Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг, дээд тал нь 4,620,000 төгрөг болж нэмэгдлээ.
Ингэснээр Нийгмийн Даатгалын Шимтгэлийг/НДШ/ сайн дураараа төлдөг иргэдийн төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оржээ. Харин НДШ-ийн хувь өөрчлөгдөөгүй.
0-3 насны хүүхдээ харж байгаа эхчүүд болон сайн дураараа төлөх НДШ-ийн хэмжээ нэмэгдэв.
Тухайлбал сайн дураараа даатгуулагч 660,000 төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 13.5%-ийн НДШ-д сар бүр 89,100 төгрөгийг төлдөг болж байна.
Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байхад НДШ 74,250 болж байв.
0-3 насны хүүхдээ харж, сайн дурын даатгалд хамрагдсан эхчүүд өмнө нь 34,375 төгрөгийг шимтгэлд төлдөг байсан бол одоо 41,250 төгрөг болжээ. Нийт төлөх ёстой 82,500 төгрөгийн шимтгэлийн 50%-ийг улсаас төлөх зохицуулалттай.
Сайн дураар даатгуулагч малчдын тухайд тав хүртэлх жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50%-ийг төрөөс дааж байгаа.
Тодруулбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийн 11.5%-аар тооцож сар бүр малчин 37,950, төр 37,950 төгрөгийг тэтгэврийн даатгалын шимтгэлд төлж эхэллээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS