Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

Сүүлийн үед УИХ-ын дарга Д.Амарбаягалан баар ихтэй байгаа. Эхлээд  сонгуулийн үеэр “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд нэр бүхий сайтуудтай хийсэн гэрээ нь гэрэлд цохиулж хэсэг нүдүүлсэн. Удаад нь алдарт “Админерал”-ын хэргийг нь ubn.mn сайт бичиж Хууль зүйн сайд асан, гишүүн Б.Энхбаяр бахтайгаар сэвсэн. Гэрээг нь анх сэвсэн нь ч Б.Энхбаяр сайд. Тэгвэл өнөөдөөр eguur.mn сайт түүнийг “Чайна Энержи”-д хувьцаа эзэмшдэг хэмээх агуулгаар гөвшиж дүрмийн дагаа Б.Энхбаяр сайд сэвэв. Үүний хариуд УИХ-ын дарга нүүр номдоо ийн хариу барьжээ.

“Монголын улс төрд хүний нэр төрд эрээ цээргүй халддаг башир, бохир арга нутагшиж байгаа нь харамсалтай. Сүүлийн үед дарга, сайд болж чадаагүй, улс төрөөс хөндийрч байгаа зэрэг “ашиг сонирхол” нь биелээгүй хэсэг бүлэг, зарим улс төрчийн явуулж буй гүжир гүтгэлэг хэрээс хэтэрч, улмаар зарим сайт, хэвлэл мэдээллийн байгууллага уг гүтгэлгийг нягталж шалгахгүйгээр мэдээлэл болгон явуулж байна.

Eguur.mn сайт нь удаа дараа худал мэдээлэл нийтэлж байгаадаа нэн даруй залруулга хийж, уучлалт гуйхыг шаардаж байна. Мөн тус худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж, санаатайгаар олон нийтийг төөрөгдүүлж байгаа бүлэг хүмүүсийг мөн залруулга хийж, уучлалт гуйгаагүй тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад хандах болно.

Жич: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван толгойн ордод битгий хэл өөр бусад ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.” гэжээ.

Сайтууд бичиж, Б.Энхбаяр гишүүн оройлон түгээж буй дээрх гурван тохиолдлыг санамсаргүй давхцал гэхэд бэрх.

Улс төрийн захиалгат нийтлэл, захиалгат зодоон гэдэг нь тодорхой. Тэгэх тусмаа Б.Энхбаяр гишүүн баян улс төрчдөөс хөлс авч дайсагнагч этгээдийг нь намнахдаа гаршиж яваа хуульч. Түүний угшлыг хөөвөл Сү.Батболдын фракц. Анхны сонгуулиа Д.Сумъяабазараас авч байсан гэдэг яриа бий. Сү-гийн угшлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй шадарлах болсон. Товчхондоо Д.Амарбаясгалангийн мөнхийн өрсөлдөгч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн баруун гар Шадар сайд С.Амарсайхантай “алалцаж” ирсэн сэжүүрээрээ, нэмээд ногоон автобусны хэргээр Д.Амарбаясгалантай мөнхийн дайсан болсон Д.Сумъяабазар, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, МАН-ын Бүлгийн дарга Б.Мөнхбаатар гэх олон эздийнх нь эрх ашиг, захиалга түлхээсээр УИХ-ын даргаа ноцож ноолон нэгмөсөн нэг талдаа багтахаар шийдсэн нь тодорхой харагдана. Харин том ах байдлыг тольдсон шиг суугаа болов уу. Чухам хоёр дүүгээ хэзээ нэг дуудаж ухамсрын шанаа өгөх юм, түүнээс нааш хоёр найз эрэгчин эмэгчнээ үзэж байж дуусах бололтой.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа