарч ирж, ярьсны учир юу вэ?

Саяхан "Херо" Баатарын найруулсан шинэ жүжиг цацагдав. Хөтлөгч, оролцогчоосоо л шууд ингэж ойлгогдсон хэрэг. Сэтгүүлч М.Батбилэг асууж, "Капитал" банкны Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд буюу УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нөхөр хариулж "тоглосон" тус нэвтрүүлэг төв телевизээр цацагдсан нь яавч санамсаргүй явдал биш буюу захиалгат пропаганда гэдэг нь тодорхой.

Тэртээ ковидын он жилүүдэд гарч байсан Мэдээллийн урсгал нэвтрүүлгээс авахуулаад сэтгүүлч М.Батбилэг Ерөнхий сайдын төрсөн ах “Херо” Б.Баатартай хүзүү сээрээрээ холбогдож эцэст нь өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр түүний дуу хоолой, пропоганда болсон нь ил тодорхой болсон. Ямартаа л сэтгүүлч М.Батбилэг, түүхч Ч.Содбилэг нар "Херо" Б.Баатарын асар, басар гэгдэж байхав. Б.Баатарын найруулсан тавилтат, захиалгат жүжиг бүрийн хөтлөгчөөр хослон ажилласан нь ийн цоллогдоход хүрсэн хэрэг. Ч.Содбилэг С.Зориг агсны гэргий Б.Булгантай ярилцсан "тавилтат жүжиг" цацагдсаныг санаж буй бил ээ. Улмаар сонгуулийн дараа наймдугаар сард Ч.Содбилэг Умард Солонгосын ЭСЯ-ны дипломат ажилтнаар томилогдож, шагналаа хүртсэн билээ.

Энэ удаад А.Ариунболд гарч ирж байгаа нь яавч санамсаргүй хэрэг биш бөгөөд чухам хаашаа чиглүүлж шидсэн чулуу байв гэдэг л анхаарал татаж байгаа юм.

“Капитал" банкны хэргийг сануулбал, 2019 онд Монголбанкнаас Капитал банкийг албадан татан буулгасан. Уг банкны харилцагч 30 гаруй мянган иргэн 260 тэрбум төгрөгөөр хохирсон бөгөөд хохирогчдын 90 хувь нь 2017 онд хадгаламж нээлгэсэн тэтгэврийн насны иргэд байв. Төрийн данстай 340 орчим тэрбум төгрөг байршиж байсан. Үүнээс тэтгэврийн даатгалын сангийн 104, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг тус тус байсан.

Эцэст нь шүүхээс А.Ариунболдыг "...банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний буюу 104.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ч, хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн. Харин Санхүү хариуцсан дэд захирал Б.Янжин, Зээлийн газрын дарга С.Дэлгэрцэцэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шийдвэрлэсэн билээ. Гэтэл А.Ариунболд, Тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг цохож нэрлэв.

2015 онд Н.Золжаргал түүнд "Банкийг нь дампууруулж байхгүй болгох даалгаврыг намаасаа авсан" тухай хэлсэн гэв. Улмаар 864 тэрбум төгрөгийн үндсэн активтай байсан банкнаас 300 гаруйг нь Монголбанкнаас татсан. Гэрээний хугацаанаас өмнө татсан нь 49 хувийг авах санхүүжилтэд татагдсан байх боломжтой бөгөөд цаг хугацааны хувьд тэгж таарч байгаа. Мөн банканд нь хадгалагдаж байсан НДС-гийн гэх 240 тэрбум төгрөгийн 110 нь л НДС-гийн мөнгө, үлдсэн 128 нь "Капитал банк"-ны цэвэр хүү. Энэ мөнгө 2004-2015 оны хооронд буюу Б.Ундармааг УИХ-ын гишүүн болохоос өмнө байршсан байсан" гэхчлэн ярив.

Анализ: УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа хаачсан бэ?

А.Ариунболд "Капитал" банкийг төлөөлөн ярих субьект мөн үү. А.Ариунболд Б.Ундармаагийх нөхрийн байр сууринаас "Капитал" банканд хувь эзэмшиж, ногдол ашиг авдаг төдий, гүйцэтгэх удирдлагын түвшинд нөлөө байхгүй гэгддэг байжээ. Товчхондоо, тэр "Цагаан гартай паразит" байсан гэсэн үг. Ойр тойрныхон ч энэ тухай нь сайн мэддэг гэлцдэг. Эдний гэр бүлд өдгөө "Бишрэлт групп" бий. Тус группийг Б.Ундармаагийн дүү Б.Болормаагийн "Монгол эмимпекс" нуруундаа үүрч явдаг. Тиймээс л дампуураад таван жил болсны хойно тэр тусмаа А.Ариунболд яагаад гэнэт гарч ирж ярив гэдэг нь хэн хүнд сонин байна.

У.Хурц-Үг

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа